9-р сарын 2-ны өдөр Бээжингийн пара олимпын наадмын ариун гал нь уг наадмын далбаат салын уралдааны талбай, тэнгис дагуугийн үзэсгэлэнт хот Чин Даод дамжуулагдлаа. 70 буухиалагчын дунд хөгжлийн бэрхшээлтэй буухиалагчын эзлэх тооны харицал 20% хувь гаруйг эзэллээ. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амь эснэлд хайртай, амьдралд идэвхитэй байр сууриар хандаж байгаа нь бидныг догдлуулж байлаа. Энэ удаагийн нэвтрүүлэгээр бид хараагаа алдсан бамбар буухиалагч Дин Юаньцитай танилцая.
Ноён Дин Юаньци энэ жил 65 настай, найрсаг донто настан байгаа юм. Одоо тэрээр Чин Дао хотын харааны бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн даргын тушаалыг хариуцаж байна, харин 21 жилийн өмнө тэрээр Чин Дао хотын Нин Шя Лү бага сургуулийн боловсоролын хэрэг эрхлэх газрын эрхлэгч байж, сургуульдаа бас тооны багш байсан юм. Дин Юаньци өнгөрсөнөө эргэцүүлж ярихдаа,
"би Чин Дао хотдоо тооны сайн багш байсан, ангили хэлээс бусад бүх төрлийн хичээлийг зааж байсан, би бас орос хэл сурсан юм. " гэжээ. Тухайн үед Дин Юаньцигийн хараа муудаж эхэлсэн байна. өнгөрөх зууны 70-аад оны эхээр түүний хараа муудаж, бүх хүч оюунаа өөрийн хамгийн хайртай заан сургалтын ажилд зориулсанаар, өөрийн нүдээ хамгаалах завгүй байсан юм. Тэрээр хэлэхдээ,
"Тэр үед ажлыг тэргүүн байринд тавиж байсан, хамгийн гол нь хүүхдүүд надад маш сайн болохоор хичээл заах, тэрчилэн бусад ажил ч гэсэн урагштай байсан юм. Тиймээс чармайн ажилласаар байлаа, харин энэ хугацаанд нүдний хараа улам муудсаар, 1988 он болоход бүрмөсөн хараагаа алдсан юм" гэлээ.
Одоо ч гэсэн тэрээр сурагчиддаа зааж байсан хамгийн сүүлчийн хичээлээ тов тодорхой цээжилсээр байна. Тэрээр хэлэхдээ, тэр өдөр би сургуульдаа явж байгаад нүд минь тодорхой харж чадахаа байсаныг мэдэрч байсан юм, гэвч ийм хүнд ноцтой гэж бодсонгүй, бас л тэсвэрлэж байгаад хичээлээ заасан юм, тэгээд эцэстээ сэтгэлд ойрхон, дотно сурагчидаа ч бүрмөсөн олж харахаа байсанаа бие сэтгэлээрээ мэдэрсэн юм гэлээ. Тэрээр хэлэхдээ,
"тухайн үед би харахгүй болсон болохоор харааны шилээ байн дахин арчилаа, тэгээд үсэг бичих гээд хар самбар руу эргэх үед самбар дээрэх үсэг харагдахгүй байв, шохой бичигдэхээ байсан байх гэж бодоод хугалаад туршин бичсээр байлаа, болсонгүй, тэгээд, таны хараа нэгэнт болохоо болижээ гэсэн эмчийн үгийг санаж оллоо. Тухайн үед би оюун мэдрэлээ чадан ядан тогтоон байж, хэдэн арван жил хичээл заасан туршлагаараа тэр удаагийн хичээлийн цагийг дуусгасан юм. Хичээл таран, сурагчиддаа баяртай гэж хэлэхэд минь нулмис бүрхэж байлаа, учир нь би эдгээр хүүхдүүдээс өнө үүрд хагацахаа, бас тохой хүрэхгүй өндөр хичээлийн тавцангаас аяарлахаа мэдсэн юм, заал хүүхдүүд болохоор сурагчид минь мэдээгүй байсан, бас л багш баяртай гээд гүйлдэн одчогоосон юм" гэлээ.
Дин Юаньци амьдралд итгэл алдаж байсан тэр мөчид, түүний сурагч багшынхаа байдлыг мэдсэний дараа шөнөөр эмнэлэгт нь хүрч, хоёр хоног сахин тайвшруулж, хайртай багшаа урамшуулан зоригийг нь чангалж, нутаг буцасны дараа бас багшдаа захидал бичсэн юм. Одоо болтол Дин Юаньци уг захины хэсэг агуулгыг цээжилсээр байна. Тэрээр хэлэхдээ,
"сурагц маань захиандаа ингэж бичсэн байв, багш ээ, би их сургуулиа дүүргээд багш болсон, учир нь сэтгэлд минь таны тэрхүү агуу төрх хоногшсоор байна, өнгөрсөнд та ямар хүчир бэрхшээлтэй байлаа ч гэсэн бусадад инээмсэглэн ханддаг байлаа, та бол миний суралцах үлгэр жишээ, би таныгаа шүтэн биширдэг юм, би таны өмнөөс омогшон бахархадаг, багш минь хэдийгээр хараагаа алдсан ч итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө алдаагүй юм. Хэрэв та хатуу бэрхтэй хүчлэн тэмцэлдэхгүй, амьдралд итгэл алдах юм бол бидны багш биш гэсэн байлаа" гэв. Сурагчынх нь эдгээр үг түүний зоригийг ихээр хөвчилсөн юм.
Өнөө Дин Юаньци пара олимпын бамбар буухиалагч болсондоо туйлаар омогшино. Тэрээр хэлэхдээ, энэ бол нийгэм даяар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарлаа хандуулж, тэдний амьдралдаа итгэлтэй, өөртөө итгэлтэй, урагш дэвшихийг урамшуулан дэмжиж байгаа явдал болно гэжээ.
|