• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-04 17:07:54    
Хятадын засгийн газар НҮБ-д 2007 оны цэргийн зардлын тайлан дэвшүүлжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 4-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: тун саяхан Хятадын засгийн газар НҮБ-д 2007 оны цэргийн зардлын тайлан дэвшүүлэв гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: Хятад улс 2007 онд НҮБ-ын цэргийн зардлын ил тод тогтолцоонд оролцсоноос хойш НҮБ-д цэргийн зардлын тайлангаа хоёрдохь удаагаа дэвшүүлж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: энэ жилийн тайланд Хятадын 2007 оны цэргийн зардлын үндсэн тоо баримтыг хангаснаас гадна, цэргийн зардлын гол хэрэглээг тодорхойлов. Хангасан мэдээлэл нь нодниныхоос илүү байгаа. Хятадын засгийн газар цэргийн үйл ажиллагааг ил тод болгох асуудлыг чухалд үзэж, дэлхийн улс орнуудтай цэргийн итгэлцлэгийг нэмэгдүүлэхээр нааштай чармайж байгааг энэ нь дахин харуулж байна гэжээ. \Баясгалан орчуулж Г. Сайн-Өлзий хянав.\