Эдийн засгийн шинэ дугаар та бүхэнтэйгээ золгоход бэлэн болоод байна. Одоо та бүхэнд тариачин Вань и гийн шинэ амьдраллаас танилцуулах болно.
Гуйжөү мужын дөч гаруй настай тариачин Вань и болон түүний гэргий Гао Мулань одоо өдөр бүр гахайн хашаа болон цэцгийн гүлэмждээ яарах болжээ. Вань и энгийн үед үг дуу багатай, гэвч гахай тэжээх болон цэцэг тарих тухай яривал үг нь олдодог байна. Тэрбээр хэлэхдээ:
Одоогийн тэжээж байгаа эрлисжүүлсэн үржилийн гахайгийн өсөлтө нь түрэн, бараг 100 хоноход худалдаж болдог бана. Би гахай тэжээх арга ухааныг зайн сургалтаас сурсан юм. Цэцэг бойжуулах ухааныг ч зайн сургалтаас сурсан юм гэжээ.
Вань и гийн хэлж байгаа зайн сургалт гэдэг нь сүүлийн жилүүдэд Хятадын холбогдох салбарууд тариачдын хөдөлмөрийн чадавхыг дээшлүүлж, тариачдын оролгийг нэмэгдүүлхийн төлөө авсан арга хэмжээний нэг болох юм. Зурагтаар дамжуулан зайн сургалтын хичээл номыг нэвтрүүлэн, тариалангийн техникийг сурталчилж, тариачдад тариалангийн шинжлэх ухаан, техникийг ойлгуулж, тариалангийн үйлдвэрлэл эрхэлэх санаа бодлыг баялагжуулсан байна.
Вань и гийн сууж байгаа Гуйжөү муж Хятадын баруун өмнөд нутагд байрлаж, Хятадын ядуу хоцронгуй мужын нэг болох юм. Тус муж 2003 оноос эхлэн хөдөө тосгонд зайн сургалтыг туршин хэрэгжүүлсэн юм. Тариачин өрөх бүрд зайн сургалтыг хүргэж өгхийн төлөө туршилтын тосгон бүрд зайн сургалтын тасаг байгууласан байна. Вань и гийн сууж байгаа Чин шань тосгон Гуй жөү мужын төв Гуйян хотоос ойр байдаг учир тус тосгон зайн сургалтын туршилтын тосгоны нэг болсон байна.
Чин шань тосгоны зайн сургалтын тасагд орход том дэлгэцтэй зурагт хүмүүсийн анхаарлыг их татадаг юм. Тосгоны 1300 гаруй иргэд өөрийн тааламжтай үедээ энд ирж зайн сургалтын нэвтрүүлэг үзэж болдог. Үүнийг удирдан хариуцаж байгаа хүмүүс бас тариалан аж ахуй, үйлдвэрлэлийн жаан сургалтын хэдэн арван CD болон 20 гаруй төрлийн жаан сургаах бичиг бэлтгэсэн байна. Эдгээр хичээл номын агуулаг нь хонь үржүүлэх, жимс мод тарих, гахай тэжээх гэх зэрэг маш баялаг юм.
Удирдан хамаарах хүмүүсийн танилцуулснаар, жаан сугаах бичиг болон CD-ийг үнэ төлбөргүй тосгоны иргэдэд үзүүлдэг юм байна. Тосгоноос бас компьютер худалдан авч, веб сайтаас тариалан аж ахуй, үйлдвэрлэлийн мэдээ сэлт, материал хуулан авч, үнэ төлбөргүй тариачдад олгодог юм байна.
Одоо Вань и-гийн гэр бүл болон тосгоны бусад иргэд зав чөлөө гарбал зайн сургалтын тасагд суух болжээ. Вань и болон түүний гэргий Гао Мулань зайн сургалтаас сурсан мэдэлгээ ашиглан 10 гаруй үржлийн гахай тэжээж, 10 гаруй гүлэмжийн цэцэг тариж сайн ажилж, сайхан амьдарч байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|