• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-03 14:28:02    
Түвдийн өөртөө засах районы Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэг

CRI

     Түвдийн өөртөө засах районы Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэг нь түвд үндэстний тариачдад шинжлэх ухаанч аргаар цэцэг ногоо тарих мэргэжлийг заадаг төрийн бус байгууллага болно. Уг байгуулага байгуулагдсан 3 жилийн турш орон нутгийн түвд үндэстний тариачдад туслан, үйлдвэрлэлийн бүтэцд нь өөрчлөлт оруулахын хэрээр тэд цэцэг ногоо тарих мэргэжлийг эзэмшин баяжлын замд орсон байна.

     Түвдийн өөртөө засах районы төв Лахс хотоос 10 километр зайтай Най чун сууринд орохтой зэрэг тэгш жигдэрсэн цэцэг ногооны пэн харагдах болно. Энэ нутагт өнгөрсөнд арбай их таридаг байсан, төрөл зүйл нь цөөн, үйлдвэрлэлийн арга барил нь хоцрогдож байсан учраас үр ашиг нь ерөөс дээшлэхгүй байжээ. 2004 онд, Лахс хотын зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу цэцэг ногоо тарихыг ихээр хөгжүүлж, орон нутгийн тариачдын орлогыг нэмэгдүүлэхээр Най Чун сууриныхан шийдсэн байна. Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэг иймэрхүү байдалд анх байгуулагдсан юм. Тухайн орон нутгийн засгийн газар мэргэжлийн хүмүүсийг сонгон авч, түвд үндэстний тариачдад цэцэг ногоо тарих мэргэжлийг заахаар барахгүй тэд нарт туслан борлуулалтын зам хайж өгсөн юм.

     Уг нийгэмлгийн хариуцлагатай хүн Жү Жиньшань танилцуулж хэлэхдээ, эхний үед тариачид нийгэмлэгт нэгдэн орох дургүй байсан, шяний засгийн газраас хүмүүсийг нэгдэлтэй зохион байгуулж байжээ. Гэвч 11 өрөхийн идэвхит чанар нь маш өндөр байж, сургалтаар дамжин цэцэг ногоо тарих мэгэжлийг эн тэргүүнд эзэмшсэн байна.

     Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэг нь Дүй Лүн Дэ Чин шяний шинжлэх ухаан мэргэжлийн багш, Най Чун суурины мэргэжлийн хүмүүс болон орон нутгийн түвд үндэстний тариачдын 105 хүнээр бүрэлджээ. Эхний үед уг нийгэмлэг нь шинэ соргог цэцэг ногоо тарих 11 пэнг тариачдад даачлуулан өгч, мөн нэгд нэгээр заах хэлбэрээр тэд нарт цэцэг ногоо тарих мэргэжлийг эзэмшүүлж чаджээ.

     Мэргэжлийн хүнийг уриж хичээл хийх, олон төрлийн хэрэглээний мэргэжлийн сургалтын дамжааг зохион байгуулах зэрэг арга хэмжээний дагуу Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэг нь орон нутгийн тариачдад тусалж, мэргэжлийн асуудлыг нь зохицуулан, тэд нарыг баяжлын түргэн замналд оруулсан байна. Най Чун суурины тариачин Лөү Чи ногооны нэг пэнг даачлан авсан мөн жилдээ 5000 юаний орлого нэмэгдсэн байна. Цэцэг ногоо тарих мэргэжлийг эзэмшсэний дараа тэрээр өөрийнхөө хүчин чармайлт болон засгийн газрын дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн хэдэн пэнг дараалан даачлан авч, ногоо жимсийг улам сайн тарих болжээ. Өнөөдрийн байдлаар Лөү Чигийн гэрийнхэн шинэ байранд нүүж орсон бөгөөд ачааны том машин авсан байна.

     Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө Най Чун суурины тариачдын цэцэг ногооны борлуулалтын нийгэмлэгт нэгдэн орсон 105 тариачин айлын жилийн дундаж орлого нь 8500 юаньд хүрч, зонхилох айлууд нь шинэ байртай болсон юм.