
Хятадын ємнєд нутгийн тэнгэсийн эрэг дагуу, Сянгантай нvvрлэн байрлаж байгаа Шэньжэнь хот бол хятадын анхны эдийн засгийн онцгой район юм. 20 гаруй жилийн хєгжлєєр загасчидын жижиг тосгон байсанаасаа 5 сая хvн амтай, 2000 хавтгай дєрвєлжин км талбайтай том хот болсон байна. Энэ сайхан хотыг одоо та бvхэнд танилцуульяа.
Хятадын олон том хотуудтай адилаар Шэнжэнд агаар тэнгэрийг багандсан єндєр том давхар байшин, аалжин тор шиг асган зам, модон сvvдэрт халхалагдсан цэвэр сайхан гудамжтай. Ажлын том давхар байшинууд нь Шэнжэн хотын євєрмєц vзэмж болох бєгєєд эдгээр єндєр том байшинд хvмvvс ажиллаж, эд баялаг бvтээж байгаа юм. Тэнд хvрсэн хvмvvс 328 метр єндєр Ди Ван том давхар байшингийн оройд гарч бvх хотын vзэмжийг сонирхож болох тєдийгvй сянганыг ч холоос харж болох юм. Энэ том байшингийн оройд байгаа "Шэнжэн Сянганы цонх" гэсэн газар ажиллаж байгаа ноён Жао Чэн танилцуулж хэлэхдээ, та энэ єндєр оройд гарч ирвэл Шэнжэнь хотын бvх vзэмж болон Сянжиянь мєрний vзэмжийг сонирхож, олон тєрлийн сайхан сэтгэгдэл тєрєх юм. Та энд ирсэн бол Шэнжэньд гvvн сэтгэгдэлтэй болох юм гэлээ.
Эрхэм сонсогчид оо, хятад оронд 18 мянган км урт тэнгэсийн эргийн шугамтай бєгєєд тэнгэсийн эргийн далайн усанд сэлэх газар одон мичид шиг тvгэж байна. Умард нутагтай зэрэгцvvлбэл Шэнжэний ус сэлэлтийн газарт євєл зун хэзээ ч сэлж болдог байна. Эдгээр ус сэлэлтийн газруудад мєн олон зvйлийн цэнгvvн тоглоомын газартай. Сяо мэй шаа гэсэн тэнгэсийн усанд сэлэх газар бол Шэнжэний хамгаас гоё ус сэлэлтийн газар юм. Энд амарч байгаа ноён Лю Сиянь шюе хэлэхдээ, Сяо мэи шаа ямар онцлогтой бэ? Гэвэл нэгд эндэх байгаль орчин маш гоё, хоёрт тоног тєхєєрємж нь бvрэн тєгєлдєр, гуравд энд ирж аялан жуулчлах буюу амралт сувьлолт хийх нь маш аюулгvй. Дєрєвд тасалбар нь маш хямд юм гэлээ.
Хятадын анхдагч нээлттэй зоо парк болох "Шэнжэний зэрлэг амьтны зоо парк" бол аянчин жуулчдын сонирхл татсан сайхан vзэмжийн газар юм.Нэг сая 200 мянган хавтгай дєрвєлжин метр талбайтай энэ зоо паркад 10 мянга гаруй амьтан тэжээж байна. Эдгээр амьтадыг євсєн тэжээлт амьтан, догшин араатан болон vзvvлэг тоглолт хийдэг амьтны хvрээ гэж хэдэн хэсэгт хувааж байна. Энд олон тєрлийн ховох нандин амьтантай бєгєєд євсєн тэжээлт амьтан болон догшин араатаныг тусгаарлаж байна. Догшин араатаны хvрээнд орохоор тэргэнд гарч байсан Хэ Сvн гэсэн жуулчин бидэнд хэлэхдээ, би догшин араатны хvрээнд ирээд байна. эдгээр араатаныг бvр сул тавьж байна. гэвч энэ хvрээнд ирэх сонирхолтой учраас тусгай тэргэнд нь суугаад ирлээ гэжээ.
Догшин араатны хvрээнээс гараад та vзvvлэг тоглолтын газарт хvрч сонирхож болох юм. Тэнд олон тєрлийн амьтан, тухайлбал морь уралдах, тэмээ уралдуулах, цирк, амьтан сургаж тоглуулах зэрэг гоё сайхан тоглолтууд тоглож байна.
Шэнжэнд бас маш олон цэцэрлэгт хvрээлэнтэй, Тэр дундаа Хятадын тvvх, соёл, урлаг, эртний барилга болон vндэстний зан vйлийг харуулсан " vзэсгэлэн сайхан Хятад орон" гэсэн гол сэдэвт цэцэрлэгт хvрээлэн болон дэлхийн гоё vзэмж, тvvхийн хуучин барилга, эрт эдvvгээгийн сайхан барилга, байгалийн vзэмж, иргэдийн орон сууц, барьмал, уран зураг зэргийг нэгэн цогц болгосон " дэлхийн цонх" гэсэн барилгууд болон 56 vндэстний цєєнхийн зан vйлийг харуулсан цэцэрлэгт хvрээлэн зэрэг vзэмжийн цэгvvдтэй байдаг.
|