Бээжингийн олимпийн наадмын тэмцээний ордон талбай аль эсвэл Бээжингийн метроны буудал, гудамж талбайгаар цэнхэр цамц, саарал өмдтэй сайн дурынхан ирж яваа зочиддоо халуун сэтгэлээр үйлчилж байгаа нь зөндөө харагддаг. Бээжингийн олимпийн наадам амжилттай явагдахын баталгаа болж байгаа эдгээр сайн дурынханы багт их сургуулийн оюутнуудаас гадна бас олимпийн наадамд хүчин чадлаа өргөх гэсэн олон салбарын хүмүүс багтаж байгаа юм. Өнөөдөр, та бүхэндээ "Шувууны үүр" ордон талбайд сайн дурынханаар ажиллаж байгаа онцгой нэгэн хүн— Бүх Хятадын Ушугийн аварга хатагтай Ү Минг танилцуулья.
"Хятадад ийм өвдөгш их, зуун жилд тохиохгүй олимпод оролцох нь миний нэгэн мөрөөдөл болно. Нөгөө талаар, ушу бол миний зорисоор ирсэн нэгэн зорилт мөн, ушуг олимпийн наадмын спортын төрөлд багтаахыг би хүсдэг. Энэ удаад ушу нь олимпийн нэгэн үзүүлбэр тоглолт болсон. Тийм учраас, энэхүү тоглолтод ирсэн хүмүүс нь бүгдээрээ ушугийн дээд зэрэгийн мэргэжилтэй, хамгийн амжилтай хүмүүс гэж би боддог. Тэгэхээр миний ирсэн зорилго маань ч адилхан, хамгийн шилдэг ушугийн багийн тоглолтыг сонирхохыг хүсч байна."
Ү Минь гэж ярихаар, одоогийн залуучуудад дасал биш байж мэднэ. Тэгэхэд Ү Минь бол Хятадын нэрт тоглогч Жет Лийн нэгэн үеийнхний үндэсний ушугийн багийн гишүүн байсан бөгөөд олон удаа бүх Хятадын ушугийн аваргын цул хамгаалж байснаар нударга, сэлэмний эрдэмд цагаарсан хүн гэж алдаршсан юм. 1996 оноос эхлэн, Ү Минь ганцаараа алс хол Герман улсад очиж, Берлины нэгэн клубд ушугийн дасгалжуулагчаар ажиллаж байсанаа, 2002 онд, Германы ушугийн нийгэмлэгийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан юм.
Ү Минь хэлэхдээ, энэ удаа Германы баг тамирчдыг даган Бээжинд ирсэн маань, ушугийн тоглолтыг сонирхохоос гадна, эх орондоо үйлчлэх зорилготой гэлээ. Ийн энгийн бөгөөд утга агуулгатай хүсэл мөрөөдлийг өвөрлөн тэрээр нөхөртэйгээ хамт "Шувууны үүр"-т хоёр хэлний орчуулагын сайн дурынхнаар ажиллаж эхэлсэн байна.
Ү Минь хэлэхдээ, сайн дурынхан гэдэг их шаргуу хөдөлмөртөй ажилладаг хэдий ч Бээжингийн иргэд сайн дурынханыг ойлгон, халамжилж, тус дөхөм хүргэж байдагт нь ихэд сэтгэл хөдөлсөн юм гэлээ.
"Гадаадад нэлээд удаан хугацаа байсан тул, харьж ирсэнийхээ дараа бие маань арай амархан зохиоцохгүй юм шиг байна. Дээр нь бидний ажлын цаг өглөөний 4:30 –аас эхэлдэг учраас хоёр өдөр ажиллаад ирхээрээ бие суларч ханиад хүрчихлээ. Үнэнийг хэлэхэд бид нар хүмүүст үйлчилхээр ирсэн, харин сүүлд нь эргээд нэн олон хүмүүс бидэнд үйлчилж, эм бэлдмэл авч өгөх, эмнэлгэд хүргэх гэх мэтээр багагүй зовоосон, эдгээр явдал дээр би их сэтгэл хөдөлсөн. Бид нар шиг сайн дурынханыг ч маш сайн үйлчилгээрээ хангаж байдаг юм байна. "
Бээжингийн олимпийн наадам дээр, Хятадын баг тамирчид тэмцээндээ сайн оролцон, өрсөлдөгчөө залгаагаар хожиж, алтан медалын эгнээд түрүүлсээр ирсэн юм. Харин спортын том гүрэн Герман улс энэ удаад тийм сайн амжилтыг үзүүлж чадаагүй байна гэлээ. Тэрээр хэлэхдээ, эх орныхоо хүчирхэгжиж байгааг хараад их бахархадаг, тэгэхэдээ хоёрдох нутаг Германы баг тамирчдыг ч тэмцээндээ орох болгонд нь адилхан дэмждэг гэлээ.
"Би урт хугацааны турш Германд амьдарсан хэдий ч, би хаш л Хятад хүн. Би Хятадын хөгжлийг хараад, сэтгэл зүрхнээсээ баярлаж, маш их хөөрдөг. Эх орон маань алтан медалаараа дэлхийд ноймор нэгт орсныг хараад маш их бахархаж байна. Үүний зэрэгцээ өөрийнхөө оршин амьдарч байгаа Герман улс маань ч спортоороо улам их хүчирхэгжээсэй гэж хүсдэг. Германы баг тамирчид талбайд орох болгон, эсвэл тэд нар сайн амжилт үзүүлэх болгон, би тэд нарт адилхан халуун дэмжлэг өгдөг, тэд нар сайн амжилтад хүрхийг би хүсч байна." Европ тивд Хятадын ушугийн соёлыг уламжлан дэлгэрүүлж байгаа Ү Миньд нэгэн сайхан мөрөөдөл байдаг. Тэр нь юу вэ гэхээр, олимпийн наадмын спортын төрөлд ушуг албан ёсоор багтаах явдал болно. Тэрээр ушугийн тэмцээнд оролцох боломжгүй болсон ч гэсэн, өндөр мэргэжилтэй шавь хүмүүжүүлэх нь өөрийнх нь эрхэм дээд үүрэг хариуцлага гэж үздэг билээ. Үг 4 "Хятадын ушугийн мэргэжлийн тамирчин болсон миний энэхүү сайхан мөрөөдөл маань одоог хүртэл биелээгүй л явж байна, гэтэл аль нэгэн өдөр, ушу нь олимпийн наадмын спортын төрөлд жинхэнээр багтах юм бол, улсын дотооддоо ч бай, гадаадад ч бай, би лавтай шилдэг сайн тамирчид хүмүүжүүлэн гаргаахаар чармайх юм. " \Алтаннавч бэлтгэв\
|