• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-31 09:46:42    
Гүйжөү олон үндэстний нутаг

Хятадын Олон Улсын Радио


Хэфэн шяны тариачид Бээжингийн Олимпийн наадмыг бахархсан сэтгэлээ  таван цагаригийн хэлбэр гарган ургуулсан талбайгаараа илэрхийлжээ

      Өчигдрийн тэмдэглэлдээ Гүйжөү мужийг Хятадын зун цагийн сэрүүн дэнж буюу зуны зуслан хэмээх өргөмжлөлтэйг онцолж байсан. Харин өнөөдрийн аялалын зорилго нь Гүйжөү мужийн бас нэгэн дүр төрх болох олон үндэстний өлгий нутагтай танилцах явдал байлаа.


Бү И үндэстний сууринд бороо оржээ

      Гүйжөү нутгийн төв хэсэгт Вужан мөрнийг хөвөөлөн Каяанг дүүрэг оршдог. Хоёр мянга гаруй хавтгай дв.км нутгийг эзлэх энэ суурин 16 хоттой, 434000 хүн амтай. Нийслэл Гүйянаас 60 км-н зайд орших Каяанг дүүрэг олон үндэстэн ястны өлгий нутаг гэдгээрээ алдартай. Бид өчигдөр мяао үнэдстний түүх соёлтой танилцаж байсан бол өнөөдөр бү и үндэстний Жүгэ тосгон, гүйн үндэстний Ланжэн тосгонуудаар айлчлан тэдний амьдрал ахуй, уламжлалт өв соёлтой нь танилцлаа.


Бү-И үндэстний наадам

      Бү и үндэстний угсаатны зүйн судлаач Хэ Ши нян Хятадын төв хэсгээр нутаглаж байсан бү и үндэстэн Юань гүрний үед монгол ихэс дээдсийн татвар гувчуураас аргагүй зугтан өнөөгийн энэ нутагт ирж суурьшсаныг хуучлав.


Бү-И үндэстний хүү ээжтэйгээ салхилж байна

      Юань гүрний захирагчид тэдний нүүдлийг зөвшөөрсөн хэдий ч хүүхэд эмсээс бусдыг цэрэгт дайчлах ял тулгаж байжээ. Түүхийн олон янзын нугалаа бүдрэлийг даван туулж цөөрч нимгэрсэн бү и үндэстний Жүгэ тосгон ердөө мянга гаруйхан хүн амтай. Харин сүүлийн жилүүдэд улсаас бү и үндэстний түүх, соёлыг хадгалан хамгаалахад ихэд анхаарч байгаа юм байна. Зуун жилийн түүхтэй тосгоны амьдралыг хэвээр хадгалахын зэрэгцээ жуулчдын саатах суурин болгожээ.


Эрдэнэшиш багцлан өлгөсөн айл Гүйжөү нутгийн бас нэг онцлог

      Бү и үндэстэн цагаан будаа боловсруулж хэрэглэж ирсэн уламжлал, будааны архи хийгээд ая дуугаараа алдартай юм байна.


Бид зочин бүрээ баярлан дуулж угтдаг уламжлалтай

      Бидний дараагийн очсон суурин бол гүйн үндэстний тосгон. Зочид угтах ёслолоос нь харахад л энэ үндэстэн дуу хөгжим, наадам наргианд дуртай бөгөөд өөрийн жижиг сууриндаа будаа, ногоогоо тариалан амар амгалан амьдардаг улс болох нь мэдрэгдэж байлаа. Ингээд өнөөдрийн авсан зургуудыг маань сонирхон таална уу.