• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-01 14:46:43    
Хятад улсад олон найз нөхөдтэй Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Флор Исава

CRI

     Олон улсын олимпийн хорооны хамгийн анхны эмэгтэй гишүүний нэг, Венесуэл улсын харьяалалтай Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн хатагтай Флор Исава энэ жил насан сүүдэр 87-тай зэрэгцсэн хүн. Хятад улсын харьяалалтай Олон услын олимпийн хорооны гишүүн Хэ Жэнлян бол түүний хуучин танил юм.

     Хатагтай Исава Хятад улсад гурав удаа иржээ.

     Сайн найз ноён Хэ Жэньлягийн урилгаар би 1982 онд Хятад улсад анх удаа айлчилсан. Тэр үед Хятад улсад ийм олон суудлын машин байгаагүй, зочид буудал ч маш энгийн байсан. Гэлээ би энэ жинхэнэ хятад онцлогтой оронд хайртай болсон. Хоёр долоо хоноод явахдаа би их салж ядаж байсан гэж хатагтай Исава анхны айлчлалынхаа тухай дурсан ярилаа. Хоёр дахь удаагийн айлчлал нь Бээжин олимпийн наадам зохион байгуулах эрх авсны дараа байж. Тэр үед Бээжинд асар их өөрчлөлт гарсан байжээ. Энэ удаа бол түүний гурав дахь удаагийн айлчлал юм. Тэрээр хэлэхдээ, намайг ирэхээс өмнө ноён Хэ Жэньлян: та ирээд юм бүхнийг танихгүй болсон нь лавтай байх даа гэж ярьж байсан нь нээрээ зөв байна шүү.

     Нийгэм хөгжиж, орчин үеийн хотод ард түмэн чөлөөтөй амьдарч байна. Та бүхэн олсон эдгээр амжилтандаа бахархах ёстой. Ирээдүйд нэн сайхан хөгжих болно. Хятадын ард түмэн эх орондоо хайртай, энэ бол Хятад улсыг урагшлуулж байгаагийн хамгийн их түлхэх хүчин мөн гэжээ.

     1981 онд Флор Исава Финлянди хүн Пиржо Хагманы хамт Олон улсын олимпийн хорооны хамгийн анхны хоёр эмэгтэй гишүүн болсон юм. Шилдэг тамирчи, сэтгүүлч, спортын үйлсийн зүтгэлтний хувьд Исава олимпийн наадмын хөгжлийн үйл явцад эмэгтэйчүүдийн оролцож ирснийг биеэр өнгөрүүлсөн хүн тул Хятадын тамирчин эмэгтэйчүүдийн гарамгай илрэлийг сайн ойлгодог.

     Тэрээр хэлэхдээ, тэд онцын шилдэг, ялангуяа усанд үсрэлтийн тамирчид бусад хүмүүсийн бодож сэтгэхэд бэрх хөдөлгөөнийг тэд биелүүлж чадсан. Энэ удаа би газрын теннисийн тэмцээнийг сониорхсон, Тэр охины \Жэнжэ\ ур чадвар маш өндөр, өөртөө итгэлтэй мөртөө маш гоё тоглож, ашиггүй байдлаас ялалт байгуулж чадсан гэжээ.

     Исава залуудаа газрын теннис, морин спорт, зүлгэн дээрх хоккей, усанд сэлэх зэрэг олон төрлийн спортод оролцож байжээ. Эмээ болчхоод бас бүх Венесуэлийн гольфын тэмцээний аварга болсон байна. Тэрээр мөн олон удаагийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож байсан юм. Гэлээ ч Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол түүнд хамгийн сайхан нээлтийн ёслол болж хоногшжээ.

     Энд бидний харсан нээлтийн ёслолыг хожим дахин олж харахгүй, урьд өмнө байгаагүй, ирээдүйд ч харагдахгүй гэж хэлэх ёстой. Бүжгийн урлаг, зураг төслийн тэр мастерт үндэстний баатар цол олгох ёстой.\инээв\Тэрүүхэн агшинд бид ирээдүйн тухай кино үзсэн шиг боллоо. Бамбарыг хараад баярлахдаа нулимс цийлгэнэсэн. Миний бодохоор энэ бол Хятадын ард түмэн олон жилийн хатуужилтай чармайн тэмцэж олсон амжилтаа дэлхий дахинд харуулж байгаа болно гэжээ.

    Исава тухайн жил Олон улсын олимпийн хорооны гишүүний хувьд, Бээжингийн олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Тухайн үед би ч гэсэн бусад олон гишүүд ч гэсэн олимпийн үзэл санаа дэлхийн хүн ам хамгийн олонтой оронд уламжлагдахыг хүсч байсан, өнөөдөр энэ зорилт биелэгдсэн гэж тэрээр хэллээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятад улсын хувьд энэ нь маш сайхан боломж мөн. Хүмүүс Хятадын нийгэмд ямар өөрчлөлт гарсныг харах болно. Хятад улс дэлхийн 204 улс орон, газар нутагт үүд хаалгаа нээж, хятадчууд, европчууд, африкчууд, латин америкчууд ялгаагүй нэг дор цугларч анхан дүүс, найз нөхөд болов. Хятадын залуучууд, багачуудын сэтгэл санааны хүмүүжилд энэ үйл явдал нь их ач тусаа хүртээх болно. Энэ бол олимпийн наадмын Хятад улсад үлдээж буй хамгийн чухал өв мөн гэжээ.

     Бээжингийн олимпийн наадмын бат дэмжигчийн хувьд хатагтай Исава, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн Бээжингийн олимпийн наадмын тухай шүүмжлэлийг ойшоох хэрэг алга гэж үзэж байна. Эдгээр шүүмжлэл нь түүхийн мэдлэггүй, бусдын соёл иргэншлийг ойлгох мэдлэггүйгээ харуулж байна. Тэд Хятадын туулж ирсэн замыг ойлгохгүй байна. Хятадын ард түмэн эрх чөлөө, энх тайван эдлээд хэдийхэн жил болж байгаа вэ? Бүх юмыг нэг л шөнийн хооронд хийж биелүүлж чадахгүй шүү. Иймээс би эдгээр шүүмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

     Хатагтай Исавагийн Хятад улсыг ойлгох болсон, хятадад элэгтэй байдаг нь Хятад харьяалалтай Олон улсын олимпийн хорооны гишүүн, ноён Хэ Жэньлянтай шууд холбоотой юм. Тэд нэг л жил Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдож, Олон улсын олимпийн хорооны хуралд зэрэгцэнсуудаг нь тэднийг ойр дотно нөхөрлөхөд . нөлөөлжээ.

     Ноён Хэ Жэньлян бол ер бусын хүн, франц, англиар сайн ярина. Тэр Олон улсын олимпийн хорооны соёл боловсролын комиссын даргын тушаалд ажиллаж, маш үнэ цэнэтэй судалгааны төлөвлөгөө боловсруулан тогтоосон, Олон улсын олимпийн хорооны маш чухал хүн, тэр бусдыг их анхааран халамжилж, ер нь бусдын төлөө явдаг хүн гэжээ.

     Сурвалжлагчтай ярилцах явцад хатагтай Флор Исава Хятадын эвсэг зохицонгуй үзэл баримтлалыг биширдэг, Хятадын ард түмнийг туйлаар хүндэтгэж явдаг, Хятад улсад би олон найз нөхөдтэй шүү гэж ярьж байлаа. \Урангоо орчуулж бэлтгэв\