Нутаг дэвсгээр: 65300 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын байдлаар 3 сая 403 мянга, километр тутамд 52,1 хүн ногддог. Литва үндэстэн нь нийт хүн амын 83,5 хувийг эзэлж, Польш үндэстэн 6,7 хувь, Орос үндэстэн 6,3 хувийг тус тус эзэлдэг. Үүнээс гадна мөн Белорус, Украйн, Еврей зэрэг үндэстэн байдаг. Албаны хэл нь Литва хэл, ихэнх оршин суугчид нь орос хэлээр яридаг. Голдуу Ромын Катулик шашин шүтэдэг.
Нийслэл: Вильнюс, 394 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгээртэй. 2006 оны 1-р сарын байдлаар 553 мянга 500 хүн амтай. 1-р сардаа дундажаар хасах 7,7 хэмтэй, 7-р сардаа дундажаар 16,7 хэмиэй.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Валдас Адамкус, 2004 оны 7-р сарын 12-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил. Чухал баяр дурасгалын өдөр: Улс орноо дахин байгуулсан өдөр (Үндэсний баяр) : 2-р сарын 16-ны өдөр. Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр: 3-р сарын 11-ний өдөр. Үндэсний өдөр: 7-р сарын 6-ны өдөр.
Ерөнхий байдал: Балтын тэнгисийн зүүн эрэг дээр байж, умраш Латвитай, зүүнш Белорустай, өмнөш Польштай, баруунш Балтын тэнгис хүрч, Оросын Калининградтай тус тус хил нийлэж байна. хуурай газрын хилийн шугам нь 1702 км, тэнгисийн эргийн шугам нь 99 км. Тэнгис далайгаас эх газарт шилжих шилжилтийн цаг агаартай, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 293,6 метр, 1-р сардаа дундажаар хасах 5 хэмтэй, 7-р сардаа дундажаар 17 хэмтэй.
1009 оны түүхийн номд анх удаагаа Литва гэж бичигдсэн байдаг. 1240 онд нэгдсэн Литва Вант улс байгуулав. 1385 оноос хойш Литван нь Польштай гурав удаа нэгдэж, 1387 онд Катулик шашныг төрийн шашин болгон хүлээж авав. 1392 – 1430 онд хамгийн өндөр хөгжилдээ хүрч байжээ. 1795 оноос хойш Литва нь Цагаан хаант Оросод залгигдав. Дэлхийн 1-р дайнд Германд эзэлэгдэв. 1918 оны 2-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнол болон улс орноо дахин сэргээснээ мэдэгдэж, Хөрөнгөтөн ангийн бүгд найрамдах улс байгуулав. 1920 онд Вильнюс болон зүүн хэсгийн нутаг нь Польшд эзлэгдэв. 1939 оны 8-р сард ЗХУ болон Герман нууц хэлэлцээр байгуулж, Литва нь ЗХУ-ын хүчний хүрээнд хамрагдаж, дараа жил нь ЗХУ-д эзлэгдэв. 1941 онд Зөвлөлт, Германы дайн эхэлсний дараа Германд эзлэгдэв. 1944 онд Зөвлөлтйн цэрэг Литвад оров. Литва нь ингээд ЗХУ-д нэгдэв. 1990 оны 3-р сарын 11-ний өдөр Литва тусгаар тогтнолын тунхаг батлав. 1991 оны 9-р сарын 6-ны өдөр ЗХУ-ын Төрийн зөвлөл нь Литвагийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Литван мөн оны 9-р сарын 17-ны өдөр НҮБ-д нэгдэв. 2004 оны 3-р сарын 29-ний өдөр Литва НАТО-д элсэж, 5-р сарын 1-ний өдөр Европын холбоонд нэгдэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|