• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-03 16:48:35    
Гүрж, Оростой дипломат харилцаагаа тасалж Орос, Европын харилцаа дахин шалгалтад нүүрлэв [Радио]

CRI

     Гүржийн Гадаад хэргийн яам 2-ны өдөр Орост суугаа элчин сайдын яамдаа нот бичиг өгч, Оростой дипломат харилцаагаа таслахаа албан ёсоор мэдэгдэв. Гүржийн Гадаад хэргийн яам мөн өдөр, өмнөд Осетийн мөргөлдөөнийг зохицуулах тухай Оростой тохиролцсон хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн байна. Гүржийн энэ үйл ажиллагаа нь мухардмал байдалд орсон Орос, Гүржийн харилцааг улам гааруулж, Орос Гүржийн харилцаа нэн хурцадмал болсон нь Орос, Европын харилцааг ноцтой шалгалтад нүүрлүүлсэн байна гэж шинжээчид үзсэн байна.

     Гүржийн Гадаад хэргийн яам, Оросын элчин сайдын яам 3-ны өдрөөс албан ёсоор ажлаа зогсоохыг нот бичигтээ шаарджээ. Гүржийн Гадаад хэргийн яамны өөр нэг нот бичигт тэмдэглэхдээ, Гүржийн тал өмнөд Осетийн мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрээс гарсан байдлын дагуу, Оросын цэргийн анги энхийг дэмжин сахиулах хүчний нэрээр Гүржийн нутагт цаашид байх хэрэггүй гэж Гүржийн тал шаардаж байна гэжээ. Оросоос Гүржид суугаа төлөөлөгч А.Смага 2-ны өдөр Гүржийн нийслэл Тбилист хэлэхдээ, Гүржийн Оростой дипломат харилцаагаа таслахаар мэдэгдсэн нь "буруу ажиллагаа" мөн. Оросын дипломат ажилтнууд ойрын хугацаанд Гүржээс гарч эх орондоо буцах болно гэжээ.

     Орос, Гүржийн харилцаа хурцадсаар байгаа нь Орос болон Европын харилцаанд нөлөөлж байна. Сүүлийн хэдэн хоногийн турш, Европын холбоо гал зогсоох хэлэлцээрийн дагуу Гүржээс бүх цэргийн ангиа гаргасангүй гэж Оросыг хатуу зэмэлж, Өмнөд Осети болон Абказийн тусгаар тогтнохыг зөвшөөрлөө гэж зэмлэсэн бөгөөд, нэг үе Оросын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж ч хэлж байлаа. Европ, Оросын харилцаа хүйтэн дайны дараах хамгийн хүйтэн үед оров. Гэлээ ч хэдэн удаагийн тэмцлээр Европын холбооны даргалагч орон Франц байдлыг намдааж, Европын холбоо Оросын эсрэг хориг тавих шийдвэр гаргахгүй юм гэж хэлжээ. Гэтэл Оросын тал Европын холбоо цаашилбал Америк зэрэг барууны орны Оросын эсрэг авсан "хатуу чанга байр суур"-ийн хариуд харин ажиггүй байрь сууриар хандсан байна. Оросын Ерөнхийлөгч Димитрий Медведев "хүйтэн дайн юм уу, бусад ямарваа нэг байдлаар Оросыг заналхийлж чадахгүй юм. Орос шинэ хүйтэн дайнаас сүрдэхгүй" гэж нууж хаахгүйгээр шууд хэлсэн байна.

      Европын холбоо нь Оростой хөршилж байна. Хөрш оронтойгоо сайн сайхан харилцаатай байх нь Европын холбооны Европ тивийн хөрш оронд авах бодлогын чухал тал мөн. Хоёр тал энэ онд шинэ "түншийн харилцаа болон хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурж, зорилго нь хоёр талын харилцаагаа эрчимжүүлэхийн төлөө юм. Үүний зэрэгцээ, Орос улсын ерөнхий хүчин саяхан сэргэж байгаа тул Америк, Европтой дахин сөргөлдөхийг хүсэхгүй, мөн хориг тавиулахыг хүсэхгүй юм. В. Путин саяхан Германы телевизид ярилцлага өгөхдөө, Гүрж, Оросын мөргөлдөөнд Европын холбоо ухаалаг хандахыг хүссэн бөгөөд Орос өмнөд Осети болон Абказийн эргэн тойронд урт хугацаагаар цэрэг байрлуулах санаагүй байна. Европын холбоо болон Европын аюулгүйн байгууллага эдгээр районд ажиглагч илгээхийг хүсч байна гэжээ. Үүнээс Орос болон Европын холбоо урт хугацаагаар сөргөлдөх дургүй, сөргөлдөх нь хоёр талд бүр ашиггүй гэснийг харж болно.

      Үүнээс үзэхэд, Орос, Европ хоёр Абкази болон өмнөд Осетийн асуудлаар тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно. Бусад зарим асуудлаар ч эсэргүүцэл зөрчил гарч мэднэ. Иймээс Орос, Европын харилцаа нилээд урт шиг хугацаанд зогсонгуй юм уу, буурах байдалд орж мэднэ. Гэлээ ч Европ, Америк зэрэг барууны орнууд огт эргэлзээгүйгээр Оросын эсрэг цохилт өгч ганцаардуулах бодлого авч чадахгүй юм. Орос улс ч хориг арга хэмжээний эсрэг арга хэмжээ авахдаа ганц талыг анхаарахгүй юм. Иймээс шинэ ээлжийн "хүйтэн дайн" дэгдэх боломж төдий их биш юм. \Урангоо орчуулж, Номин хянав\