• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-04 14:45:38    
Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 4-р яармагийн тухай танилцуулга

CRI

      Хятадын Гирин. Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулалтын 4-р яармаг 2-ны өдөр Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн төв Чанчүн хотод ажлаа эхэлжээ, 70 гаруй улс орон газар нутгийн бизнесмен яармагт оролцсон байна. Дөрвөн жил дараалан эрхэлж байгаа зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн үр бүтээл ил тод байгаа бөгөөд зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, зүүн хойд Азийн орнууд хоорондын сайн хөршийн найрсаг харилцаа болон хамтын хөгжлийг түлхэн ахиулах чухал тавцан болсон гэж яармагт оролцогсод санал нэгтэй үзсэн байна.

     Газар зүйн тайлбараас үзвэл, зүүн хойд Азид Хятадын Лионин, Гирин, Хэйлүнжян гурван муж жич ӨМӨЗР-ны зүүн хэсэг, Оросын алс дорнод нутаг, Солонгосын хойг, Япон болон Монгол улс багтаж байгаа юм. Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийг Хятадын Худалдааны яам, Хөгжил Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хороо, Гирин мужийн засгийн газар хамтран эрхэлж байгаа юм. Энэ яармаг нь зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа болон хөгжлийг ахиулан, мөн дэлхийн болон бусад орон хийгээд районы зүүн хойд Азийн бүс нутагт хөрөнгө оруулан ажил үйлс хөгжүүлэх сонирхлыг өргөнөөр татах гол зорилтын төлөө хүчин зүтгэж байгаа юм.

      Зүүн хойт Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн нээлтийн ёслолд оролцсон Хятадын худалдааны яамны сайд Чэнь Дэмин Зүүн хойт Азийн бүс нутгийн ирээдүйн хөгжил болон хамтын ажиллагааны хэтийн төлөв саруул уудам байна гэж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,

      Зүүн хойт Ази бол Дэлхий дээр эдийн засгийн хөгжлийн хүчээр хамгийн их бүс нутгийн нэг нь байж, бараг 1 тэрбум 700 сая хүн амтай, эдийн засгийн ерөнхий хэмжээ нь дэлхийн тавны нэгтэй тэнцэж, бүс нутгийн олон орны эдийн засаг нь өөр өөрийн онцлогтой, харилцан нөхвөрлөх талтай бөгөөд харилцан худалдаа хамтын ажиллагааг хөгжүүлэх бодитай нөхцөл болзол хангасан юм гэжээ.

      Түүний хэлсэнчилэн, Зүүн хойт Азийн бүс нутагт өнөр баялаг эх баялаг болон өргөн их зах зээл байх тул асар том хөгжлийн ирээдүйтэй юм.
Өнөөдийн байдлаар, Хятадын зүүн хойт нутагт хөрөнгө оруулан хөгжхийг хайж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд маш олон байна. Олон нийтийн анхаарлыг татаж байгаа Хятадын засгийн газрын Зүүн хойтын гурван мужид хэрэгжүүлсэн "хуучин аж үйлдвэрийн базуудыг хөгжүүлэх иж бүрэн бодлг"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх асуудлын талаар Хятадын Төрийн зөвлөөлийн Зүүн хойт нутгийг хөгжүүлэх хуучин аж үйлдвэрийн баазын удирдах хэсгийн орлогч дарга Сүн Шяо-ү танилцуулж хэлэхдээ, Зүүн хойт нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг дэмжих бодлогыг эрчимжүүлхээс биш сулруулахгүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Тэр хэлэхдээ, "Хятадын засгийн газар нь зүүн Хойтын хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн мандуулахыг маш чухалд үзэж, Хятад улс зүүн хойтын хуучин аж үйлдвэрийн баазд үзүүлэх туслалцаа дэмжилгээгээ эрчимжүүлэхээс биш сулруулахгүй юм. Зүүн хот нутгийг сэргээн мандуулахаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, маш ирээдүйтэй юм. Зүүн хойт Азийн худалдаа хөрөнгө оруулалтын яармагийг зохион явуулж байгаагийн зорилго нь Хятад болон зүүн хойт Азийн улс орнуудтай хамтаар харилцан ашиг хүртэн хамтаар ялалт байгуулж, хамтын ажиллагааны тавцанг бий болгож, зүүн хойт нутгийг гадаадад нээлттэй болгоход тус дөхөм үзүүлэн, зүүн хойтын хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн мандуулах явцыг түргэтгэхийн төлөө юм гэжээ.

      2005 оноос ажлуулж эхэлсэн Зүүн хойт Азийн худалдаа хөрөнгө оруулалтын яармаг нь энэ онд дөрөвдөх удаагаа зохиогдож байна. Энэ яармагт оролцогч дэлхийн олон улс орон бүс нутгийн худалдаачид баялаг үр бүтээлтэй болох болно. 9-р сарын 1-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр уг яармагаар хөрөнгө оруулалтын чанартай гэрээ тохиролсон хэмжээ 80 тэрбум юаниас давах төлөвтөй байна гэж зохион байгуулагч талаас мэдэгдсэн байна.