• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 17:02:02    
Хөх-нуур мужийн орчил хөдөө аж ахуй нь тариачдын амьдралыг сайжруулж байна

CRI

      Хятадын хөдөө тосгоны бишгүй олон газарт дулаан саравчинд таримал тарьдаг нь маш энгийн хэрэг болсон зүйл юм. Тэгэхдээ далайн түвшнээс маш өндөр газар, тэр мөртөө ядуу районд ингэж таримал ургуулна гэдэг бол хялбар бус хэрэг юм. Хөх-нуур мужийн зүүн хэсгийн Тү үндэстний өөртөө засах шяньд үүнийг туршаад амжилт олсон аж.

      Хөх-нуур Түвдийн өндөрлөг бол дэлхийн хамгийн өндөр газар юм. Ийм болохоор түүхнээсээ дэлхийн нуруу гэж алдаршсан байдаг билээ. Хөх-нуур муж нь Хөх-нуур Түвдийн өндөрлөг дээр байрладаг. Энэ нутаг нь далайн түвшнээс 3000 метр өндөр юм. Энэ газар цаг агаар хүйтэн, харьцангуй чийглэг. Тарималын ургах хугацаа богино тул энэ газар тохиромжтой ургамал маш цөөн байдаг юм. Үүний дээр бас байгалийн гамшиг олон гардаг зэрэг шалтгаанаас болж, энэ газарт бас өндөр нэмэлт өртөгтэй эдийн засгийн таримал тарьж болохгүй байсан юм. Ингээд тариачдын орлогыг нэмэгдүүлэх нь тухайн орон нутгийн хүн асуудал байсаар ирсэн аж. Өнгөрсөнд ядуу нутгийг туслахдаа, олонхи нь зөвхөн үр тарианы нөхвөр олгодог байсан бол сүүлийн жилүүдэд Хөх-нуур муж нь хөдөө аж ахуйн салбартаа шинэ шинэ туршилт хийж, орчин хөдөө аж ахуйг хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэх замыг олсон байлаа.

      Тү үндэстний өөртөө засах шянь нь Хөх-нуур мужийн хөдөө аж ахуйн салбартаа туршилтын нэг цэг нь байлаа. Тухайн орон нутгийн цаг агаар, байгаль орчны нөхцөл байдалд тохируулан, байгальд халгүй цэвэр хүнсний ногоо, мөөг, сарнай цэцэг, тоор зэргийн эдийн засгийн өндөр үр ашигтай тарималуудыг тарьж, ерөнхий орлого нь 1 сая 300 мянган юаньд хүрч, дулаан саравчны таримал нь тухайн нутгийн тариачдын орлогоо нэмэгдүүлэхийн нэг чухал тал болсон байна.

      Тү үндэстний өөртөө засах шяний Ү фэн гацааны Шя и цүнь тосгоноор жишээлээд хэлэхэд, тэд нар чянь тань хэмээх газарт, 400 мөр дулаан саравч байгуулсан ба дулаан саравч болгоноос жилдээ 5000 юаний орлого олдог. 400 мөр дулаан саравчнаас нийтдээ 2 сая гаруй юань олдог аж. Арга дэмээ олсон нэг нь нэг саравчнаас бүр 10 мянган юань олж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн тус тосгоны хүн тутмын дундаж орлого нь 2920 юаньд хүрсэн байлаа.

      Эдийн засгийн хөгжлийн шинэ хэлбэр болсон орчил эдийн засаг нь "эх баялаг—бүтээгдэхүүн—хаягдмал—нөхөн сэргэж болох эх баялаг" гэсэн хэлбэрээр эргэн орчиж, мөн энэ системдээ хаягдмалыг орчин ашиглах загвар юм.