• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-03 09:33:52    
Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил үе шатны чанартай амжилт олжээ

Синьхуа Агентлаг

      9-р сарын 2-ны өдөр Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районы ажил байдалтай танилцаж байгаа ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ерөнхий командлагч Вэнь Жябао Вэньчуань шяны Ин Шю балагсанд гамшигт нэрвэгдсэн ард олныг болгоон тохинуулсны дараа оршин суугчдын төвхөнүүлэх цэгт хэвлэлийн бага хурал хийж сурвалжлагчын асуултад хариулсан байна.

     Вэнь Жябао хэлэхдээ, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил үе шатны чанартай амжилт олж, нурангийн доороос 84 мянган хүнийг авран гаргаж, гамшигт нэрвэгдсэн 15 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, 10 сая хүнийг авран туслаж, 3 сая гэмтэж бэртэгсдйиг авран эмчилсэн байна. Дэд бүтцийн барилга байгуулалтыг түргэн сэргээн байгуулж, зам засаж, ус цахилгааны хангалгыг сэргээсэн байна. Эмчилгээний олон анги илгээснээр гамшгийн дараа их хэмжээний өвчин дахал гараагүй. Дахин гай гамшиг болохоос урьдчилан сэргийлж чадсан байна гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, гамшигдсан районы дахин байгуулалтын ажил хүндрэл бэрхшээлтэй бөгөөд асар их юм. хамарсан талбай өргөн бөгөөд хүн ам олонтой, хөгжил нь ч тэгш биш байгаа юм. Гэвч бид нэг харалт тогтоогоод байна. Даруй хүний төлөө байхаар үндэс болгож, байгаль орчинг чухалд үзэж, шинжлэх ухаанчаар дахин байгуулалт хийж, 3 жилийн хугацаанд гамшигдсан районы үйлдвэрлэл амьдрал ахуйн нөхцлийг сэргээж, газар хөдлөлтийн гамшгийн өмнөх байдлаас сайн болгох болно. Гамшигдсан районы дэд бүтцийн барилга байгуулалт, олон нийтийн хэрэглээний тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн чадавхийг сэргээж, урьдахынхаас нэлээд ихээр сайжруулах болгоно гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \