"Вашингтон пост сонин"-ы веб сайтад 21-ний өдөр мэдээлснээр, Сиднейн Олимпийн наадам ба Афины Олимпийн наадам нь их олон америк оюутныг Австрали болон Грект суралцах өрнөлт гаргасантай адилаар Бээжингийн Олимпийн наадам нь ч Америкийн оюутнуудын дунд "Хятад улсад суралцах өрнөлт"-ийг цаашид ахиулж байна гэж Америкийн боловсролын салбарын хүмүүс үзсэн байна.
Америкийн боловсролын солилцооны нэрт байгууллага—"Олон Улсын Боловсролын Судалгааны Нийгэмлэг"-ийн хангасан тоо сэлтээс үзвэл, өнөө жил болгон Хятад улсад суралцаж байгаа америк оюутны тоо нь 10 мянга орчимд хүрсэн нь 10 жилийн өмнөхийн 5 дахинтай тэнцсэн үзүүлэлт болж байгаа аж. Бээжингийн Олимпийн наадмын дараа, энэ хандлага цаашид үргэлжлэх бөгөөд Хятад улс нь Их Британи, Испани ба Италийг давж, америк оюутнуудын хилийн чанадад суралцах анхны сонголтын орон болох болно.
2007 онд Өмнөд Калифорни их сургуулийн нэг сургуулийн 343 оюутан Хятад улсад суралцсан нь 5 жилийн өмнөхтэй зэрэгцүүлбэл 2 дахинтай тэнцсэн үзүүлэлт болсон юм. Хятад улс нь Индиана муж улсын Purdue сургуулийн оюутнуудын хилийн чанадад хамгийн олон суралцдаг орон болсон байлаа. Уг сургуулийн захирлын туслах Хали хэлэхдээ, Хятад улс нь энэ цаг эриний гадаадад суралцах хамгийн сайн сонголт газар гэж манай оюутнууд үзэж байна. Хятадын соёлыг гүнээ ойлгодог Америкийн шинэ нэгэн үеийнхэн болохыг тэд хүсч байгаа юм гэлээ.
Хүмүүсийн суралцах сонголтын бусад газруудтай зэрэгцүүлбэл, Хятад улс нь тодорхой давуу талтай байна. Жишээлбэл Хятад улсад Америкийн хэл, соёлыг сайн ойлгож мэддэг их олон эрдэмтэнтэй, Хятад улс гадаад оюутнуудын суралцахыг сайшаадаг, Хятадад амьдрах өртөг нэлээд доор байгаа зэргийг дурдаж болно. Америкийн их олон залуучууд Хятад улсыг ирээдүйгээ гэж үзэж байгаа болохоор, Хятад улсад ирж биечлэн танилцаж ойлгохыг хүсч байгаа юм.
|