• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-03 18:50:38    
Бээжин хотын зарим томоохон худалдааны зах, төвүүд

Хятадын Олон Улсын Радио

    Энэхүү дугаартаа хэсэг сонсогчид, сүлжээ ашиглагчдын хүсэлтийн дагуу Бээжин хотын зарим томоохон худалдааны зах, төвүүдийн талаар танилцуулья. Та Бээжин хотын худалдааны төвүүдээр явахдаа дараахи зүйлслийг анхаарвал таны цаг болон мөнгийг хэмнэхэд тустай болно.

    Ши Жи Мэний бөөний худалдааны зах:

    Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай зарим наймаачид эндээс тодорхой нэр төрлийн бараагаа бөөнддөг. Энд зарагддаг барааны бараг 95 орчим хувь нь хятад стиллийн бараа байдаг.

    Мү Ши Юаний бөөний зах:

    Энд бүх төрлийн бэлэн хувцас, гэрийн хэрэгсэл, хөшиг тюль зэргийг бөөнддөг, монгол наймаачид эндээс нэлээд бараа авдаг. Бөөний зах нь өглөө 4.30-д онгойгоод 10 цагт хаадаг, бараагаа бөөнөөр худалддаг юм байна. Бусад дэлгүүрүүд өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл ажиллах ба энд зарагддаг барааны ихэнхи буюу 70 хувь нь мөн хятад стиллийн бараа байдаг. Та сайн үзэж харж явж чадвал зарим нэг гайгүй загварын барааг олж болно.

    Я Бао Лү худалдааны зах:

    Я Бао Лүгийн зах нь голдуу үслэг эдлэл төрөл бүрийн шуба, бэлэн хувцас, гутал худалддаг бөгөөд энэ захыг голдуу Оросын түм бөөний наймаачдад зориулсан байдаг. Зарим нэгэн дэлгүүр- Алена, Гоя зэрэг дэлгүүрүүд бараагаа цөөн тоогоор зардаг. Бараа нь чанартай, зарим нь брендийн бараа байдаг.

    Хон- Конгийн зах:

    Энэ зах нь гадаадын хүмүүс их ирж үйлчлүүлдэг учраас бараа бүтээгдэхүүн нь нилээд европ тал руугаа, чанарын хувьд боломжийн, дэлхийн брэндүүдийн нэр, хаягтай бараа байдаг. Энэ зах үнэний хувьд боломжийн нилээд сайн тохиролцож чаддаг. Энэ захаар та орж бараа бүтээгдэхүүн, голдуу бэлэн хувцас, гутал, цүнх, хүүхдийн хувцас, бичиг зэргийн эд зүйлс, хивс, таримал сувд, шүр, бүх төрлийн чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг худалдан авч болно.

    Я Шю худалдааны төв:

    Энэхүү зах нь Хон-Конгийн захтай зохион байгуулалтын хувьд төстэй, гадаадынхан их очдог тохилог орчин бүхий орчин үеийн зах, худалдааны төвүүдийн нэг юм. Эндээс хамгийн сүүлийн үеийн загвар бүхий хэрэгцээт бараагаа худалдан авч болно.

    Ван Фү Жингийн худалдааны гудамж:

    Ван Фү Жингийн худалдааны гудамж нь Хятадад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны төв юм. Энэ гудамж нь өөрийн гэсэн онцлогтой, Хятадын эртний соёл болон орчин үеийн хөгжил дэвшлийг гайхамшигтайгаар хослуулж чадсан. Энд хятад үндэстний хоолны гудамж олон арвин их дэлгүүрүүд байдаг учир гадаадын аялагчдын очих дуртай газрын нэг болсон. Одоо Ван Фү Жингийн энд Шинь Дүн Ань, Бээжингийн их дэлгүүр, Дун Фан Шинь Тянь Ди, Ван Фү Жингийн номын дэлгүүрээс гадна томоохон их дэлгүүрүүд төрөл бүрийн үндэсний бүтээгдэхүүн худалдаалдаг өөрсдийн онцлог бүхий жижиг дэлгүүрүүд, гадаад дотоодын брэндийн салбар дэлгүүрүүд байдаг.

    Жүн Гуан Цүнь компьютерийн зах:

    Энэ зах нь компьютер IT-ийн төвлөрсөн төв болно. 3 том худалдааны төвтэй. Үүнд: 1. Хайлүн- энэ нь Жүн Гуан Цүний яг төвд байрладаг 6 давхар компьютер, IT-ийн худалдааны төв юм. Эндхийн 6 давхарт дижитал барааны төвлөрсөн худалдаа байдаг бөгөөд сэлбэг илүү байдаг.
    Ажиллах цаг: өдөр бүр 9:00-17:30
    Холбоо барих утас: 82663838