*Бээжингийн параолимпийн гал бамбарыг "дүүлэл, зохицол, хамтдаа хуваалцах" гэхээр гол сэдэв болгож, "хөгжил баясалыг дүрэлзүүлэн, хайр энрэлийг уламжлах" гэсэн үгээр гол уриагаа болгож 13 мянган км аялах юм байна, параолимпийн гал бамбарын буухианд 850 бамбарчин оролцно. Дотоод гадаадын гал бамбарчид "Хятадын соёл боловсон" болон "Цаг эрний онцлог" гэдэг хоёр шугамд хуваагдан, Хятадын 11 муж, өөртөө засах район, шууд хариат хотын 11хотуудаар нийт 9 өдөр дамжуулах юм байна.
Бээжингийн Параолимпийн ариун галыг сорт авах ёслол 8-р сарын 28-ны үдийн өмнийн 10 цаг хагаст Бээжингийн Тянь тань тэнгэрийн сүмд болно. Ёслолын үеээр Хятадын төр засгийн удирдлагууд болон Олон улсын параолимпийн хорооны гол болох хариуцалгатад энэ арга хэмжээнд оролцох юм байна.
8-р сарын 29-ээс 9-р сарын 6 болтол буухиалан дамжуулна. Параолимпийн ариун галын буухиаг Хятадын нийслэл Бээжингээс гараагаа авч Ши ань, Хөх-хот, Чан ша, Нань жин, Лүө ян зэрэг эрт эдүүгээгийн түүх соёлын дурсгалт газрууд, байгалын үзэмжит нутгуудгаас аялуулхаас гадна Шэнь жэнь, Шанхай, Да лянь зэрэг зүүн хэсгийн далай дагуу эдийн засгийн хөгжлөөр оройлсон, өөрчлөлт нээлтийг өнгөрөөн шинээр хөгжин дэвшисэн хотуудаар дамжуулж, бас төв хэсэг районы эдийн засгийн хөгжлөөр товойм хотуудаар дамжуулж, Хятадын шинэ цаг эрний хөгжил дэвшил өврмиц зүйлүүдийг харуулах юм байна.
9-р сарын 6-ны өдөр гал бамбар Параолимпийн наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд Шувууны үүрт дамжигдан ирж, Пара Олимпийн 13-р наадмын төв бамбарыг асаах юм байна.
*Бээжингийн Параолимпд дэлхийн 150 гаруй улс орон болон бүс нутгийн 4000 гаруй тамирчин, 2500 гаруй дасгалжуулагч, төлөөлөгчдийн багийн албан хариуцалгатад оролцож энэ нь түүхэнд хамгийн олон улс орон бүс нутгийн тамирчидыг оролцуулсан нэг удаагийн наадам болох юм байна. Бээжингийн Параолимпийн нээлтийн ёслолд олон улсын хүндэт зочид, үүний дотор 13 улс орны 16 вангийн ордны төлөөлөгч, төр засгийн тэргүүн болон 51 улс орны 84 спортын хорооны дарга, засгийн газрын тушаалтад ороцно.
*Бээжингийн Параолимпийн наадмын талбай заалуудын хөгжлийн бэрээхшээлтэй хүмүүст зориусон тоног төхөөрөмж улсын стандартыг хангасан бөгөөд Шувууны үүр төв цэнгэлдэх хүрээлэнг багтаасан 5 ордон заал олон улсын жишигт хүрсэн юм. Гол болох үзэмж газрууд, зочид буудал, рестрон, банк зэрэг олон нийтийн газрууд хөгжилийн бэрэхшээлтэй хүмүүст зориулолттой тоног төхөөрөмж бүрдүүлэх ажилыг эцсийн шатанд хийж байгаа бөгөө Параолимпийн үеээр 16 автобусын тусгай шугам ажиллуулж, хөгжилийн бэрэхшээлтэй хүмүүс зорчход зориулсон 400 тусгай автобусыг ашиглалтанд оруулах юм байна. Цагаан хэрэм, Хааны ордон зэрэг гол чухал аялал жуулчлалын газрууд, Параолимпийн 22 эмчилгээний хороо, Параолимпд үйлчлэх гэрээтэй 16 зочид буудлууд хөгжилийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсон бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.
*Параолимпийн хугацаанд өргөн агуулгатай соёл урлагийн арга хэмжээ зохиогдно. 18 соёл урлагийн үзэсгэлэн ажиллаж, 26 удааны концертыг тохируулсан байна. Параолимпийн үеээр бас төрөл бүрийн 11 удаагийн хэвлэлийн бага хурал хийлгэх юм байна. Параолимпийн наадам тэмцээн болох 20 талбай заал, дасгал сургууль хийх 6 ордон нь бүгд зуны олимпийн наадам тэмцээний залуудыг ашигласан байгаа.
*Бээжингийн Параолимпийн наадамд 30 мянган сайн дурынхан үйлчилхээр байна.
|