• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 14:14:14    
Пара олимпийн мэдээ

CRI

      *Кенийн Параолимпийн хорооны Ерөнхийлөгч Бээжингийн параолимпийн наадмын бэлтгэл ажилуудад өндөр үнэлгээ өгчээ. Доуглас Сидиало бол Кенийн Параолимпийн хорооны Ерөнхийлөгч юм. Тэрээр тун саяхан Бээжингийн Параолимпийн хотхонтой танилцах үедээ Бээжингийн Параолимпийн бэлтгэл ажилуудад маш өндөр үнэлгээ өгсөн байна. Ялангуя Параолимпийн хотхоны тохилог тааламжитай орчин тойрон, саадгүй бүрэн тоног төхөөрөмжүүд болон сайн дурынхны хүмүүсийн үйлчилгээ нь түүнд гүнээ сэтгэгдэл төрүүлсэн байна. Доуглас Сидиало хэлэхдээ, Параолимпийн хотхоныг маш гоё үзэсгэлэнтэй зохиосон байна, эндхийн хүмүүс нь зочисог, юум бүхэн нь эмх цэгцтэй, би тамирчдийн байрлах байрь болон рестроноор явж үзсэн, бүх юум нь сайхан санагдсани, иймэрхүү шилдэг сайхан орчин тойрон болон үйлчилгээ нь тамирчид спортын талбар дээр ур авяасаа өндөр түвшинд харуулхад баталгаа хангасан байна гэж хэлсэн байна.

      *Ираны ГХЯ-ын мэдээлснээр, Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмеди Нежад Бээжингийн Параолимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох юм байна. Ахмеди Нежад нээлтийн ёслолд оролцхоороо дамжуулан, хөгжлийн бэрэхшээлтэй тамирчдийн цөс зориг, хатуу бат эрэлхийлэл тэмүүлэлийн зориг санааг дэмжин зоригжуулж байгаагаа илэрхийлэх юм байна. Ойлгосноор, Иран улс анх удаагаа эмэгтэй тамирчинаа параолимпийн наадамд оролцуулах гэж байгаа, тэд Бээжингийн параолимпийн наадмын хөнгөн атлетик, буудлага, ширээний тенис зэрэг төрөлд оролцох юм байна.

      *Параолимпийн өдрүүдэд Бээжингийн цаг агаар сэрүүхэн өдрүүдээр голлож, бүгчим халуун өдөр нь цөөрнө гэж хотын цаг агаарын товчооныхон төсөөлсөн байна. Урьдчилан тооцоолсноор Параолимпийн наадмын үеэр Бээжингийн цаг агаар 20-22 хэмтэй байх юм байна. Гэхдээ нээлтийн болон хаалтын ёслолын өдөр 30 хэмээс давсан цаг агаартай болж магадгүй юм байна. Чийгийн хэмжээ 68%. Эдгээр үзүүлэлт нь зуны олимпийн үеэс 10% орчимоор буурсан, бас Бээжинд намрын уур орсон болхоор бүгчим халуун цаг агаар үүсэх боломж маш бага гэсэн дүн гаргажээ.

     *Параолимпийн үеэр Бээжингийнхэн автобусын 17 тусгай шугам ажиллуулхаар байна. Үүний дотрох 8 тугай шугам нь олимпийн тусгай хурдны замаар зорчих юм байна. Тусгай зориулалттай эдгээр автобус нь наадам тэмцээний болох бүх талбай заалаар өнгөрнө. Параолимпийн хаалтын дараа, 9-р сарын 20 болтол эдгээр унаанууд хэвийн ёсоор ажиллах болно. Тэмцээний бэлет тасалбартай үзэгчид, параолимпийн ажилтад төрбөргүйгээр сууж болох юм байна. Эдгээр унаа хөлгөнд бүр хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсон саадгүй тоног төхөөрөмж угсарсан байна.