• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-04 15:22:09    
Сычуаний Пань чжихуагийн газар хөдлөлтийн районд авран туслах ажил үр ашигтай хийгдэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      3-ны өдөр Хятадын Иргэдийн Ажил Эрхэлсэн Яам болон Газар хөдлөлтийн ажил эрхэлсэн товчооны хариуцлагатан Бээжингийн Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанд мэдээ нийтлэх хурал хийж, Сычуань мужийн Пань чжихуа хот, Лян шаний өөртөө засах чжөүгийн Хүй ли сяний уулзар районд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт үүссэнээс болсон гамшгийн байдал болон гамшгаас авран туслаж байгаа байдлыг танилцуулжээ. Энэ удаагийн хүчтэй газар хөдлөлтөд Сычуань, Юүнь нань хоёр мужийн хэдэн сая хүн гамшигт өртжээ. Хятадын холбогдох салбар болон орон нутгийн засгийн газрынхан газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд шуурхай оролцов.

     8-р сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад Сычуань мужийн Пань чжихуа хот, Лян шаний И үндэстний өөртөө засах чжөүгийн Ли хүй сяний уулзвар газарт 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт үүсчээ. Хятадын Газар хөтлөлтийн ажил эрхэлсэн товчооны бүртгэлээс үзэхэд 3-ны өдрийн 8 цагийн байдлаар газар хөдлөлтөд 38 хүн амь үрэгдэж, 982 хүн гэмтэж бэртжээ. Сычуань, Юүнь нань хоёр мужид 500 гаран мянган байшин барилга нурж, боловсрол, эрүүл хамгаалал, зам харилцаа, усжуулалт, холбоо, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн барилга адил бус хэмжээгээр эвдэгджээ.

     Газар хөдлөлтийн дараа Сычуань, Юүнь нань хоёр мужийнхан цэргийн анги, эмчилгээний анги зэрэг 50 мянга гаран хүнийг зохион байгуулж, авран туслах ажилд оролцуулав.

      Хятадын Иргэдийн Ажил Эрхэлсэн Яамны гамшгаас авран туслах хэлтсийн холбогдох хариуцлагатан Пань Чжэньминь танилцуулж хэлэхдээ:

     Гамшигдсан районы бүх шатны засгийн газраас юуны өмнө хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, хувцас хунар хөнжил дэвсгэр, эм бэлдмэл зэргийн амьдрал ахуйн үлэмж зүйлсийг цуглуулан, гамшигдсан иргэдэд олгож, тэднийг үндсэнд нь төвхнүүлэв. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчилж, эд бараагаар хангаж байна. Авто замыг завдан засах зэрэг ажлууд үр ашигтай хийгдэж байгаа юм байна.

     Пань Чжэньминь хэлэхдээ: Сычуань, Юүнь нань хоёр мужийн цаг уур хүйтэрч байгаа болохоор холбогдох салбарууд арга хэмжээ авч, гамшигт өртсөн иргэдийн орон сууцны асуудлыг шийдэж байна гэжээ.

     1.Сэргээн босголтын ажлыг эн тэргүүнд хийх хэрэгтэй. Гамшигдсан байдлыг ойлгосны үндсэн дээр сэргээн босголтын ажлын төслийг нэн шуурхай тогтооно. 2. Нөхцөл боломж байхгүй юм уу, сэргээн босголтын шаардлага хангаагүй эсвэл өөр хүндрэл бэрхшээлтэй удаан хугацаагаар оршин суух сууц байгуулж амжихгүйгий нь орон нутгийн засгийн газрыг шаардаж байгаад майхан мэтийн орон сууц байгуулна. Ялангуяа хөвөн майханг шилжүүлэн авчирч тусална. 3. Садан төрөл, найз нөхдөө түшихыг урамшуулна. Энэ 3 аргаар дамжуулбал, гамшигдсан олон түмний өвлийн орон сууцанд их асуудал гарахгүй гэжээ.

     Энэ удаагийн газар хөдлөлт нь энэ оны 5-р сарын 12-нд Сычуаний Вэньчуаньд үүссэн 8,0 боллын хүчтэй газар хөдлөлт хоорондоо 550 км зайтай. Энэ удаагийн газар хөдлөлт нь Вэньчуаний газар хөдлөлтийн чичирхийлэл биш. Харин шинэ районд гарсан шинэ газар хөдлөлт юм гэж Бүх Хятадын газар хөдлөлтөд хяналт, урьдчилсэн төсөөлөл, шуурхай мэдээллийг хариуцсан Хятадын газар хөдлөлтийн хэрэг хариуцсан газрын сүлжээний төвийн хариуцлагатан Лю Же хэлж байна. \Баясгалан орчуулж Г. Сайн-Өлзий хянав.\