• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 16:39:27    
Абхази болон Өмнөд Оссетийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрч, Орос болон өрнөдийн орнуудын хоорондын харилцаа сорилтод тулгарлаа [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 26-ны өдөр Абхази болон Өмнөд Оссетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөс хойш, Америкийг хамарсан өрнөдийн орнууд үүнд хатуу тусгал гаргасаар байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев үүнд байр сууриа илэрхийлэхдээ, Орос шинэ "хүйтэн дайн"-аас сүрдэхгүй гэлээ. Энэ бол Гүрж, Орос хооронд мөргөлдөөн гарснаас хойш Дмитрий Медведевийн илэрхийлсэн бас нэгэн хатуу байр суурь юм. Абхази болон Өмнөд Оссетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь өрнөдийнхөнд маш их сэдэлт өглөө. Орос болон өрнөдийн орнууд хоорондын харилцаа сорилтод тулгарч байна гэж шинжээчид үзэж байна.

      Аль эрт энэ оны 2-р сард Косово ганц талаасаа "тусгаар тогтносон бүрэн эрхт улс" болсноо мэдэгдсэн үед, Косово нь "Пандора бокс" болсон, түүний үр дагварыг төсөөлөхийн аргагүй, бүх дэлхий цаашлаад хүйтэн дайны дараахь олон улсын дэг журмыг гуйвуулж мэднэ гэж олон улсын асуудал судлаач их олон орос мэргэжилтэн төсөөлөн хэлж байсан юм. Хагас жил өнгөрсний дараа, Абхази болон Өмнөд Оссетийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрснөөр, Абхази болон Өмнөд Оссет нь Косовогийн хэлбэрээр "тусгаар тогтносон бүрэн эрхт орон" болох замаар замнасан байна. Энэ нь зөвхөн Орос болон өрнөдийн орнууд хоорондоо "тоглох дүр"-ээ сольсон төдий болно.

      Өмнөд Оссет болон Абхазийн тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Дмитрий Медведев түргэн гаргасан нь гүн гүнзгий учир шалтгаантай юм гэж шинжээчид үзэж байна:

      Юуны өмнө, өнөөгийн "зууралдсан" байдлаас гарч, Абхази болон Өмнөд Оссетийн асуудлыг зохицуулах санаачилгат эрхийг олж авахаар Орос оролдож байгаа юм. Гүрж, Оросын хооронд мөргөлдөөн гарсны дараа, Гүржийн Засгийн газарт Орос итгэл алдарч, Абхази болон Өмнөд Оссетийн асуудлыг зохицуулах талаар Гүржийн Засгийн газартай цаашид хамтран ажиллах асуудлаар үндсэндээ итгэл найдвар тавихаа больсон байлаа. Үүнээс гадна, мөргөлдөөн гарсны дараа, НАТО, Европын Аюулгүй Байдлын Байгууллагыг оролцуулсан олон хүчин хөндлөнгөөс оролцлого хийснээр, мөргөлдөөн гарсан нутаг районы байдал ч нэн будлиантай болсон юм.

      Хоёрт, Өмнөд Оссет болон Абхазийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрсөн нь Гүрж, Орос хоёр орон мөргөлдөөн гарсны дараа, өрнөдийн орнуудаас Оросод дарамт үзүүлсэнтэй салшгүй холбоотой юм. Гүрж, Орос мөргөлдөөн гарсны дараа, өрнөдийн орнууд Оросыг "Гүржийг түрэмгийллээ" гэж зэмлэн буруутгасны зэрэгцээ бас их наймын бүлгийн тэргүүн нарын бага хурлаас Оросыг гаргаж, Оросын Дэлхийн Худалдааны Байгууллагад нэгдэн орох ахицыг удаашруулан, 2014 онд Сочид өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг нь хасаж, НАТО болон Оросын харилцааг дахин хянаж үзэх гэх зэрэг талаар Оросод удаа дараалан дарамт үзүүлсэн байна. Үүнээс гадна, Америк болон НАТО ч дахин дахин ажиллагаа хийж, Оросыг тэвчиж чадахгүй хэмжээнд байнга хүргэж байсан билээ. Энэ сарын дунд арав хоногт Америк болон Польш жил гаруй "хөшилдсөн"-ий дараа, Польшийн нутагт Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бааз байгуулах асуудлаар гэнэт хэлэлцээр тохиролцсон байна. НАТО хоорондын харилцааны тухай Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн саяхан хэлсэн үгнээс Оросын жинхэнэ санаа тавьж бий зүйлийг ойлгож болно. Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, "Манай эргэн тойрон НАТО-гийн цэргийн баазад бүслэгдсэн үед, та нар харин бидэнд сандрах хэрэггүй. Аливаа бүхэн хэвийн байна гэж ярьж байна. Үүнд бид баярлангуй байж чадахгүй" гэжээ. Иймээс Өмнөд Оссет болон Абхазийн тусгаар тогтносныг Орос хүлээн зөвшөөрсөн нь өрнөдийн орнуудад өгсөн хүчтэй хариу төдийгүй бас түүнтэй харилцаагаа сайжруулахын "хариуцлага"-ыг өрнөдийн талд шилжүүлсэн санааг агуулсан байгаа юм.

      Өмнөд Оссет болон Абхазийн тугаар тогтносныг Орос хүлээн зөвшөөрсний дараа, Орос болон өрнөдийн харилцаа нь нэн ширүүн сорилтод тулгарч байна гэж шинжээчид үзжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\