• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-04 14:36:23    
Бээжингийн наймааны нэрт хуучин гудамж Да чжа-лань

CRI

     Тоглоом сонирхъё гэвэл Тянь чяод, бараа авъя гэвэл Да чжа-ланьд оч гэдэг Бээжингийн хууч үг байдаг. Тянь чяод ардын урлагчид тоглолт гаргадаг, Да чжа-лань гудамжинд худалдаа наймаа хийдэг. Да чжа-лань гудамжинд Бээжингийн нэрт пүүс дэлгүүрүүд төвлөрчээ. Бээжингийн Олимпийн "нийгэм соёлын Олимп"-ийн ухагдахууны дагуу Бээжингийн Да чжа-лань гудамжийг засан сэлбэж, 20-р зууны эхний үеийн худалдаа наймааны өнгө төрхий нь сэргээснээр Хятадын ба гадаадын жуулчдын сонирхлыг татсан, "Бээжингийн өнгө аяс"-ыг хамгаас төлөөлсөн газар болжээ.

     Өнгөрсөнд Тян аньмэн хаалгаар ороод Чянь мэнь буюу өмнө хаалгаар гараад урагш явбал Да чжа-лань гудамжинд хүрнэ. Да шаньлань бол Бээжингийн хамгийн эртний, хамгаас нэр алдартай өвөрмөц онцлогтой эртний гудамж болно. Уг гудамж нь зүүн талын Чянь мэн гудамжнаас баруун талын Шиньхуа мэнь гудамж хүртэл 300-гаад метр урт байгаа. Да чжа-лань гудамжны хоёр талаар Түн рэньтан эмийн пүүс, Нэй ляньшэн шахайн дэлгүүр, Рүйфүшян бүс даавууны дэлгүүр, Чжан И-юань цайны пүүс зэрэг зуун жилийн түүхтэй пүүс дэлгүүрүүд байгаа.

     Да чжа-лань гудамж одоогоос 500-гаад жилийн түүхтэй, уул нь Лан фан 4-р гудамж гэдэг байжээ. Чин улсын тэнгэр тэтгэгчийн үед аюулгүй байдлыг бодож, гудамжны зүүн баруун талд нь модон сараажтай, оройдоо хааж, өглөөдөө нээдэг байжээ. Хожим нь сараалж нь үгүй болж, хүмүүс Да чжа-лань "сараалжийг хятадаар да чжа-лань гэдэг" гэж дуудах болжээ. Энэ нь Лан фан 4-р гудамжны төлөөний нэр болсон байна.
Шаахай авбал Нэйляншэнд оч, малгайны сайн нь Ма Жюй юаньд, бүс даавууны гоё нь Рүй фүшянд, цайны тансаг нь Чжан И-юанд байдаг гэж Бээжингийнхэн хэлдэг байсан. Эдгээр нэрт пүүс дэлгүүрүүд бүр Да чжа-лань гудамжинд төвлөрчээ.

     Да чжа-лань гудамжинд байгаа Бээжингийн хамгийн өнө удаан түүхтэй Түн рэньтан эмийн пүүс 1669 онд байгуулагжээ. Түн рэньтан эмийн пүүсийг үүсгэн байгуулагч Ле Шяньян бол тухайн үед хааны дэргэдэх нэрт эмч байжээ. Хааны угсааныхантай нягт холбоотой байсны дээр Ле Шяньяны эмийн материал сонгох, эмийн найрлга сайн болохоор Түн рэньтан эмийн пүүсий нь хожим нь хааны угсааныханд тусгайлан эм бэлдмэл хангах пүүс болгожээ. Өнөө Түн рэньтан нь зөвхөн эмийн пүүс төдий биш харин Хятадын уламжлалт эмчилгээ эм бэлдмэлйин соёлын төлөөлөгч нь болжээ.

     Түн рэньтан эмийн пүүстэй зэрэгцэж байгаа Чжан И-юань цайны дэлгүүр бий. Энэ цайны дэлгүүр зуу гаран жилийн түүхтэй болжээ. Чжан И-юань цайны дэлгүүрийн малига цэцгийн цай нь хамгаас нэр алдартай юм. Уг цайны түүхий материал нь ногоон цай болон малига цэцэг болно. Ногоон цай нь заавал сонгогдох хавар цагийн цай болно. Зуны аагим халуунд ургаж байгаа Малига цэцгийн дэлгэрэх гэж байгаа цэцгийг түүж авдаг. Энэ үеийн цэцгийн үнэр амт нь хамгаас ангилам тансаг байдаг байна.

     Чжань И-юань цайны дэлгүүрийн зүүн таллд нь Рүй фүшян бүс барааны пүүс буй. Уг пүүс 19-р зууны сүүлчээр Мэн овогтой наймаачин 80 мянган цагаан мөнгө оруулж байж байгуулжээ. Энэ пүүс элдэв янзын торго дурдан бүс бараа зардаг бөгөөд хятад маягийн хувцас хийдэг байна. Шинэ Хятад улсыг тунхаглах өргөн цуглаан дээр мандуулсан 5 хошуут улаан тугийг Рүй фүшянгаас хангасан улаан торгоор хийжээ. Рүй фүшян дотоод гадаадад нэр алдартай. Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Олмерт Хятадад айлчилсан хугацаандаа тусгайлан хагас өдрийн цаг гаргаж Рүй фүшянаас хэдэн мянган юаний үнэ бүхий торго худалдан авчээ.

     Өнөөгийн Да чжа-лань гудамж нь зуун жилйин хуучин пүүс дэлгүүрийн барилгын хэв намбыг хадгалж байгаа төдийгүй орчин үеийн худалдааны өнгө аяс улам тод болсноор Хятадын ба гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байна.