Хятадын Жянши мужийн Пин Шян хот бол Жянши мужийн аж үйлдвэрийн чухал хотын нэг байж, нүүрс, мехник, металлорги, хими, барилгын материал, шаазан эдлэл зэргийн нэлээд боловсронгуй аж үйлдвэрийн системтэй болсон байна. Түүний дотор нүүрс олборлох бол уг хотын тулгуурь аж үйлдвэр байж, нүүрсний гаргалт нь нийт мужийн 40 хувь гаруйг эзэлдэг. Өнгөрсөнд Пиншян хотын агаар мандал бохирдол ихтэй байж, хүн ардын оршин амьдрах орчин нэлээд муу учир хотын өнгө төрөх нь бохир суугдал таралдаг. Сүүлийн хоёр жилийн турш Пиншян хотын засгийн газар хотын байгуулалтыг чухалчилаж, бохирдол ихтэй аж ахуйн нэгжийг нүүлгэх убюу өөрчлөлн шинэчилж, байгал орчинг хамгаалах аж ахуйн нэгжийг хөгжүүлснээр хотын өнгө төрөх цоо шинэ болсон байна.
Пиншян хот нь хөх мөрнөөс өмнөх нүүрсний нутаг гэсэн нэртэй байж, нүүрс олборлох нь тухайн орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үйлдэл үзүүлснээр барахгүй агаар мандлын бохирдол, байгал орчин, гудамж зээлийг бохир болгосон байна. Пиншян хотын намын хорооны хариуцлагтай хүн Рэнь Бинь хэлэхдээ, агаарын бохирдол ихтэй байдгаас оройдоо сар ч бөрхөг байдаг юм. Манай энд өнгөрсөнд охидууд юбка өмсөн гудамжаар яваж чадахгүй байсан, энэ ялангуяа бороонтой өдөр бол, зам муу байсан тул бороон орвол газар сайгүй ус тунаж, хүн хар машин унаа явахад ихээхэн бэрхэшээлтэй байсан, иймээс хүмүүс цагаан өнгөтэй хувцас өмсөж чадахгүй байсан гэжээ.
Пиншян хот эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах, байгал орчны ажил үйлсийг хөгжүүлэх талаар арга барилууд авсан байдаг. Үүнд ундны усны эх баялагийг хамгаалах, цемент, шаазангийн үйлдвэр зэрэг бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн техникт өөрчлөлт хийх, сул байгаа газар нутагийг хураан авч ойжуулах, хэдэн зуун сая юаний хөрөнгө оруулж, хотын зам харилцааны дэд бүтцийн байгуулалт хийх, цэвэр цэмцэгэр, эрчим хүч хэмнэсэн тоног төхөөрөмж угсарах зэрэг багтаж байна. Эдгээр арга барилыг хэрэглэснээр үр ашиг нь илт сайжирсан байна. Анхны бүрэтгэлээр, 2007 онд Пиншян хотын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийн 10 мянган юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан эрчим хүчний хорогдол нь 4.4%-аар буурч, цэвэр эрчим хүч хэрэглэсэн хэмжээ нь 70% гаруйд хүрсэн байна. Хотын агаар мандлын чанар ихээр сайжирч, сайн гэсэн үнэлгээтэй өдөр 348 өдөр болжээ. Үүний зэрэгцээ хотын шинээр байгуулсан буюу засаж сайжруулсан зам 108 мянган ам метр болж, хотын удирдалгын мехнизм боловсронгуй болж хотын өнгө үзэмж, зам харилцааны дэг журам, зах зээлийн дэг журам ихээхэн сайжирсан байна.
Пиншян хотын Анюань дүүргийн Ба-и гудамж бол уг хотын хуучин район байж, өөрчлөн сайжруулахад ихээхэн бэрхэшээлтэй байлаа. Уг газрын хариуцлагтай хүн Лай Инь-пин танилцуулж хэлэхдээ, нэг л жилийн хугацаанд манай эндхийн байдал цо шинэ болсон. Бий бүхий гудамж, зам бүгд цэвэр цэмцэгэр болж, бидний сууж байсан бий бүхий орон сууцыг бүгд бодож шинэтгэсэн. 1780 гаруй байшинг бас засан сэлбэсэн шүү. Зарим сул газар бас цэцэг мод тариж, зүлэгжүүлэн, биеийн тамир спортын тоног төхөөрөмж угсарсан гэжээ.
Пиншян хотын байгуулалтын явцд өргөн олон ард иргэд гар бие оролцсон юм. Ноён Шүн Жэчин бол Ба-и гудамжин нэгэн суугуул иргэн байлаа. Тэрээр өдөр бүр тэмдэглэл хийж, олны дурдсан саналыг тэмдэглэн авч холбогдох салбарт дэвшүүлдэг байлаа. Тэрээр хэлэхдээ, хотын байгуулалт гоё цэвэрхэн болж байна. Байгал орчны талаар ч сайхан байгуулах хэрэгтэй болоод байна. Энэ ажлыг хийхгүй бол манай гэр орон цэвэр цэмццэгэр байж чадахгүй юм иймээс бид идэвхтэй дэмжих хэрэгтэй гэжээ.
Хотын байгуулалтыг эрчимжүүлж, хотын байгал орчинг сайжруулсны зэрэгцээ хотын иргэдийн боловсролыг дээшлүүлэх ажлыг сайн хийжээ. Одоо хүмүүс хог новшоо дураар хаяхгүй болж, газар сайгүй нолмож байсан байдал ч өөрчлөгджээ. Пиншян хотын соёл боловсны байгуулалтын албын дарга Рэнь Бин танилцуулж хэлэхдээ, дараагийн алхамд Пиншян хот дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэхийн хамт оршин суугчдын боловсролыг дээшлүүлэх болно. Пиншян хот нь хотын орчин ахуйг сайжруулахаар барахгүй хотын иргэдийн боловсролыг дээшлүүлж, хотын дүр төрөхийг тал бүрээр өөрчлөх харалт тавин ажиллаж байна гэжээ.
|