Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хятадад байгуулсан хотын анхан шатны эрүүл мэндийн анхны бааз Шанхайд байгуулагдсан байна. ДЭМБ-ын "2000 онд хүн бүхэнд эрүүл мэндийн үйлчилгээ хангах" гэсэн дэлхий нийтийн чанартай стратегийн зорилтыг биелүүлэхийн төлөө, Шанхай хотын Хүнкөү дүүрэг анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг бүх талаар өрнүүлж, алсын төлөвлөгөө болон үе шатны зорилт дэвшүүлсэн байна. Энэ дүүрэг нь хүч хөлс зарцуулан оршин суугчдын хорооллын Эрүүл мэндийн үйлчилгээний газрын ажилтгуудыг тогтвортой ажиллах болгож, гурван шатны эмчилгээ, урьдчлан сэргийлэх эрүүл мэндийн сүлжээг бэхжүүлж, эмчилгээ эрүүл мэнд, сургууль, үйлдвэр, хорооллын эрүүл мэндийн хүмүүжлийн сүлжээг аажмаар байгуулан боловсронгуй болгож, үүний улмаар тус дүүргийн төлөвлөгөөт вакценжуулалт, хорооллын эмчилгээний үйлчилгээ, гэр бүлийн эмчилгээ, эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд зэрэг үндэсэн эрүүл мэнд эмчилгээний ажлыг их өндөр түвшинд байлгаж чадсан бөгөөд ДЭМБ-ын тогтоосон дэлхий нийтийн чанартай шалгалтын үзүүлэлтэд урьчлан хүрсэн байна. ДЭМБ-ын албаны хүмүүс олон удаа газар дээр нь судалгаа шинжилгээ хийгээд Хүнкөү дүүргийн ажлыг өндрөөр үнэлсэн байна. 1990 оны 10-р сард БЭМБ энд дэлхийн анхны хотын анхнан шатны эрүүл мэнд эмчилгээний хөгжлийн хамтын ажиллагааны төв – Шанхай хотын Хүнкөү дүүргийн Хотын анхнан шатны эрүүл мэнд эмчилгээний хөгжлийн хамтын ажиллагааны төвийг байгуулж, Шанхай хотын Хүнкөү дүүргийг ДЭМБ-ын Хятадын хотын анхан шатны эрүүл мэндийн баталгааны хэв загвар хайн судлах анхны бааз болгосон байна.
Цус хандивлах тухай орон нутгийн анхны хууль тогтоомж: Хятадын цус хандивлах тухай орон нутгийн анхны хууль тогтоомж бол 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Шанхай хотын иргэдийн албан журмаар цус хандивлах тухай дүрэм" болно. Тус хотын 20 – 55 насны эрэтэй иргэд болон 20 – 50 насны эмэгтэй иргэд "цус хандивлах биеийн шинжилгээнд тэнцсэн байвал" таван жил тутамд нэг удаа албан журмаар цус хандивлах хэрэгтэй, үүнээс зөрчвэл эдийн засгийн торгууль өгөх болно гэж энэ дүрэмд тогтоожээ. Энэ дүрмийг тогтоосон явдал нь Шанхай хотын цус хандивлах ажил нь засаг захиргааны удирдлагаас хууль тогтоомжийн замд шилжсэнийг харуулж байгаа бөгөөд цусны эх үүсвэр дутагдаж байгаа байдлыг хууль зүйн аргаар зохицуулах боломж хангасан байна.
Нэг удаад хамгийн олон хүүхэд жирэмсэлсэн ээж: 1988 оны 12-р сарын 27-ны өдөр Чанчүнь хотын Данань шянгийн 25 настай эмэгттэй Жан Шүшян Чанчүнь хотын Төрөх эмнэлэгд 8 ихэр хүүхэд төрүүлэв. Жан Шүшян 1985 онд гэрлэж, жирэмсэлээгүй байжээ. 1988 оны зун жирэмсэлсний дараа гэдэс нь маш түргэн том болж, 5 сар болонгуут сар гүйцсэн байдалтай болсон байлаа. 1988 оны 12-р сарын 27-ны өдөр үр зулбаж 25 минутын дотор 4 эрэгтэй, 3 эмэгтэй, хүйс нь ялгагдахгүй нэг хүүхэд төрүүлсэн байна. Энэ 8 хүүхдийн хамгийн том нь 350 грам, хамгийн жижиг нь 0,6 грам байлаа. Сар гүйцээгүй учраас хагас цагийн дотор энэ 8 хүүхэд цөмөөрөө нас барав. Хятадын эмчилгээний сурвалж бичгээс үзвэл, үүнээс өмнө 6 хүүхэд жирэмсэлсэн тэмдэглэл байсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|