• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 17:49:04    
Бээжингийн музейнүүд

CRI

      Музей бол хүн төрлөхтний иргэншлийн ахцийг тэмдэглэсэн, хүн төрлөхтний иргэншлийн ололт амжилтыг хадгалсан болохоор түүхийг цаг хугацаатай нь мөнхөлсөн түүх болно. Бээжинд 140 гаран музей байдаг. Музейн тоогоороо дэлхийд Лондоны дараа хоёрдугаарт ордог байна.

      Бээжингийн Шөүдү музейн шинэ ордон 2006 онд ашиглалтанд оржээ. Шинэ музейн ордон нь тэргүүний тоног төхөөрөмжтэй орчин үеийн ерөнхийлсөн музей болно. Мөн ч Бээжин хотын бэлгэ тэмдгийн чанартай барилгын нэг нь юм.

     "Хүнээр үндэс болгож, турсгалт зүйлсээр гол болгож, нийгэмд үйлчлэх" ухагдахуунаар Шөүдү музейн зураг төсөл хийгджээ. Үүнээс гадна "өнгөрсөн ба ерөөдүй, түүх ба орчин үе, урлаг соёл ба байгалийн эв зохицлын нэгдлийг" онцолжээ.

      Музейн барилга нь үндэстний онцлогтой мөртөөн орчин үеийн өнгө аясыг харуулжээ.

      Шөүдү музейн үзмэрд олон жилүүдийн цуглуулга болон Бээжин районаас малтаж гаргасан турсгалт зүйлсээр үндсэн бор материал болгожээ. Энэд голдуу ердийн үзмэр, үнэт үзмэр, түр үзүүлэх үзмэр гэж 3 бүлэгт хувиажээ. Энэ музейд түүх дурсгалын 250 мянга гаран ширхэг зүйлс хадгалагдаж буй. Үүнд хүрэл, шаазан сав, уран зураг, чулуун сийлмэл, зоос, хаш хэрэгсэл, тамга, нэхмэл хатгамал, бурхан тахилын эд зүйлс, иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, үнэт зүйлсүүд болон гадаад дотоодод нэр алдартай ховор наньдин үзмэрүүд хамрагдаж байна.

      Шөүдү музейн ердийн үзмэрт "Эртний нийслэл Бээжин-түүх соёлын бүлэг" ,"Эртний нийслэл Бээжин- Хот барилгын бүлэг", "Бээжингийн хотын хуучин үйл хэрэг-хуучин Бээжингийн ардын зан үйлийн бүлэг" багтаж байгаа. Эдгээр үзмэрүүдийг гол нь хоёр талаар харуулжээ. 1. 500 мянган жилийн түүхтэй Бээжин. 500 мянган жилийн хооронд Бээжин хэрхэн өнөөдрийн Бээжин болж өөрчлөгдөж ирсэн түүх. 2. Бээжин хотын 3000 жилийн хот хөгжлийн түүх, 800 гаран жилийн нийслэл хотын түүх .

      Түр үзүүлэх үзмэрүүд ч олны ханхаарлыг татаж байна. Бусад орнууд болон газар нутгийн янз янзын үзмэрүүд нь хүмүүсийг гадаадад гаргалгүйгээр гадаад орнуудын түүхийн ховор наньдин турсгалт зүйлстэй танилцуулах боломж хангаж байна.

      Шөүдү музейгээс гадна Бээжингийн ардын зан үйлийн музей ч Бээжин соёлыг ойлгох газрын нэг болно. Бээжингийн ардын зан үйлийн музей олон жилийн турш Цагаан сар, 5-р сарын шинийн тавны баяр, ургацын баяр зэрэг уламжилт баярыг тохиолдуулан баялаг агуулгатай ардын зан үйлийн арга хэмжээ зохион байгуулжээ.

      Бээжингийн ардын зан үйлийн музей нь Юань, Мин, Чин 3 төрийг хамарсан эртний барилга болох Бээжингийн Дүн юе сүмд байгаа.
Бээжингийн ардын зан үйлийн музей 1999 онд байгуулдсанаас хойш цагаан сар, 5-р сарын шинийн таны баяр, ургацын баяр зэрэг уламжилт баярын олон арга хэмжээ зохион байгуулжээ.

      Хятадын соёлын төв болсон Бээжинд Хааны ордон музей, Шөүдү музей зэрэг нэр алдартай ерөнхийлсөн том хэлбэрийн музейгээс гадна өөр өөрийн онцлогтой тусгай мэргэжлийн музей болон иргэдийн музей байгаа. Тухайлбал: Бээжин ший муей, Бээжингийн байгалийн музей, Хятадын зоосны музей, Хятадын кино музей зэрэг болно.