Юмны үнэд өөрчлөлт гарсан шалтгаанаас гадна, энэ жилийн 2-р улиралд Японы дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1-р улиралынхаас 0.6 хувиар буурч, жилийн тооцоогоор бол буурсан хэмжээ нь 2.4 хувьд хүрснийг Японы Засгийн газарын 8-р сарын дунд арав хоногт нийтэлсэн анхны бүртгэлийн тоо баримтад харуулжээ. Энэ нь Японы эдийн засаг өнгөрсөн оны 2-р улиралаас хойш дахин буурсныг харуулж байгаа юм. Гэлээ Японы засгийн газар ч 8-р сарын эхээр нийтэлсэн эдийн засгийн сар тутамын шинэ тайландаа өнөөгийн эдийн засгийн байдал "доройтлоо" гэсэн нотлолт хийсэн байна. Энэ бол 2001 оны 5-р сараас Японы эдийн засагт бууралт гарснаас хойш, Японы албаны тал эдийн засгийн сар тутамын тайланд анх удаагаа " доройтлоо" гэсэн үгийг хэрэглэж байгаа юм гэж шинжээчид заалаа.
Япон 1993 онд хүн тутамын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 2-рт орж байсан юм. Гэтэл Олон улсын валютын сангийн байгууллага 2008 онд Японы эдийн засаг буураад 22-р байрт оров гэж төсөөлөв. Үүнээс гадна, Япон хүн тутамын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Азид 1-р байр эзэлж байсныг 2007 онд Сингапур орлосон байна. Японы эдийн засаг бүх талаар буурсан нь ойрын үеийн дэлхийн хүчин зүйл байхаас гадна, бас Японы нийгэм эдийн засгийн бүтэцэд оршиж байгаа дотоодын асуудал ч бий гэж шинжээчид үзэв.
Японы төв банкны 8-р сарын 26-ны өдөр нийтэлсэн "сар тутамын банк санхүү эдийн засгийн тайлан"-д тэмдэглэхдээ, ойрын үеэс эдийн засагийн зогсонгуйрсны гол шалтгаан бол дэлхийн чанартай эрчим хүч тэрчлэн түүхий материалын үнэ өсч, экспортын хэмжээ багассантай холбоотой юм. Арилжаа худалдааны нөхцөл муудсанаас аж ахуйн нэгжийн ашиг орлого багасаж, тоног төхөөрөмжид оруулах хөрөнгө мөнгө зогсонгуй байдалд орсон байна. Үүний зэрэгцээ, хөдөлмөрчдийн орлогын нэмэгдэл удааширч, нефтийн бүтээгдэхүүн болон үр тарианы үнэ тасралтгүй ихээхэн өссөн нь хувь хүний хэрэглээг бууруулсан байна. Үүнээс гадна, орон сууцны хөрөнгө оруулалт буурч, олон нийтийн хөрөнгө оруулалтын нэмэгдэл удаан болсон байна. Дотоод гадаадын зүйл зүйлийн хүчин зүйлээс үйлдвэрлэлийг бууруулсан байна гэжээ.
Японы Эдийн засгийн олон нийтийн байгууллагын нэгдсэн холбооны дарга Фүжио Митараи 8-р сарын эхээр хийсэн илтгэлдээ тэмдэглэхдээ, Японы эдийн засаг сүүлийн хугацаанд буурсан явдал нь нэгд, эрчим хүч болон үр тарианы үнэ өссөнөөс болсон юм. Импортод түшиглэдэг Японы хувьд өртгийн нэмэгдэл бол аж ахуйн нэгжийн үр ашгийг нөлөөлөх асар их сөрөг хүчин зүйл мөн. Хоёрт, Америкийн эдийн засаг урт хугацаагаар буурч, банк санхүү хөрөнгийн зах зээлийн донслолт үргэлжилсээр байгаагаас болсон байна. Гадаадаас оруулахад хэт түшиглэдэг Японы хувьд, Америкийн эдийн засгийн хөгжлийн хурд саарсан явдал нь Японы эдийн засагт муугаар нөлөөлсөн гэжээ.
Японы банкны экс дэд ерөнхийлөгч Тоширо Мүто ч хэлэхдээ, Америкийн үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямралаас болж, олон улсын банк санхүүгийн зах зээл замбараагүй болсон явдал бол Японы эдийн засгийн хөгжлийн хурд сүүлийн үед удааширсны олон улсын чухал шалтгаан болсон юм. Америкийн орон сууцны зах зээлийн хямрал 2010 он хүртэл үргэлжилж болзошгүй. Японы туршлагаас авч үзхэд, ийм их цар хэмжээний эдийн засгийн бууралт нь нэг хоёр жилийн дотор сэргээгдэж чадахгүй юм гэжээ.
Японд нь , хүн амын өндөр наслалт болон төрөлтийн хэмжээ буурч байгаа зэрэг нийгмийн асуудалд нүүрлэж байна. Хүн амын өндөр наслалт тасралтгүй нэмэгдэж байгаа явдал нь Японы өнөөгийн хэрэгжүүлж буй өндөр насны болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дүрэм зэргэд ихээхэн нөлөөлж, засгийн газрын санхүүгийн тогтолцоонд нь ч асар их дарамт үзүүлж байгаа юм байна.
Эдийн засгийн хөгжил нь цаашид буурч байгаа одоогийн байдлыг өөрчлөх бол Японы засгийн газрын өмнө тавигдаж байгаа хамгйин томоохон бэрх асуудал юм. Нефтний үнэ ихээр өсснөөс Японы эдийн засагт үзүүлсэн нөлөөг зохицуулахын төлөө, 8-р сарын 29-ний өдөр Японы засгийн газар эдийн засгат өргөн цэр хүрээтэй ерөнхийлсэн зохицуулах бодлого гаргасан байна. Японы эдийн засгийн өнөөгийн тулгамдсан асуудлыг зохицуулахад, банк санхүүгийн өөрчлөлтийг эрчтэй хийх бол хамгийн үндсэн зохицуулах бодлого мөн гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. \ Номин орчуулж, Урангоо хянав\
|