Бээжингийн Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн хүрээлэн нь Бээжин хотын баруун хэсэгт байрладаг. Энд шинжлэх ухаан техникийн 20 шаха аж ахуйн нэгжүүд төвлөрөн байдаг юм. Сүүлийн жилүүдэд засгийн газрын дэмжлэгтэйгээр, Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгжүүд нь бие дааж шинийг үүдэн, маш олон шинэ бүтээгдэхүүн, шинэ техник судлан үйлдсэн бөгөөд бишгүй олон шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн болон техник нь олон улсын тэргүүний түвшинд хүрч, дотоод гадаадын зах зээлд хөл тогтож, орон зайгаа эзэлсэн байна.
Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн хүрээлэн бол Хятадын шинийг үүдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамгийн хөл хөгжөөнтэй газар юм. Лень шян буюу lenovo, sohu, Хуа чи, Юүн юү зэргийн нэрт аж ахуйн нэгжүүд нь мөн эндээс дэлхийн түвшинд гарсан байлаа. Аж ахуйн нэгжүүдийн бие дааж шинийг үүдэхийг цаашид зоригжуулахын төлөө сүүлийн жилүүдэд Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн хүрээлэнгийн удирдах комисс болон Хятадын шинжлэх ухаан техникийн яам зэрэг нэгж хамтран "Шинийг үүдэх 100 аж ахуйн нэгжийг туршин ажлуулах" ажлыг эхлүүлсэн юм. Үүнд шинэээр хөгжин мандсан 100 аж ахуйн нэгжийг шалгаруулан сонгож, энэхүү туршитын эхний ээлжинд хамруулжээ.
Шань лянь мэдээллийн техникийн инженерийн төвийн ХХК бол мөн энэ эхний шалгаруулалтад хамрагдсан 100 нэгжийн нэг нь юм. 2005 онд Лянь шян, Чан хүн, Кан жя буюу konka зэргийн Хятадын компьютерийн болон гэр ахуйн цахилгаан барааны салбарын 8 том тулгуур аж ахуй хамтарч Шань лянь аж үйлдвэрийн холбоог байгуулж, хамтаар "мэдээллийн төхөөрөмжийн эх баялгийг хамтдаа хэрэглэж, хамжилцан үйлчилгээ хангах гэрээ"байгуулан, хязгаартай хүрээнд төрөл бүрийн компьютер, гэр ахуйн цахилгаан бараа зэргийн төхөөрөмжийн чадавхийг холбогдуулах, эх баялгийг хамтдаа хэрэглэх болон хамжилцан үйлчилгээ хангах болсон юм. Шань лянь мэдээллийн техникийн инженерийн төвийн ХХК-ийн ерөнхий захирал Сүнь Юй нин танилцуулж хэлэхдээ, өнөө Хятад, Америк, Япон, Израйль зэрэг орны 100 гаруй аж ахуйн нэгж үүнд элсүүлээд байна гэжээ.
Шань лянь холбооны гишүүд нь 113 болсон ба дотоодын телевизуурын салбарын 85%-г, компьютер, гар утас, гэр ахуйн цагаан өнгийн цахилгаан барааны салбарын зах зээлийн тал хувийг хамарсан юм байна. 2007 оны эцсийн байдлаар уг холбоо нь 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ албан ёсоор зах зээлд гаргасан аж.
|