Нутаг дэвсгээр: 160 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар 34734. Түүний дотор гадаадын иргэн 34,2 хувийг эзэлж, голдуу Швейцар хүн, Австри хүн болон Герман хүн байдаг. Албаны хэл нь Герман хэл. Төрийн шашин нь Катулик шашин, оршин суугчдын 78 хувь нь Катулик шашин шүтэж, 6,1 хувь нь Христосын шашин шүтэж, бусад шашин шүтдэг хүн 12,5 хувийг эзэлдэг.
Нийслэл: Вадуц, 2004 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 5053 хүн амтай. Агаарын дундаж хэм 10 хэм.
Төрийн тэргүүн: Ханс Адам 2-р лоорд. 2004 оны 8-р сарын 15-ны өдрөөс ширээ залгамжлах агь нь засаг барьж, Ханс Адам 2-р лоордын өмнөөс дотоодын болон олон улсын үйл хэргийг шийдэн зохицуулж байна.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 8-р сарын 15-ны өдөр.
Ерөнхий байдал: Альпийн нурууны төв хэсэг, Рейн мөрний хөндэйд оршидог далайн гарцагүй орон. Баруун тийш Швейцартай Рейн мөрнөөр хиллэж, зүүн тийш Австратай хөршилж байна. Цаг агаар урьн дулаан, 1-р сардаа дундажаар 1,1 хэмтэй, 7-р сардаа дундажаар 19,9 хэмтэй байдаг.
Лихтенштейнчууд бол манай эрний 500 оноос хойш энд нүүж ирсэн Германчуудын үр сад болно. 1719 оны 1-р сарын 23-ны өдөр Лихтенштейн хун тайжийн нэрээр улс байгуулжээ. 1806 онд бүрэн эрхэт орны хувиар "Рейний холбоо"-нд нэгдэж, 1815 онд "Германы холбоо"-нд нэгдэв. 1852 онд Австри-Унгарын эзэнт улстай гаалийн татварын гэрээ байгуулж, 1919 онд энэ эзэнт улс сүйрснээс гэрээ нь ч алга болов. 1923 онд Швейцартай гаалийн татварын гэрээ байгуулж, хоёр орон хилээ нээж, хамтын эдийн засгийн бүс байгуулж, нэгдэлтэй мөнгө -- Швейцарын Франк хэрэглэх болов. Дэлхийн хоёр удаагийн их дайнд цөм төийг сахив.\М.Цэцэн бэлэтгэв\
|