8-р сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосод төрийн айлчлал хийсэн Хятад улсын Дарга Хү Жиньтао Өмнөд Солонгосын эдийн засгийн салбарын хүмүүст хандан үг хэллээ. Хятад улс энх тайвнаар хөгжих, нээлттэй хөгжих, хамтран ажиллаж хөгжихийн тул эх эцэс хэлбэрэлтгүй чармайж, Хятад, Өмнөд Солонгосын эийн засгийн салбарынхан хамтаар хүчин чармайлт гаргаж байгаад, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, сайн сайхан ирээдүйгээ цогцлон байгуулахыг хүсч байна гэж тэр тэмдэглэжээ.
Мөн өдрийн үдэд Өмнөд Солонгосын худалдааны нийгэмлэг﹙KITA﹚, Өмнөд Солонгосын худалдаа, үйлдвэрийн нийгэмлэг﹙KCCI﹚, Өмнөд Солнгосын эдийн засгийн засагчдын холбоо﹙FKI﹚,Өмнөд Солонгосын дунд, жижиг ажэ ахуйн нэгжийн төв зөвлөл﹙KFSMB﹚ зэрэг эдийн засгийн олон нийтийн 4 байгууллага Сөүлд Дарга Хү Жиньтаог хүндэтгэн үдийн зоог барьж, Өмнөд Солонгосод төрийн айлчлал хийж байгаа Дарга Хү Жиньтаог угтсан байна. Дарга Хү Жиньтао Хятад, Өмнөд Солонгосын дипломат харилцаа тогтоосноос хойших 16 жил дэх хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хүрсэн ололт амжилтыг наштай үнэллээ.
Тэр хэлэхдээ: "Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, Өмнөд Солонгосын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 2007 онд хоёр талын худалдааны хэмжээ 160 тэрбум шахам ам.долларт хүрч, хоёр орны дипломат харилцаа тогтоосон эхний үеийнхээс 33 дахинаар өсөн нэмэгдсэн байна. Өнөөгийн байдлаар, хоёр талын харилцан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 41 тэрбум ам.доллароос давж, 91 хувиар өсөн нэмэгдлээ. Энэ бол Хятад, Өмнөд Солонгос хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүн юм, үүнд та бүхний наштай хувь нэмэр багтаж байгаа юм. Энэ ташрамд би та бүхэнд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байна" гэлээ.
Хоёр тал цаашид чухал чухал салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан хөрөнгө оруулалтаа ахиулж, олон улсын эдийн үасгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа өргөтгөх зэрэг 3 талаарх хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой гэж Дарга Хү Жиньтао санал болголоо.
Саяхан өндөрлөсөн Бээжингийн Олимпийн наадмын тухай Дарга Хү Жиньтао хэлэхдээ: "Бээжингийн Олимпийн наадам нь эв санаа нэгтэй, найрамдал, энх тайныг дээдэлдэг Олимпийн үзэл санааг бадрааж, ногоон Олимп, шинжлэх ухааны Олимп, хүмүүнлэгийн Олимп гэсэн үзэл ойлголтоо биелүүлж, дэлхийн олон орны соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэн харилцан суралцахыг ахиулсан юм. Бээжингийн Олимпийн наадмыг дамжсэн Өмнөд Солонгосыг оролцуулсан бүх улс орон, ард түмэнд би чин сэтгэлээ баяр талархал илэрхийлж байгаагаа тэмдэглэж байна. Бээжингийн Олимпийн наадамд шилдэг амжилтай тоглосон Өмнөд Солонгосын биеийн тамир спортын мастер нат цогтой халуун баяр хүргэж байна" гэжээ.
Энэ он бол Хятад улс өөрчлөлт хийж нээллтэй байх бодлого хэрэгжүүлсний 30 жилийн ойд тохиож байгаа юм. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улсын өнгөрсөн 30 жилийн хөгжил нь өөрчлөлт, нээлттэй байхад түшиглэсэн юм, Хятадын ирээдүйн хөгжил ч эрхбиш өөрчлөлт, нээлттэй байхад түшиглэх хэрэгтэй гэлээ.
"Хятад улс энх тйаван хөгжлийн замаар замнахыг эрс хэлбэрэлтгүй баримтлан, харилцан ашигтай нээллтэй стратегийн бодлого эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, энх тйвнаар хөгжих, нээллтэй хөгжих, хамтран ажиллаж хөгжихийн тул чарманй ажиллана. Дэлхийн олон орны ард түмэнтэй хамтаар өнө үүрдийн энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахын тулд хүчин чармайлт гаргахад Хятадын ард түмэн бэлэн байна" гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, хянав.\
|