• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-26 17:08:11    
"Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн төслүүд Хятадад биелэлээ оллоо

CRI

      7 жилийн өмнө Олимпийн наадмыг Бээжжин хотод зохион хийхээр болсон юм. "Шинжлэх ухаан техникийн олимп" зохион байгуулах нь Хятадын бат ноттой амлалт болж, 7 жилийн дараа гэхэд "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн төслүүд биелэлээ олж, Хятад улс дэлхийн нийтийг гайхаш төрүүлсэн байна.

      Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслол 24-ний өдөр Үндстний биеийн тамир спортын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр"-т болж, Зуны олимпийн 29-р наадам бүрэн дүүрэн өндөрлөсөн байна. 16 хоног үргэлжилсэн Бээжингийн олимпийн наадам нь хүмүүст мартагдашгүй цаг мөцийг цөөн бус үлдээсэн байна. Үүний дунд 8-р сарын 8-ны өдрийн нээлтийн ёслол бол хамгийн гайхалтай мөц болно.

      Бээжингийн олимпийн нээлтийг олон нийт олимпийн үзэл санаа болон орчин үеийн шинжлэх ухаан техникийг бүрэн төгөс уялдуулсан байна гэж үнэлсэн байна. Туркын биеийн тамир спортын үйл хэрэг хариуцсан сайд Мехмет Али Сахин хэлэхпдээ, би хэд хэдэн олимпийн нээлтийн ёслолд оролцож байсан, гэвч Бээжингийн олимпийн нээлт бол хамгийн гоё сайхан болсон гэж би үзэж байна. Мөн ч дээд техникийг бүрэн төгөлдөр ашигласан нэг удаагийн олимп болсон нэжээ.

      Бээжингийн олимпийн нээлтийн тоглолт нь дэлхийн үзэгчид олонд соёл болон харааны өвтөгш баяр болсон байна. Энэхүү баяр наадам нь дээд техникийг ашигласантай шууд холбоотой юм. Бээжингийн олимпийн наадмын нээлт хаалтын ажил хариуцсан төвийн дарга Ван Нинь танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлийн ёслолд хэдэн арван дээд техникийг ашиглаж, олимпийн түүхэнд дээд техникийг хамгийн их ашигласан нэг удаа болсон юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн нээлтийн ёслолд ашигласан техник, тоног төхөөрөмж нь маш будлиантай бөгөөд тоглолтын тоног төхөөрөмжийг ихээр ашигласан нь түрүүгийн олимпиодаас хол их юм гэжээ.

      Энэ удаагийн олимпийн наадмын нээлтийн ёслолд ашигласан тоног төхөөрөмж нь 2000 тонн хүнд байж, LED техникийг ашигласан хөрсөн дээрэх дэлгэц зэрэг нь асар их үйлдэл үзүүлжээ. 147м урт, 22м өргөн энэхүү тайз нь гэрлийн дүрсээр төрөл бүрийн зураг гаргаж, үзэгчид олныг зүүд зэрэглээн мэт ертөнцт аваачсан байна.

      Үүнээр ч барахгүй "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн ухаагдахууныг тайлварлахад нэн чухал нь шинжлэх ухаан техникийн шинэ бүтээлүүдийг биеийн тамир спортын ордон талбайн байгуулалтад өхгөнөөх ашиглаж, олон орны тамирчад уралдаан тэмцээний тэргүүний нөхцлөөр хангасан чвдал болно. Бээжин хотын олимпийн 29-р наадамд зориулан 12 ордон талбайг шинээр байгуулжээ. Бээжин хотын зүүн хойт хэсэгт орших олимпийн усан спортын цэнгэлдэх хүрээлэнгээр жишээлж хэлэхэд тэр нь хамгийн их газар эзэлж, усаны талбай нь 640 мянган ам метр байж, дэлхий дээр уралдааны завь, заноэ завийн тэмцээнийг хослуулан хийж болох цорын ганц газар болох юм. Дотоод гадаадын тамирчид энэ ордон талбайг ихээр магтан сайшааж байна.

      Бээжингийн олимпийн ордон талбайнуудад шинэ техник ашигласан газар бас олон байна. Үндсний биеийн тамир спорын ордон "Шувууны үүр" нь Хятадын бие даан судлан бүтээсэн сайн чанрын ганг ашигласан байна. Олон ордон талбайд бүгд Хятадын бие даан судлан бүтээсэн нарын энергийг шингээн авах шилэн хана угсарч, олон ордон талбайд бас цэвэр цахилгаан эрчим хүч хангасан байна.

      Хятад улс урид өмнө арван тэрбум юаний хөрөнгө оруулж, олимпийн холбогдох шинжлэх ухаан техникийн судалгаанд ашигласан байна.

      Үүний зэрэгцээ шинжлэх ухаан техникийн тэргүүний арга барилаар олон орны тамирчдын шудрага, Допинггүй өрсөлдөхөд ашигласан байна. Бээжингийн олимп нь допингийг хамгийн ихээр шалгасан нэг удаагийн олимп болсон байна. Допингийг шалгах төв нь дэлхий дээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байж, Допингийн эсрэг ажил хийж байгаа ажилтаны тоо нь 1000 гаруй болсон байна. Допингийг шалгасан хэмжээ нь Афены олимпийн үед 3600 удаа байсан бол энэ удаа нэмэгдээд 4500 удаа болсон байна.

      Эдгээр бол Бээжингийн олимпийн наадам дээр ашигласан шинэ техникийн бага л хэсэг байж, Бээжингийн олимпийн тал талын ажилд бүгд шинжлэх ухаан техникийг бүтээгдэхүүнийг ашигласан байдаг. Мэдээлэл холбоо, оюуны чадавхтай зам харилцаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, цаг уурын уридчилсан мэдээ, аюулгүйн хамгаалалт зэрэгт шинжлэх ухаан техникийг сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг ихээр ашигласан байдаг. Эдгээр нь олон орны тамирчид, Бээжинд ирэж жуулчлал хийж байгаа хүмүүст ихээхэн дөхөм үзүүлсэн байна.