• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-01 08:42:31    
Гүйжөү өчигдөр өнөөдөр маргааш

CRI


Мяао үндэстний загасан шөлний хоолны газар

      Өнөөдөр аялалын сүүлчийн өдөр. Эхний өдөр бид мужийн өнөөгийн байдал хэтийн хөгжлийн талаар мэдээлэл сонсч, мяао үндэстний соёлтой танилцаж, дараагийн өдөр нь Каян суурингийн нутгаар аялж, бү и үндэстний хоолоор дайлуулсан билээ. Харин өнөөдөр Гүйжөү мужийн Шүйвэн дүүргээр зорчиж энэ нутгаас гаралтай Мин гүрний үед хаант төрд өндөр алба хашиж явсан Вон Ёнг Миний дурсгалын цогцолбор, Зазуо сууринд байгуулсан орчин үеийн гольфийн хотхонтой танилцаж, сафари зоо паркаар зугаалж сүүлд нь мяао үндэстний загасны шөлөөр дайлуулсанаар гурван өдрийн аялал үндсэндээ өндөрлөж байна.


Их сэтгэгч Вон Ён Миний дурсгалын цогцолборын үүдэн дэхь хөшөө

     Гүйжөү нутгийн оюуны их багшийн дурсгалын цогцолбороос эхэлсэн айлчлал орчин үеийн тансаг амьдралын хэм хэмжээг илтгэх гольфын хотхоноор үргэлжилж дараа нь найрсаг зочломтгой мяао үндэстний загасны шөлөөр дайлуулсан болохоор энэ өдрийг би Гүйжөүгийн өчигдөр өнөөдөр маргааш хэмээн тэмдэглэж сууна.


Шифу бичгийн урлаг

     Аялалын багт багтаж явсан Бээжингийн Их сургуулийн буурал професор Хятадын эртний их сэтгэгч Вон Ён Миний дурсгалын цогцолборын үүдэнд мэдээлэл хийхдээ их л сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар хятадын оюуны соёлын их өв санд цаглашгүй их хувь нэмэр оруулсан их сэтгэгчийг гүнээ бишрэн хүндэтгэж явдагаа яриад, цаг зав гарган энэ нутгийг зорьсон учир нь энэхүү цогцолборт хүндэтгэл үзүүлэхэд оршиж байсныг өгүүлсэн юм.


Вон Ён Миний бясалгалын агуй

     Их сэтгэгч Вон Ён Мин хаант төрийн хэрэгт зүтгэн өндөр алба хашиж явсаны зэрэгцээ өссөн төрсөн нутаг орноо үл орхин байнга оршин сууж хүүхэд залуусыг бичиг, соёлын эрдэмд сургахад хичээнгүйлэн зүтгэж байжээ. Гүйжөү нутгийнхан түүнийг оюуны их эцгээ хэмээн хүндэтгэн дээдэлж амьдарч, бясалгал хийж, хүүхэд сургаж байсан агуйнуудыг нь сэргээн сэлбэсээр өнөө хүртэл хадгалан үлдээсэн байна. Дурсгалын цогцолборын зарим өрөөнүүдэд шифу бичгийн мастерууд уран бүтээлээ үйлдэн, цэцэрлэг талбайгаар нь хүмүүс эртний уламжлалт амьсгалын дасгал хийж байхтай таарсан.


Гүйяны гольфийн хотхон

     Зундаа халахгүй өвөлдөө даарахгүй гольфийн хамгийн таатай орчин гэсэн зүүлттэй 3000 мо талбайг эзлэн оршдог орчин үеийн гольфийн талбайд бид түр саатаж ихэнх маань гольфийн анхны хичээлийг заалгацгаасан юм. Дараа нь шиврээ бороон дундуур алхцгаан сафари паркаар зугаалав.


Уламжлалт заншлаар сархад барив

      Хамгийн сүүлд нь Гүйжөү нутгийн мяао үндэстний загасны махтай халуун тогооны шөлөөр дайлуулж үхрийн эврээс сархад зооглосоноор аялалаа баяр хөөртэй өндөрлөж байна.