• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 16:54:24    
Хичээл сургалтын 3 том өөрчлөлтийг ахиулах "англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь олон нийтийн анхаарлыг татаж байна

CRI

      Сүүлийн нэг жилд Хятад улсад хүүхдийн англи хэлний сургалт нь хүмүүсийн анхаарлыг ихээр татах боллоо. Англи хэлний сургалтын бүх салбар дахь хөрөнгө мөнгөний оруулалт ихээр нэмэгдэн, "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" зэрэг гадаадын хичээл сургалтын тэргүүний үзэл ойлголт ба аргаас сураглцаж ашиглаж байгаа нь хүүхдүдийн аав ээж болон нийгэм нийтэд таашаагдаж байна.

     Англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга: англи хэлний уламжлалт сургалтын доголдлыг нөхөж чаддаг

     Сүүлийн үед зах зээлд хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, гадаадын "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" зэрэг хичээл сургалтын арга нь хүүхдийн багаасаа англи хэлээр сэтгэх заншилтай болоход ашигтай гэж шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь үзсэн бол, англи хэлний дотоодын уламжлалт сургалтад "сэтгэл ханамжтай" гэсэн санал өгөгсөд нь зөвхөн 11 хувийг л эзэлжээ.

      Сингапур, Шянган, Европ зэрэг газруудад "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арг"-ыг нийдмээр ашиглаж, хүүхдүүдэд багаас нь сэтгэцийн мэдлэг сургах явцад хэл сургаж, "ирээдүйн удирдах хүчн"-ий боловсролыг чухалд үзэж, сурах явц дахь ярилцлага зэрэг дамжуулан, хүүхдүүдэд удирдах чадавх, хамтран ажиллах ур ухаан, үг хэлэх, ур чадвараа харуулах чадавх эзэмшүүлж байгаа юм.

      Хичээл сургалтын 3 том өөрчлөлт

     "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь сургалтын агуулга, хэлбэр болон цаг 3 талаар нааштай өөрчлөлт хийснээр хүмүүс түүнийг таашаан дэмжиж байгаа юм гэж дэлхийн хамгийн том К12 боловсролын корпорац—Хутон Миффлин(Houghton Mifflin )-ий хичэл сургалтын төсөл боловсруулах газрын захирал Салли үзсэн байна.

     Юуны өмнө, англи хэлний шинжлэх ухаанч сургалтын арга нь 4—12 насны хүүхдүүдийн цэвэр англи хэлний боловсрол хүртэхэд зориулагдсан байгаа юм. Энэ үе нь хүүхдийн хэл сурах хамгийн сайн цаг үе болохоор, "хоёрдугаар эх хэлээр сэтгэх" чадавхтай болоход хамгийн ашигтай байдаг юм. Хоёрдугаарт, "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь хичээл сургалтын агуулгын талаар англи хэлээр байгалийн шинжлэх ухаан, уран зохиол зэрэг эрдэм мэдлэг сургаж, "сурвал ашиглах"-ыг чухалд үздэг тул, хүүхдүүдэд хэлний хэрэглээний чадавх болон өрнөдийн соёлын хүмүүжил хүртээдэг байна. Хичээл сургалтын аргын талаар цэвэр англи хэлний R•ISE сургалтын шинжлэх ухаанч аргыг ашигладаг. Англи хэл сурахад эрхбиш америк хүний сурдаг зүйлийг сурах хэрэгтэй, харин "тухайн нутгийн" гэгдсэн сурах бичгийг хэрэглэх явдал биш юм. Өнөө, "chinglish"﹙хятаджсан англи хэл﹚ -ний үзэгдэл их оршиж байгаа нь сургалтын агуулга ба арга нь олон улсын болж чадаагүйгээс үүсэлтэй зүйл юм гэж Салли үзжээ.

      Ирээдүйн удирдах чадавх нь хүүхдийн бүх насны хувь заяаг шийддэг

     "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь хүүхдийн "ирээдүйн удирдах чадавх"-ыг бүрдүүлэхийг санаачилдаг. Сургалтын явцад хүүхдүүдийн англи хэлээр ярилцах, яриа илтгэл хийхийг урамшуулдаг нь нэг талаар англи хэлний хэрэглээний чадавхыг нь нэмэгдүүлж, нөгөө талаар хүүхдүүдэд багааас нь "ирээдүйн удирдах чадавх" эзэмшүүлж байдаг юм.

     Гадаадын 40 гаруй жилийн хичээл сургалтын практик туршлагаас үзвэл, "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь чадавхын боловсролыг онцлон чухалд үзэж, бүх дэлхийн хэмжээнд асар их амжилтанд хүрсэн байна. "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арг"-ын тэргүүний арга, онол нь дотоодын холбогдох боловсролын салбарын өөрчлөлтийг ахиулах бөгөөд хятад хүүхдүүдийн хэлний боловсролын их хандлага чиглэл болох болно гэж хүүхдийн боловсрол судлаач их олон эрдэмтэн мэргэжилтэн төсөөлж байгаа аж.