Параолимпийн зуны 13-р наадам 6-ны өдөр Бээжинд эхэлнэ. Өнөө параолимпийн төрөл бүрийн бэлтгэл ажил дууссан байна. Дээд зэрэглэлийн төхөөрөмжтэй зочид буудал, уралдаан тэмцээний үеийн сайн чанарын үйлчилгээ, соёлын өвөрмөц их онцлогтой энэ өргөн их наадамд оролцохыг Бээжинд ирж уг наадамд оролцогч олон орны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид хүсэн хүлээж байна.
Хятадын Тун Шиньжэ урлагийн хамтлагийн багачууд залуучуудын яруу сайхан дууны дунд Сингапурын параолимпийн баг тамирчид параолимпийн тосгонд төрийн далбаагаа мандуулах ёслолоо хийв. Сингапурын параолимпийн хөнгөн атлетикийн тамирчин Чэнь Жичяны хувьд энэ олимп дээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд бас нэг алхам ойр болсон байна. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд би хөнгөн атлетикийн тэмцээнийг анхаарал тавьж үзсэн. Үндэсний биеийн тамирын талбай—"Шувууны үүр"-т олимпийн рекорт амжилт хойно хойноосоо шинэчлэгдэхийг хараад энэ ид шидтэй тэмцээний талбайд ирэхийг тэсэн ядан хүлээж суусан гэжээ. Удахгүй болох гэж байгаа параолимпийн наадмыг тэр сэтгэл догдлон хүлээж байна.
Энэ бол миний олимпийн анхны туршлага, би бас Хятад улсад анх удаа ирж байгаа юм. Бээжингийн тоног төхөөрөмж, эргэн тойрны бүх л зохион байгуулалт маш сайн байгааг би үзэж байна. Хятадчууд параолимп зохион байгуулж байгаагаараа бахархах ёстой гэжээ.
Түүнтэй адил их мөрөөдөл өвөрлөж ирсэн Испанийн параолимпийн усанд сэлэлтийн тамирчин М.А Арроюо ч бас Бээжинд ирсэн байна. Энэ жил 24-тэй тэрээр зүйл зүйлийн шалтгаанаас болж 4 жилийн өмнөх Афины параолимпоос хоцорч, насны харамсал болжээ. Сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн параолимпийн наадамд оролцохын төлөө 4 жилийн турш хатуужилтай дасгал сургууль хийж ирснээ танилцуулж, Бээжингийн усанд сэлэлтийн үндэсний төв—"Шүйлифан"-д мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Афины харамсал нь намайг Бээжингийн параолимпийн наадамд бүрэн итгэлтэй болгосон юм. 4 жилийн турш би хатауужилтай дасгал сургууль хийсэн. Энгийн байдалд миний сурсан мэргэжил гурван жилийн хугацаатай юм. Нэн олон цагаар дасгал хийхийн төлөө би мэргэжлийн хичээлийн цагаа богиносгож, хичээлийн жилээ уртатгасан . Өнгөрсөн жил би үндсэндээ өдөр бүр өглөө оройдоо хоёр удааг дасгал сургууль хийж байлаа. Би Бээжинд ирээд маш баяртай байна. Тэмцээнд бүх хүчээрээ чармайж медаль авч харихыг хүсч байна гэжээ.
6-ны өдөр Бээжинд эхлэх гэж байгаа параолимпийн зуны 13-р наадам бол түүхэн дэх хамгийн өргөн их наадам байж, дэлхийн 150 улс орон, газар нутгийн 4000 гаруй тамирчид оролцож, тэд 20 их төрлийн 472 жижиг төрлийн тэмцээнд өрсөлдөх болно. Бээжингийн энэ удаагийн параолимпийн наадамд олон орны баг төлөөлөгчид маш их анхаарлаа хандуулж байна.
Өнөө, Бээжингийн параолимпийн төрөл бүрийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орж, Бээжин хотын газар бүхэн баяр баясгалангаар бялхаж, параолимпийн агуулгатай үзэмж байдлыг газар бүхнээс харж болно. Параолимпийн хугацаанд, Бээжин олон орны тамирчдад баялаг сайхан тусгай тоглолт, соёлын арга хэмжээнүүд зохион үзүүлж, Бээжинд тэд нарыг баяр хөөртөй амьдруулж, уралдаан тэмцээний баяр бахдалыг эдлүүлэх болно. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|