• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 09:12:08    
Бээжин хот

CRI

    Хятадад ирсэн жуулчид эн тэргvvнд Бээжин хотод бууж аялал жуулчлалаа эхлvvлдэг юм. Бээжинд ирж, цагаан хэрэмд гарч, шарсан нугас идэж, Бээжин ши янгуу сонсох нь тэд нарын аялал жуулчлалын гол агуулга болж байдаг. Бээжинд тойрон сонирхох газар зvндээн байдаг. Тухайлбад Бээжин хотын доторхи жижиг гудамж, дєрвєлжин хашаат байшин болон Бээжин хотын захын шинэ vзэмжийн цэгvvдээр явж сонирхох нь маш сайхан байдаг.

    Энэхvv эртний хот байгуулагдаад гурван мянга гаруй жилийн тvvхтэй болж байна. Хятадын феодлын vед зургаан тєр Бээжинд нийсэллэж, нийлvvлэн бодвол долоон зуун жилийг хэтэрч байна. 1949 онд БНХАУ байгуулагдснаас хойш, Бээжин хот мєн шинэ Хятад улсын нийслэл болсон юм. Хятадын уламжлалт соёл, vндэстний соёл болон Бээжин vнэр амтаар бялхам ардын соёл бvхнээрээ энд цугласан гэж хэлж болох юм. Бээжин єнєє Хятадын улс тєр, эдийн засаг соёлын тєв тєдийгvй бас ч хамгийн том жуулчлалын хот, хамгийн том жуулчлалын гарц мєн болохоор жил болгон дотоод гадаадын олон сая жуулчид энд ирэн жуулчилж байна.

    Бээжин хотын тєвд байрлаж байгаа Тиан ань мэн аар бол Бээжингийн бэлэг тэмдэг тєдийгvй, Хятад орны бэлэн тэмдэг юм. Тиан ань мэн хаалганы ємнє талын єргєн талбай нь дэлхийн хамгийн том єргєн талбай болох юм. Энэ талбай дєрвєн зуун мянга гаруй ам дєрвєлжин метр талбайтай байдгаараа таван зуун мянган хvнийг багтааж чаддаг. Тиан ань мэн хаалганы ар тал дахь хааны ордон нэгэнт дэлхийн євийн жагсаалтад жагсаагдсан байна. Бээжингийн Ба да лин даваа, Мv тиан игийн урт цагаан хэрэм бол бvр гадаадын жуулчдын сонирхлыг маш их татсан газар юм. Yvнээс гадна Бээжин хотын дотор гадна бас маш олон алдарт vзэмжийн цэгтэй.Дэлхийд хамаг томд тооцогдох тэнгэр тахилгын газар- Тэнгэрийн сvм Тиан тан, хол ойрд алдаршсан хааны цэцэрлэгт хvрээлэн И хэ юань, дэлхийд хамгийн тєвлєрєн байрласан хааны бунхан- арван гурван бунхан буюу Ши сан лин бунхан байгаа.

    Бээжинд одоо гадаадад нээлттэй vзэмжийн цэг хоёр зуу гаруй байна. Тэхдээ жуулчдын, ялангуйяа гадаадын жуулчдын байнга жуулчлал хийж очдог газар бол мєн л дээр дурдсан урт цагаан хэрэм, хааны ордон, Тиан тан, И хэ юань, хааны арван гурван бунхан эдгээр болох юм. Ойрын жилvvдэд том жvнт асар-Да жvн си хийд, Найралт найрамдах сvм- Юнь хэ гvнд ирж байгаа жуулчид маш их олширч байна. Бээжингийн онцлог ихтэй жижиг гудамж, дєрвєлжин хашаат байшинд дотоод гадаадын жуулчид нэн ч сонирхолтой байна.

    Саяын дурдсан жижиг гудамж гэдэг бол Бээжингийн хуучны явцуу нарийхан гудамж болох юм. Хуучиндаа гудамжны хоёр талаар Бээжингийн хvмvvсийн амьдардаг дєрвєлжин хашаат байшин байрлаж байлаа. Дєрвєлжин хашааны доторхи гол гэр нь олонхдоо урагшаа хандан байрлаж, зvvн баруун хоёр талд нь чихэн гэр байрлаж, бvх гэрийн хvмvvс нэг л хашааны энэ олон байшинд хамт амьдарч байсан юм. Одоо болоход нэг дєрвєлжин хашаанд хэд хэдэн єрх айл хамт амьдарч, аль нэгэн айлд нь хатуу бэрхшээл тулгарвал олноороо туслан, баяр жаргалаа хамтаар эдлэн, холын саднаас ойрын хєрш дотно гэж Бээжингийн хvн ардын ярьдаг шигээр халуун дотно аж тєрж байна.

    Том жvнт хийд- Да жvн си, Найралт найрамдах сvмээр сvvлийн жилvvдэд маш олон жуулчин хvрч байна. Да жvн си хийдийг арван наймдугаар зууны эхээр байгуулжээ. Тэр хийд Бээжингийн баруун хойд талд байрлаж байдаг юм. Арван тавдугаар зууны vеийн нэг том жvн хонхыг энэ сvмд хадгалж байна. Энэ жvн 6,94 метр єндєр, 3,3 метр диаметртай, дєчин зургаан тонн гаруй хvнд байна. Шинэ жил болохтой зэрэг энэ том жvнгийг зуун найм удаа цохиж, шинэ ондоо эе найртай энх амгалан байхын бэлгэдэл болгодог. Тєвд уламжлалт буддын шашны ариун орон Найралт найрамдах сvмд хvрвэл, ном гvрим уншиж байгаа зэрэг шарын шашны vйл ажиллагааг ч харах юм.