• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-27 15:53:19    
"Үзэсгэлэнт Гуанши" асуулт хариултын уралдаан нь дэлхийн олон орны сонсогчдын халуун талархлыг хүлээж байна

CRI

      Энэ онд Хятадын Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Район байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа үеэр, Гуаншигийн 50 жилийн ололт амжилтаас дэлгэрэнгүй танилцуулж, гадаадын сонсогч нарынхаа Гуаншигийн талаарх мэдлэгийг тэлэх хүрээнд, ХОУР нь Гуаншигийн Аялал жуулчлалын алба болон Гадаад суртал ухуулгын ажил хариуцсан газартай хамтран "Үзэсгэлэнт Гуанши" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааныг тусгайлан зохион явуулж байна.

    ХОУР нь "Лижян мөрний үзэсгэлэн", "Цагаан толгойт сармагчны нутгаар аялхуй", "Гайхам үзэсгэлэнт Гуаншигийн хил хязгаар", "Зүүдэнд үзэгдэх зураг шиг далай", "Үзэсгэлэнт сайхан Хуаняао балгас болон Гүпө шань уул" гэх таван цуврал мэдээллээр бүрэлдэж буй уг мэдэлгийн уралдаанд Гуаншигийн үзэсгэлэнт сайхан уул ус, өвөрмөц онцлогтой үндэстний уламжлалт зан үйл зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд 43 төрлийн хэлээр радио нэвтрүүлэг болон вэб сайт дээрээ дэлхийн олон орон бүс нутагт цацаж явуулж байгаа юм. Уг нэвтрүүлэг нь сэдэв, агуулга, арга барил зэрэг тал дээрээ сонсогчдод хамгийн ойр бөгөөд дүрслэг сэтгэгдэл үлдээж байдгаараа, олон орны сонсогч нарын халуун талархлыг хүлээж байгаа билээ.

     Монгол улсын Улаанбаатар хотын сонсогч Билигсайхан "Үзэсгэлэнт Гуанши" асуулт хариултын уралдааныг хүлээн авч сонссоны дараа бидэнд захиа ирүүлж, "Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Район нь үнэхээр өвөрмөц сайхан байгалын хэв тогтолцоотой, өнө удаан соёлын өв үлдэгдэлтэй юм байна, ялангуя жилийн дөрвөн улирлаараа дулаан уур амьсгалтай байдаг учраас аль ч улиралд очиход амарч зугаалах боломжийн газар юм шиг санаглаа." гэж хэлж байсан.

     Италийн сүлжээ ашиглагч Марк. Кодонд мэйл ирүүлж хэлэхдээ: "Хятадын Гуанши нутаг гэж ярихтай зэрэг, би тэр олон сайхан үзэжмийг өөрийн эрхгүй санадаг. Каст газрын гадаргуу, шовх өндөр асга хадууд, далай дээгүүр загас хөхийдөн яваа загасчид тэрчлэн уулны бэлд тариагаа арчлан суугаа тариачид.... Би ХОУР-гийн Итали хэлий вэб сайтаас эдгээр газруудын зургийг хараад өөрийн эрхгүй сэтгэл сэргэж, яг л тэр нутагт өөрөө хүрч очиод Хятад улсын гайхамшигт байгал, хүн зоных нь амьралыг бие сэтгэлээрээ мэдэрч байгаа юм шиг санагдсан. " гэлээ.

     Болгарын сонсогч Вонейваа "Үзэсгэлэнт Гуанши" асуулт хариултын уралдааныг сонссоны дараа хэлэхдээ, "Би үзэсгэлэнт сайхан Гуанши нутагт аль болох эртхэн очиж зугаалахыг хүсч байна, Гуанши нь хүмүүсийн дур сонирхолыг булаах гайхамшигт газар болох нь гарцаагүй, тэндхийн зураг шиг үзэсгэлэнт далайн эрги, цагаан толгойт сармагчин, далайн гахай зэрэг ховор цухаг амьтанууд, эрхэм үнэтэй түүх соёлын өв үлдэгдлийг хадгалсан Ши Жие гудамж тэрчлэн үндэстэний цөөнхийн уламжлалт зан үйл эдгээр сонин сайхан зүйлс нь Хятадын эртний түүх соёлыг өгүүлж, онгон байгалын цэвэр гоё үзэмжийг харуулж байгаа юм, би Хятад улсад хайртай, Гуаншид хайртай. " гэлээ.