2008 оны Бээжингийн олимп нь олимпийн хөдөлгөөний түүхэнд баялаг агуулгатай хуудас үлдээсэн байна. Уралдаан тэмцээнийг зохион байгуулсан өндөр түвшинтэй ажил, дэлхийн зиндааны уралдаан тэмцээний талбай заал, олон дахин шинэчлэгдсэн дэлхийн рекорт амжилт, түүхэн тэмдэглэл бүтээсэн телевизийн дамжуулалт эдгээр бүхэн нь Хятад улс олимпийн их гэр бүлд асар их нэмэр хандив оруулсны гэрч болж байгаа юм. Уралдаан тэмцээний тохируулалт, уралдаан тэмцээний түвшнээс бид энэ удаагийн олимпийн наадамд, өвөрмөц онцлогтой Хятадын соёл нь ч олимпийн үзэл санааг цаашид баяжуулан хөгжүүлснийг харсан юм.
Хятадын Ардын Их Сургуулийн хүмүүнлэгийн олимпийн судалгааны төвийн профессор Жинь Юаньпүгийн үзэж байгаагаар, өрнөдөөс үүсэлтэй олимпийн наадмыг дорно дахины соёл иргэншилт эртний орон бөгөөд 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад оронд зохиосон нь олимпийн хөдөлгөөнийг түгээмэлжүүлэх болон шинэ соёлын хүчин зүйл нэмэхэд маш чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэжээ.
Гадаадынханд шагшин магтагдсан Бээжингийн Олимпын наадмын нээлтийн ёслол нь даян дэлхийд Хятадын 5000 жилийн соёл иргэншлийн гайхамшгийг харууллаа. "Хятадын урт эвхмэл" алгуур аажимхан дэлгэгдэхийн хэрээр, Хятадын соёл иргэншлийн гайхамшгийг уран гойд хэлбэрээр дэлгэн үзүүлж, дорно дахины өвөрмөц хэлбэрээр дэлхийн улс түмэнд хүргэсэн байна.
Нээлтийн ёслол хээнцэр гоё хийгдсэн нь орчин үеийн Хятадын биедээ итгэлтэй, эрч хүч, оюун ухааныг харуулсан төдийгүй, Олимпын наадмын соёлын ид шидийг улам бүр харуулсан байна.
Бээжингийн Олимпын наадмын илтгэсэн Хятадын уламжлалт соёлын гол үзэл санаа нь "эвсэг" гэсэнд оршино. Эрт дээр үеэс Хятадууд "эв найртай байх" , "итгэлцэл найртай байх"-аар хүмүүс хоорондын болон улс хоорондын харилцааг зохицуулах үндсэн зарчмаа болгодог байна. Нээлтийн ёслол дахь "эвсэг" гэсэн үсгийн олон хувилбар нь дорно дахины өвөрмөц онцлогоороо орчин үеийн Олимпын үзэл санааны дотоод агуулгыг Хятадууд хэрхэн ойлгон хөгжүүлж байгаа болон дэлхий дахинд энх тайван, найрамдал нөхөрлөлийн дууг дамжуулсан байна.
Үүний зэрэгцээ Бээжингийн олимпийн наадам нь бас онцгойлон "Бүх ардын олимп, бүх ардын бие бялдаржуулалт" гэсэн уриа дэвшүүлсэн юм. Олимпийн наадмын алтан медаль болон улс орны нэр хүнд маш чухал байгаа ч гэсэн түүнээс нэн чухал нь нэн олон ард иргэд олимпийн хөдөлгөөнд оролцсонд байгаа юм. Бээжингийн олимпийн наадмын дараа олимпийн хөдөлгөөн нь нэн өндөр зорилттой болсон байна. Энэ нь бол бүх ардын олимп болох юм.
"Дэлхий надад 16 өдөр өгөв, би дэлхийд 5000 жил харуулсан байна". маш богинохон 16 хоногийн олимпийн наадмын хугацаанд, Хятад улс 5000 жилийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн ард түмэнд харуулж, бүх хүн төрөлхтөнд Хятадчуудын үүдэн бүтээсэн дэлхийн соёлын өвийг ойлгуулсан юм. Энэ нь Бээжингийн олимпийн наадмын "Нэгэн дэлхий, ижил мөрөөдөл" уриад харуулсан үзэл сурталтай нийцэж байгаа юм. Хятадын соёлыг олимпийн наадмаар дамжуулан олимпийн олон ургалчтай соёлын дунд уусгасан бол Бээжингийн олимпийн наадмын олимпийн хөдөлгөөнд оруулсан маш чухал хувь нэмэр болох юм гэжээ. \Сайн-өлзий орчуулж, Пэрлаймаа хянав\
|