• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-01 16:21:34    
Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөг албан ёсоор батлав [Радио]

CRI

      Саяхан Хятадын "Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөө"-ийг төрийн зөвлөлийн ажлын зөвлөлгөөн дээр хянан хэлэлцэж, зарчмын хувьд баталсан байна. Энэхүү төлөвлөгөөнд сэргээн босголтын зорилт, гол үүрэг болон бодлого арга хэмжээ зэргийг тодорхой тогтоосон байна. Энэ бол Хятадын газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажлын чухал эш үндэс мөн бөгөөд гамшигдсан районы эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэж, гэр орноо дахин байгуулахад чухал жолоодох үүрэг гүйцэтгэх төлөвлөгөө юм.

      Сычуаньд газар хөдөлсний дараа, Хятад улс нэн даруй сэргээн босгох төлөвлөгөөний хэсэг байгуулж, нийгмийн олон давхаргынхны сэргээн босголтын саналыг өргөнөөр сонссон юм. Сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөг зохиох ажил анх алхам биелэгдсэний дараа, төлөвлөгөөний хэсэг нь бас нийгмээс санал хурааж тасралтгүй өөрчлөн сайжруулсан юм. Хамгийн эцэст батлагдсан гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөнд: 3 жил орчмын хугацаанд багтаан, сэргээн босголтын гол үүргийг биелүүлж, гамшигдсан районы айл болгоныг суух орон гэртэй, өрх болгонд ажил хангаж, хүн болгоныг баталгаажуулж, тоног төхөөрөмжийг дээшлүүлж, эдийн засгийг хөгжүүлэн, эклогийг сайжруулна гэж дэвшүүлсэн байна.

      Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндсэний Хороо нь уг төлөвлөгөөг даргалан боловсруулан тогтоох ажлыг хариуцсан байна. Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндсэний Хорооны орлогч эрхлэгч ноён Мү Хун танилцуулж хэлэхдээ: 

       "Төлөвлөгөөг боловсруулан тогтоох ажлыг гамшигдсан районы олон түмний амьдрал үйлдвэрлэлийн шаардлагаас бодож, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байхыг үнэнхүү баталгаажуулахаар угтвар нөхцөл болгож, амьдралыг нь төвхнүүлэх болон үйлдвэрлэлийг нь хөгжүүлхийг уялдуулж, бодитой шаардлага болон алс холын амгалан тайван байдлыг хамтатган, гамшигдсан районы ард олны үндсэн ашиг сонирхолыг тэргүүн байранд тавьсан юм. Тэд нарын саналыг бүрэн сонсож, гамшигдсан районы олон түмний гол цогцийн үүргийг бадруулан, тэдний хууль ёсны эрх ашигийг хамгаалаж, гамшигдсан районы олон түмний амьдралд нягт холбоотой үндсэн асуудлыг юуны өмнө зохицуулсан юм гэжээ."

      Сангийн Яам ч сэргээн босголтын төлөвлөгөөний хэсгийн бүрэлдэхүүний нэг юм. Уг яамны сайд Ше Шюйрэнь саяхан үг хэлж, гамшгийн дараах сэргээн босголтын ажилд Сангийн Яам ч цаг тухайд нь төв санхүүгээс гамшгийн дараах сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх санал дэвшүүлж, төв санхүүгээс гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулан сан байгуулах зэрэг талаар судлан хэлэлцэж холбогдох бодлого дэвшүүлсэн бөгөөд манай дэвшүүлсэн эдгээр бодлогыг ерөнхий төлөвлөгөөнд оруулсан байна гэж илэрхийлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ:

      "Гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг дорвитой дэмжхийн төлөө, 2008 онд тухайн жилийн төвийн төсөвт зохируулалт хийхээр дамжиж, гамшгийн дараах сэргээн босголтын санд 70 тэрбум юань тохируулсан бөгөөд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд бодисын талаархи хяналт удирдалгаа чанга эрчимжүүлсэн юм" гэжээ.

      Сэргээн босголтын хөрөнгө мөнгийг баталгажуулхын төлөө, төлөвлөгөөнд бас орон нутгийн санхүү, нийгмийн мөнгөний хурамдал, хөрөнгийн захын хөрөнгө мөнгө, дотоодын банкны зээл зэрэг олон хэлбэрээр хөрөнгө мөнгө цуглуулах санал дэвшүүлсэн байна.

      Гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөө саяхан нийтлэгдсэн хэдий ч, Сычуань зэрэг газар хөдлөлтөд гамшигдсан район нь үүнээс өмнө нэгэнт төлөвлөгөөг найдваржуулах талаар маш олон бэлтгэл ажил хийсэн байна. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/