• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-01 14:44:08    
Амьдрахуйн сайн сайхан зан заншилтай байх сайхан

CRI

    Нэг. Өглөөний хоол идэхээ омтгойлж үл болно:

     Өглөөний хоол идэхгүй яваад байдаг хүний цусны чихэрлэг эдийн хэвийн байдал алдагдан, их тархины шим тэжээл хүрэлцэхгүй болж, удаан хугацаанд даамжраад ирэхээр их тархинд муугаар нөлөөлдөг байна. Иймээс өглөөний хоолны чанарлаг байх нь хүний оюуны хөгжилтэй нягт холбоотой байгаа юм. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, өглөөдөө уураг элбэгтэй чанартай сайн хоол идсэн хүүхдүүдийн хичээллэж байх үеийн сэтгэхүй болон анхаарлаа төвлөрүүлэх нь нийтдээ тун сайн байдаг бөгөөд харин хөнгөн хоол цагаан хоол идсэн хүүхдүүдийн санаа сэтгэл болон эрч хүч нь харьцангуй хурдан буурдаг юм байна.

     Амттай хүнсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэхгүй байх:

     Амттай хүнсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэсэн хүүхдүүдийн оюуны чадавх харьцангуй дор байдаг. Энэ бол хүүхдүүдийн тархины хөгжил нь идэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дэх уураг болон амин дэм элбэг байгаа эсэхтэй нягт холбоотой юм. Үүний зэрэгцээ амт ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь бас ходоодыг муудуулж, хоолны дуршлыг бууруулж, тун элбэг уураг болон үлэм хэмжээний төрөл бүрийн амин дэм хүлээн авахад харшилж, сайн шим тэжээлийг муудуулж, их тархины хөгжилд нөлөөлдөг байна.

     Дутуу нойр муу:

     Их тархины ядаргааг тайлахад голдуу унтах нойр гүйцэд байх учиртай. Урт хугацаагаар нойр дутах юм уу, нойр хулжих нь хүний эсийн идэвхийг түргэн бууруулж, сэргэлэн цовоо хүнийг ч тэнэг маанаг болгодог.

     Урт хугацаагаар тамхи татах:

     Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, урт хугацаагаар тамхи татсан хүний тархины нэхдэс нь адил бус хэмжээгээр авчиж, настайчуудын дүйнгэ өвчинд амархан нэрвэгдүүлдэг. Урт хугацаагаар тамхи татах нь тархины артерийн судсыг хатууруулж, өдөр хоногийн удаанд тархины цусыг хүрэлцэхгүй болгож, мэдрэлийн эсийн чанарыг өөрчилж, улмаар авчаадаг байна.

     Үг дуу цөөнтэй болох:

     Хүний их тархинд хүний хэлж ярихыг удирдсан тусгай эсийн хэсэг байдаг. Байнга хэлж ярьж байх нь их тархины хөгжилд тус дөхөм үзүүлдэг бөгөөд их тархины чадавхыг сайжруулдаг. Жирийн цагтаа элбэг агуулгатай, гүн ухааны сэтгэхүйтэй юм уу, логик чанартай үг дэлгэн ярьж хөөрөлдөж байх сайн. Өдөржи духаа хөнтөйлгөн дуугүй суугаад, үг ч үгүй инээд ч үгүй яваад байдаг хүнийг ухаантай, авхаалжтай гэж хэлэхэд бэрх юм.

     Толгойгоо хөнжлөөрөө бүтээгээд унтах:

     Толгойгоо хөнжлөөрөө бүтээгээд унтахад, хөнжил доторх нүүрсхүчлийн хий нэмэгдэж, хүчилтөрөгч шингэрдэг, удаан цагаар чийглэг бохир уур амьсгалд байх нь их тархинд тун хортой юм.

     Тархиа ажиллуулах дургүй байж болохгүй:

     Бодож сэтгэх бол их тархийг сайжруулах хамгийн сайн арга юм. Тархи толгойгоо сайтар ажиллуулж, юмыг байнга сэтгэж бодож явбал хүмүүс нэн цовоо сэргэлэн болох бололцоотой. Үүний эсрэгээр, тархи толгойгоо ажиллуулах дургүй залхуураад суугаад байх юм бол их тархи чинь нэн түргэн муудаж, цэцэн сэргэлэн хүн ч мангуу бож магадгүй юм.

     Үүнээс гадна, их тархи бол бүх биеийн хүчилтөрөгчийг хамгийн их зарцуулдаг эрхтэн юм. Дунджаар минут бүр 500-600 литр хүчилтөрөгч зарцуулж байна. Хүчилтөрөгчийн хангамж гүйцэд байманж нь сая их тархины ажиллагааны үр ашгийг дээшлүүлж чадна. Иймээс ажиллаж, суралцаж байгаа үедээ орчин тойрны агаар амьсгал ариун цэвэр байхыг заавал эрхэмлэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\