• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-27 16:48:05    
Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажил үйлс эрчтэй хөгжиж байна [Радио]

CRI

      Өнөөдөр Бээжин хотын гудамж талбайгаар явахад нэн олон саадгүй тоног төхөөрөмжийг Бээжингийн нийтийн тээврийн хэрэгсэл, соёлын заал талбай зэрэг олон нийтийн талбайд угсруулсан байхыг олж харах юм. Саадгүй тоног төхөөрөмжийг өөрчлөн сайжруулсан нь Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийсэн хүчин чармайлтын нэг хэсэг л болно. Сүүлийн жилүүдэд засгийн газрын чухалд үзэх болон нийгэмийн дэвшлийн дагуу, Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажил үйлс эрчтэй хөгжсөн байна.

      Бээжин хотын баруун дүүргийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн дулаан гэр бүлд 40 гаруй настай хатагтай Ван хөгжим сонсохын дагуу эмчийн удирдлагаар эрүүл мэндээ нөхөн сэргээх дасгал хийж байлаа. Эргэн тойронд сууж байгаа хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс мөн түүнтэй адилхан энд дасгал хийдэг юм байна. Хатагтай Ван хэлэхдээ, энэ дасгалыг хийснээс хойш бие тэнхээтэй болсон, өнөө алхахад хоёр хүл нэлээд тэнцвэртэй болж, хүч өгч чадах болсон гэжээ.

      Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн дулаан гэр бүл гэдэг бол Бээжин хотын баруун дүүргийн засгийн газар олон нийтийн үйлчилгээний эх баялагийн дагуу хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст бүх төрлийн үйлчилгээ хангах тусгай газар болно. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс энд эрүүл мэндээ нөхөн сэргээх дасгал, нийгэмийн баталгаа, ажлаар хангагдах мэргэжлийн сургалтад хамрагдаж чадахаар барахгүй соёл спортын олон ажиллагаад оролцож болох юм, энэ бүхэн нь бүгд төлбөргүй байлаа.

      Бээжин хотын баруун хотын дүүргийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн нийгмэлгийн хэрэг эрхлэгч Лю Жижин танилцуулж хэлэхдээ, тусгай сургалтад хамрагдсан эмч болон хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн зохицуулагч нийт 150 гаруй хүн баруун хотын дүүргийн оршин суугчдын хороололд тархаж, орошин суугчид явганаар 15 минут явбал хороололын үйлчилгээний цэгт хүрч, төрөл бүрийн туслалцаа болон үйлчилгээ хүртэж болох юм гэжээ. Бид дүүргийн харияан дахь мэргэжлийн эмчилгээний байгууллагыг гүйцэд ашиглаж, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн дулаан гэр бүлийг хороололын эрүүл мэндийн үйлчилгээний 7 төв болон 48 цэгтэй холбож, баруун хотын дүүргийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн үндсэн эрэлт хэрэгцээг хангаж байна гэж Лю Жижин хэлсэн байна.

      Өнөөдрийн байдлаар, Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндээ нөхөн сэргээх үйлчилгээний хэмжээ 85 хувьд хүрч, 2010 он гэхэд энэ хэмжээ 100 хувьд хүрэх болно.

      Бие махбодын эрүүлжих үйлчилгээнээс гадна, Бээжин хотынхон хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн нийгэмийн баталгаа, боловсрол, ажлаар хангагдах зэрэг салбар дахь эрх ашгийг гүйцэд баталж байна. Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажлын зөвлөлийн тамгын газрын дарга Ли Цаймао танилцуулж хэлэхдээ, Бээжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй 100 мянган хүн нь амьдралын үндсэн баталгаа болон тогтмол хугацаатай амьдралын тэгтгэмжийг олж байна. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн амьдралыг үр ашигтайгаар баталж чаджээ. Хөгжлийн бэрэхшээлтэй хүүхэд багачуудын заавал сургах шатан дахь сургуульд суух хэмжээ 99.5 хувьд хүрсэн байна. Бээжин хотын хөдөлмөрийн насны 200 мянган хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн дотрох 70 мянга гаруй нь ажлаар хангагдсан байна гэжээ.

      Өнөөдрийн байдлаар Бээжин хотонд хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийг харгалзаж туслах нийгэмийн сайн сайхан орчин ахуй бүрэлдэж байна. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст туслах бүртгүүлээд байгаа нийгэмийн сайн дурынхан 150 мянгад хүрсэн бөгөөд нийгэмийн олон салбарынхан хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст хандивлсан эд мөнгө нь жил бүр 10 тэрбум юаниас давж байгаа юм. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\