8-р сарын 26-ны үдээс өмнө, Өмнөд Солнгосод төрийн айлчлал хийсэн Хятад улсын Дарга Хү Жиньтао Сөүлд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бактай хамтаар хоёр орны залуучуудын төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд тэдний мод тарих ажиллагаанд оролцсон байна.
26-ны өдөр борооны дараах Сөүл хотын агаар онцын цэлмэг байлаа. Сөүл хотын зүүн дүүрэгт байрладаг өвч ногоон Сөүлийн ойн цэцэрлэгт хүрээлэн нь 11.5 га талбайтай, түүнийг 2005 онд байгуулжээ. Энэ нь Сөүл хотын байгаль орчны хамгаалалтын бэлэг тэмдэг болж бий чухал барилга байгуулалт болохоор, Сөүл хотын иргэд уг цэцэрлэгт хүрээлэнг маш таашаадаг юм. 26-ны өдөр Хятад, Өмнөд Солонгос хоёр орны удирдагчид болон Хятад, Өмнөд Солонгос хоёр орны олон салбарын залуучуудын төлөөлөгч 200 гаруй хүн Сөүлийн ойн цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо.
Хятад, Өмнөд Солонгос хоёр орны удирдагчид алга ташилтын дууны дунд Хятад, Өмнөд Солонгосын залуучуудын төлөөлөгчидтэй хамтаар Сөүлийн ойн цэцэрлэгт хүрээлэнд нэг нарсан мод суулгалаа. Дарга Хү Жиньтао хоёр орны залуучуудад хандан халуун дотноор үг хэллээ.
"Хятад үгэнд модыг өсгөхөд арвал жил, хүнийг хүмүүжүүлэхэд зуун жил гэдэг үг бий. Хятад, Өмнөд Солонгосын залуучуудын мод тарих ажиллагаа бол мод тарих мөртөө бас хүнийг хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой ажиллаагаа юм. Залуучууд бол улс орны хүсэл эрмэлзэл, Хятад, Өмнөд Солонгосын найрсаг уламжлал нь хоёр орны залуучуудын залгамжлахад түшиглэж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааны ирээдүй ч хоёр орны залуучуудын нээлт бүтээлтэд түшиглэнэ. Хятад, Өмнөд Солонгосын залуучууд багачуудын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятад, Өмнөд Солонгосын харилцааг хөгжүүлэхийн үндсэн байгуулалт юм. Хоёр орны найрсаг элч болж, Хятад, Өмнөд Солонгосын найрсаг хамтын ажиллагааг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэхийг та бүхэнд хүсч байна" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бак бас хоёр орны залуучуудад итгэл найдвар тавьж байгаагаа тэмдэглэж, хоёр орны залуучууд хоёр орны найрсаг харилцаанд чухал их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ.
"Хятад, Өмнөд Солонгос бол зөвхөн газар зүйн байрлалын хувьд хөрш орон төдий биш бас сэтгэл санаагаараа ойр дөт орнууд юм. Олон салбарт хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, ялангуяа хоёр орны залуучууд багачууд хоорондын солилцоог өргөтгөхөөр бид шийдлээ. Хоёр орны залуучууд сэтгэл санаа нэгтэйгээр улс орны орон зайг алгасан саад харшийг давж болно гэж үзэж байна" гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бак илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|