Зуны олимпийн 29-р наадам түрүүхэн сайхан амжилттай өндөрлөлөө, ингээд хэдэн хоногийн даргаа параа олимпийн 13-р наадам Бээжинд нээгдэх гэж байна. Бээжингийн параа олимпийн наадам 9-р сарын 6-аа 17-ны өдрүүдэд Бээжинд болох болно. Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны албаны хүн саяхан Бээжинд, өнөө Бээжингийн Параа олимпийн наадмыг олон төрлийн бэлтгэл ажил амжилттай болж байна. Хятадын улс зуны олимтой адилхан амжилттай олимпийн наадам зохион явуулахаар чармайж байна гэж илэрхийлсэн юм.
Бээжингийн олон улсын хэвлэл мэдээлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны параа олимпийн ажил хариуцсан газрын дарга Жан Чю Шэн хэлэхдээ, зуны олимпийн 29-р наадам бүрэн дүүрэн өндөрлөмөгц Бээжин хотынхон параа олмипийн наадамдаа бэлтгэж эхэлсэн, Бээжин хот нь голдуу ийм хоёр талын ажлыг голчлон биелүүлэх болно гэжээ.
Тэр хэлэхдээ, нэг талаар олимпийн ордон талбайд дахин зохицуулалт хийж, нөгөө талаар хотын үйл ажиллагааны талаар параа олимпд чиглүүлэн бэлтгэж хийнэ гэжээ.
Олон төрлийн бэлтгэл ажилын явцад параа олимпийн ордон талбайн саадгүй төхөөрөмжийг өөрчлөх ажил хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байна. Энэ талаал Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч даргын орлогч хатагтай Тан Шяо Чуань танилцуулж хэлэхдээ, өнөө параа олимпийн олон ордон талбайнуудын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна гэжээ.
Сурвалжлагчийн ойлгосноор Бээжингийн параа олимпийн наадам нь уралдаан тэмцээний нийт 20 талбайтай, бэлтгэл дасгалын 6 ордон талбайтай юм байна. Эдгээр ордон талбай нь бүхнээрээ зуны олимпийн наадамд ашигласан ордон талбайнууд болно. Үүнээс гадна параа олимпд 22 эмнэлэг, 16 тусгай зориулалттай зочид буудал үйлчлэх юм байна. Эдгээр газрууд нь бүр параа олимпийн шаардлагын дагуу саадгүй төхөөрөмжүүд угсарч дуусан байна.
Зуны олимпийн наадмын үеэр Бээжингийн хотын баталгааны систем талуудын өндөр үнэлгээг олсон байна. Хөгжлийн бэрэхшээлтэй тамирчид болон үзэгчидэд тэмцээн сонирхох болон амидралын дөхөм дөт нөхцөл хангахын төлөө Бээжигийн нийтийн автобусын компаниуд зэрэг байгууллага үлэмжхэн ажлууд хийсэн байна. Энэ талаар хатагтай Жан Шяо Чунь танилцуулж хэлэхдээ,
Бид аялал жуулчлалын газар, зочид буудал, банк зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад саадгүй төхөөрөмж угсрах ажилыг хийсэн, Параа олимпийн наадамд нийтийн автобусын 16 тусгай шугам үйлчилж, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан 400 авто машин ашиглалтад орох болно гэжээ.
Үүнээс гадна Бээжин хотынхон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан таксийны хэсэг байгуулж параа олимпд нэн сайн үйлчилгээ хангах гэж байна. Спортын ордон талбайнуудад хараагүй хүмүүст зориулсан төхөөрөм угсарч уралдаан тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчидад тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх даргын орлогч Тан Шяо Чуань хэлэхдээ, параа олимпийн наадмын 600 гаруй тусгай ажилтад болон 30 мянган сайн дурынхан нь 148 улс орон газар нутгийн 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамичидад олон талын үйлчилгээ хангах болно гэжээ.
|