• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-26 17:23:54    
Жалам хар хамтлаг

CRI

 

      Жалам хар хамтлаг нь 2003 оны 10-р сард байгуулагджээ. Шилийнголын тал нутгаас ирсэн 5 монгол дуучин өвөрмөц монгол хөг аясаар морин нуруун дээрхи яруу сайхан дуунуудыг дуулцгааж, дуугаараа Чингис хааны үр хойчис болох оргилом халуун сэтгэлээ илтгэж, хөгжмөөрөө тал нутгийн нүүдэл суудал, мандал хөгжийг хүүрнэнэ. Монгол хүний мянган оны баяр зовлон, хайр сэтгэлийг хамгийн шинэ дуу хөгжим, үг хэлээр орчин үеийн том хотуудын үзэгчдэд харуулж, тэд уран нарийн, хөнгөнөм сайхан хоолой, оргилом хүчтэй зан чанар, моодны, үндэстний өвөрмөц арга замаар үндэстний дуу хөгжлийн мөн чанар болон дэлхийд дэлгэрсэн дуу хөгжмийг төгөлдөр уялдуулж, монгол үндэстний дуу хөгжмийн хэв намбын сууринд, Ероп Америкт дэлгэрч байгаа хип хоп, рок попын хөгжмийн хөг аятай уялдуулж, найрал хөгжмийн үе давхарга нь ил тод, нуглааны хэсэг нь онцгой хэтрүүлэлтэй байна.

      Жалам хар хамтлаг байгуулагдснаас хойш, бүх Хятадын томоохон хэлбэрийн тоглолтууддад оролцсон бөгөөд 2004 оны 1-р сард ССТV-ийн зохион байгуулсан "Баруун бүс нутгийн ардын дууны анхдуугаар уралдаан тэмцээн"-д үндэстний дууг өөрчлөн найруулсан багийн алтан медаль авч, 2-р сард ССТV-ийн баруун бүс нутгийн сувгийн "Татах хүчин 12" нэвтрүүлгийн бичлэг хийхэд оролцоод, хөгжмийн зохиолч Тянь Гэгийн бүтээл "Тал нутгийн шөнө"-г дуулж, 3-р сард ССТV-ийн дуу хөгжмийн сувгийн "Ардын дуу, Хятад" нэвтрүүлэгт нэрт дуу "Гаадаа мээрэн", ССТV-ийн 7-р сувгийн "Амьдрал 5.6.7" нэвтрүүлэгт, Гүйжөүгийн телевизийн "3-р сарын 15" тусгай сэдэвт үдэшлэгт нэрт дуу "Дүүрэн Заан", 4-р сард Өвөр монголын телевизэд "Тал нутгийн өнгөрсөн явдал", 11-р сард ССТV-ийн "Өрсөлдөх үү?" нэвтрүүлэгт, 12-р сард Гуаншигийн телевизийн "Уулан тосгоны дууг дуулъя" нэвтрүүлэгт оролцжээ.

      2005 оны 1-р сард, Өвөр монголын телевизийн цагаан сарын үдэшлэгт, 2-р сард Хүнаний телевизийн цагаан сарын үдэшлэгт, 3-р сард, ССТV-ийн "Хятадын ардын дуу" нэвтрүүлэгт, 4-р сард ССТV-ийн арван шилдэг байрны шагнал гардуулах концертэд, ССТV-ийн "Адилхан дуу", Хөх хотод болсон концертэд, 9-р сард, ССТV-ийн "Намрын дунд сарын концерт"-д, Хятадын ардын дууны "Намрын дунд сарын концерт"-д, "Миний Хятадын тухай хайр" Фашизмын эсрэг дайны 60 жилийн ойг тэмдэглэх концерт, "Сэтгэл холбох" Даньдүнд болсон тоглолтод, Фэнхуан телевизийн "Тайхэ саран ордон намрын дунд сарын хүлээн авалт", Гуаншигийн телевизийн "Уулан тосгоны дууг дуулах Улсын баярын тусгай клип" зэрэгт амжилттай оролцож өнгөржээ.

      2006-2007 онуудад, соёлын яамны цагаан сарын концерт, 2003-2007 орнуудын Өвөр монголын телевизийн цагаан сарын концерт, Тэнгэр тал концертэд амжилттай оролцжээ.

      "Жалам хар хамтлаг"-ийн эдгээр монгол үндэстний дуучдын яруу сайхан дуунууд хүмүүсийн сэтгэлд хоногшсон байна. Ингээд дуучдынхаа цаашдын алтан шаргал замыг сүү өргөн ерөөе, ард түмэн, үндэстнээ баясхаж явах олон олон шинэ бүтээлүүдийг гаргаж даяг дэлхийд нэр алдраа дуурсуулж яварай.