• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 16:28:53    
Бээжинийн 2008 Пара олимпийн ариун галыг асаах ёслол боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн 2008 Пара олимпын ариун галыг 28-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Тэнгэрийн сүмд асаалаа. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вань Жябао Пара олимпийн бамбар дамжуулах арга хэмжээ албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ. Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин, Бээжингийн Пара Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи, Олон Улсын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен нарын зэрэг хүмүүс ариун галыг асааж бамбар дамжуулахыг эхлүүлэх ёслолд оролцжээ.

      Бээжингийн Пара Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи ёслол дээр үг хэлж, бадран асч байгаа Пара олимпийн ариун гал нь уйгагүй чармайж, шаргуу тэмцэн, байнга давах оргилом сэтгэлийг хөгжөөж, хүн төрөлхтний эвсэг зохицонгуй, элэгсэг дотно, харилцан туслалцах сэтгэлийн дууныг дамжуулж, дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийн хөгжлийг ахиулах нь дамжиггүй юм гэж тэмдэглэжээ.

      Олон Улсын Пара Олиммпйин Хорооны ерөнхийлөгч Кравен хэлэхдээ, Пара олимпийн ариун гал ассан нь Пара олимпийн энэ наадам Хятад улсад эхэлснийг харуулж байгаа юм. Пара олимпийн тамирчид биеийн тамир спортын хосгүй үзэл санааг харуулж, энэ үзэл санаагаар харш саатуудыг даван туулж, нэн сайн сайхны төлөө хөөцөлдөх болно гэжээ.

      8-р сарын 28-наас Бээжингийн Пара олимпийн бамбарыг "цаг эриний намба төрх" болон "Хятадын соёл иргэншил" хоёр шугамаар, Хятадын 11 муж район хотын 11 хотоор 10 хоног дамжуулж, 9-р сарын 6-нд Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн өдөр Үндэсний Биеийн Тамир Спортын талбай "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд гол бамбарыг асаах юм байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\