9-р сард Хятадын орон нутгуудын сургуулиуд сурлагын шинэ хугацаагаа эхлүүлнэ. Хятадын боловсролын салбарын албаны хүн 25-ны өдөр хэлэхдээ, Сычуаний газар хөдөлсөн нутаг районы сургуулиуд ч бусад нутгуудынхтай адилаар 9-р сарын 1-нээс бүхнээрээ хичээллэж эхлэх бөгөөд заан сургалт хэвийн байдалдаа орно гэлээ.
5-р сарын 12-ын өдөр Хятадын Сычуаньд хүчтэй газар хөдөлсөн нь Сычуань нутаг болон эргэн тойрны Шанши, Ганьсү мужид асар их гарз хохирол учруулан, ялангуяа сургуулиудын их олон байшин ночтой эвдэгдсэн юм. Гамшиг гарсны дараахан, хэсэг сурагчид сурлага, амьдралын хэвийн байдлаа сэргээсэн боловч, зарим нутаг районы гамшгийн байдал нэлээд хүнд байсны улмаас хичээлээ сэргээх ажлын үүрэг мөн тун бэрхшээлтэй байсаар ирсэн билээ.
25-ны үдээс өмнө, Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Боловсролын Яамны нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, газар хөдөлсөн нутаг районы сургуулиуд сар гаруйн зуны амралтын хугацаанд хичээлээ сэргээх бэлтгэл ажлаа эрчтэй хийснээр, 9-р сарын 1-ний өдөр бүх нутгийн сургуулиуд хичээллэж эхлэхэд үнэдэс суурийг тавьсан юм гэлээ. Хятадын Боловсролын Яамны Үндсэн боловсролын хэлтсийн орлогч дарга Ян Няньлү танилцуулж хэлэхдээ: "Нэгд, Боловсролын Яам Барилгын Яамтай хамтран газар хөдөлсөн нутаг районы сургуулиудын байр байшинд үнэлгээ хийж, шалгалт шинжилгээнд үндэс суурь тавьж өгсөн юм. Хоёрт, холбогдох байгууллага нэгжүүдтэй хамтаар газар хөдлөлтийн гамшгийн талаар үнэлгээ хийх мэргэжлтны хэсгийг хэдэн удаа зохион байгуулж, гамшигт дайрагдсан нутаг районы сургуулиудад очуулан, түр орон сууцын байшингийн байгуулалтын төлөвлөгөөг нааштай зохицуулж, тухайн нутаг районы түр орон сууцын байгуулалтын ахицыг баталгаажуулсан юм" гэлээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадын төвлөрсөн санхүүгээс Сычуань, Ганьсү, Шаньши зэрэг нутаг районы газар хөдлөлтийн гамшигт хүнд дайрагдсан 51 шяний дунд бага сургуулийн засвар, дотуур байрны бэхжүүлэлт болон заан сургалтын багаж хэрэгсэл худалдан авахад зориулан 2 тэрбум 300 сая гаруй юаниар санхүүжүүлжээ.
Сыучань мужийн Боловсролын танхимын дарга Шюй Вэньтао хэлэхдээ: "Сычуань муж хичээл сэргээх талаар хамгийн тэргүүнд сургуулиудын байр байшин бэлтгэх ажлыг цаашид сайн хийсэн. Өнөөгийн ахиц байдлаас үзвэл, 9-р сарын 1-ний өдөр хичээл сэргээх явдал баталгаатай болоод байна. бид үүнд итгэлтэй байна" гэлээ.
Үүүнээс гадна, уулын байсан болон шинээр байгуулсан дотуур байр, түр орон сууцын байшингууд ч хичээллэх хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна гэж Ганьсү, Шаньши мужмийн боловсролын салбарын албаны хүмүүс ч илэрхийлсэн байна.
Хятадын Боловсролын Яамны Багш нарын боловсролын хэлтсийн орлогч дарга Сүн Юн-ган хэлэхдээ, Боловсролын Яам газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы сургуулиудад багшийн хүчнээр түлхүү туслах арга хэмжээнүүд авсан юм гэлээ.
"Газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы сургуулиудын багш нарын хүчин хүрэлцэхгүй байгаа байдлыг нөхөхийн тулд, Боловсролын Яам Сангийн Яам зэрэг байгууллагатай хамтран 2006 оноос эхлүүлсэн төвлөрсөн төсвийн тусгай дэмжлэгтэй хөдөө нутгийн сургуулиудын багш нарын ажлын онцгой байрын төлөвлөгөөнд гамшигт дайрагдсан нутаг районы сургуулиудад түлхүү туслах бодлого дэвшүүлсэн байна. Гамшигт дайрагдсан нутаг районы шяниуд ийм хэрэгцээ шаардлага гарах юм бол, юуны өмнө тэдний хэрэгцээ шаардлагыг хангана" гэжээ.
Боловсролын Яамны албаны хүн бас хэлэхдээ, гамшигт дайрагдсан нутаг районы сургуулиудын хичээл сэргээх түвшин мөн доор байсаар. Холбогдох талууд ойрын хугацаанд тэдний хэвийн хичээл сургалтаа сэргээхэд туслах олон онцгой бодлого авч, гамшигт дайрагдсан нутаг районы хичээл сургалтын түвшнийг гамшгаас өмнөх үеийн түвшинд нь түргэнхэн хүргэхээр чармайн ажиллана гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|