Бээжингийн олимпийн наадам амжилттай өндөрлөлөө. Хүмүүс олон орны тамирчдын гайхамшигтай тоглолтыг магтан сайшааж байгаа үеэр, нэг бүлэг хүмүүсийн дүр төрх нь хүмүүсийн сэтгэл санаанд гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Тэд бол Бээжингийн олимпийн наадмын сая 700 мянган сайн дурынхан юм. Тэд баяртай инээмсэглэл, шаргуу хөдөлмөрөөрөө "бидний оролцлого, бидний хувь нэмэр, бидний баяр цэнгэл" гэсэн олимпийн үзэл санааны учир утгыг бүрэн төгс тайлбарласан байгаа юм.
Энэ бол Бээжингийн олимпийн наадмын сайн дурынханд зориулан зохиосон дуу юм. Сайн дурынхан гэдэг үгийг Хятадад зөвхөн аравхан жил хэрэглэж байгаа хэдий ч, сайн дурынхны үзэл санаа нь Хятадын нийгмийн амьдралд шингэж, Бээжингийн олимпийн наадамүеэр улам бадран дэлгэрсэн юм. Бээжингийн олимпийн наадмын хугацаанд сайн дурынхан хаа сайгүй ажил үүргээ байсан. Уралдаан тэмцээний ордон талбайд тэмцээний завсарлагааны үеэр тэд цэвэрлэгээ хийж, үзэгчдийн бүсэд тэд дэг журмыг хамгаалж, Бээжин хотын үйлчилгээний хэдэн зуун цэгт хүмүүст үйлчлэн, алтан медаль авч байгаа үеийн талаар салбар дээр мэдээлж, бас гадаадын жуулчдад халуун дотноор газарчилж байсан юм.
Олимпийн наадам нь бүх хятадуудын сонирхлыг татсан байлаа. Бээжингийн олимпийн наадмын сайн дурынханд бас Тайваний 300 гаруй хүн оролцжээ. Хань Шюмэй бол Бээжинд бизнес эрхэлж байгаа Тайвань нутагтай бизнесмений гэр бүлийнхэн. Бээжингийн олимпийн наадмыг бие сэтгэлээрээ мэдрэхийн төлөө, тэрээр Үндэстний Биеийн Тамир Спортын Талбай--"Шувууны үүр"-ийн дэргэд гэрээ байрлуулснаар барахгүй бас олимпийн наадамд үйлчлэх сайн дурынхны нэг болсон байна. Тэрээр хэлэхдээ,
"Би юу хийж чадахав. Тамирчид шиг уралдаан тэмцээнд оролцох гэвэл чадашгүй хэрэг. Би бие бялдар багатайн дээр, чадвар ч байхгүй. Иймээс ийм нэгэн боломж тохиож, Тайваний бизнесмений гэр бүлийнхний 30 гаруй хүний бүрэлдэхүүнд багтаж, олимпийн сайн дурынханд оролцсондоо би маш баяртай байна" гэжээ.
Хубэй мужийн 24 настай иргэн И Лян бол энгийн нэгэн сайн дурынхан. Тэрээр жуулчдад үйлчлэх хотын үйлчилгээний цэгт ажиллаж, жуулчдад холбооны баталгаат үйлчилгээгээр хангасан байна. Тэрээр хэлэхдээ,
"Олимпийн наадамд гар бие оролцох ийм сайхан боломж урьд өмнө тохиож байгаагүй. Өнөөдөр сайн дурынхны хувцас өмсөж, Бээжинд зочилж байгаа жуулчдад бусад сайн дурынхантай хамтаар үйлчлэн, тэднийг олимпийн наадмын тухай мэдээ, мэдээллээр хангаж байгаадаа би маш баяртай байна" гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхны үйлчилгээг гадаадын төлөөлөгчид маш өндөөр үнэлсэн байлаа. Туркийн Олимпийн Хорооны нарийн бичгийн дарга Хятадаас Туркэд сууж байсан элчин сайд Ү Кэминийн сайн дурын үйл ажиллааг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
"Төлөөлөгчдийн албаны хүмүүс, тамирчдын аль алинд нь гэсэнгүй, элчин сайд Ү Кэмин олон дэмжлэг туслалцаа үзүүлсэн, бид нэг гэр бүлийнх шиг байсан, бидэнд үйлчилсэн сайн дурынханд маш их баярласнаа илэрхийлж байна" гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн дарга Бан Ги Мун ч баярын үг хэлж, Бээжингийн олимпийн наадам болон Пара олимпийн наадмын сайн дурынхан тэрчлэн Хятадын ард түмний амьдралыг сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргасан сайн дурынхныг сайшааж урамшуулсан байна. Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге ч үг хэлж, сайн дурынхан бол Олимпийн наадмын жинхэнэ төлөөлөгч юм. Тэд олимпийн үзэл санааг төлөөлж байна гэжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн нэртэй агентлаг, хэрэгслүүд ч Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхан нь залуу, эх оронч, оргилом сэтгэлтэй бөгөөд бахдалт сэтгэлгээт Бээжин хотын болон Хятад улсын дүр төрхийг төлөөлж байгаа юм гэж сайшаан тэмдэглэжээ.
Бээжингий олимпийн наадам өндөрлөсөн боловч, сайн дурынхны үйл ажиллагаа нь олимпийн хөдөлгөөний үзэл санааг Хятадуудын үзэл сэтгэлд гүнзгий шингээсэн юм. Энэ нь тухайлбал жирийн иргэн ч олимпид өөрийн хүч хөдөлмөрөө зориулж, түүгээрээ бахархаж болно гэсэн болно.
Одоо бид сайн дурынхнаар ажилласан жирийн иргэн И Лянгийн сэтгэлийн үгийг сонсъё.
"Сайн дурынхны баярт инээмсэглэл бол Бээжин хотын хамгийн сайн нэрийн хуудас юм. Бидний оролцлого, бидний хувь нэмэр, бидний баяр цэнгэл." \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|