• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 14:23:29    
Бээжингийн параа олимпийн хэвлэл мэдээлэлийн үйлчилгээний ажил нь хүмүүнлэг үзэл баримтлалыг харуулах болно

CRI

     Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны үйл ажиллагааны хэлтэсийн дарга Сүн Вэй Жя 9-р сарын 2-ны өдөр Бээжингийн параа олимпийн хэвлэл мэдээлэлийн үйлчилгээний арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа. Түүний танилцуулснаар, Бээжингийн параа олимпийн хугацаанд хэвлэл мэдээлэлийн үйлчилгээний ажил нь олон төрлийн арга хэмжэээ авч, хүмүүнлэгийн үзэл санааг харуулж, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст анхаарал халамж тавих юм байна.

     Сүн Вэй Жягийн танилцуулснаар, 2008 оны 9-р сарын 1-ний үдийн 12 цагт Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо нийт 6325 хүн бүртгүүлэх өрөгдөл дэвшүүлж, эдгээрийн дотор 13 улс орон газар нутгийн хөгжлийн бэрэхшээлтэй сэтгүүлч 47 хүн байна. Сэтгүүлчидийг хүлээн хавах ажил бэлэн болоод байгаа юм байна. Та бүхэн түүний яриатай танилцна уу.

     Бээжин хотод бүртгүүлсэн сэтгүүлчидийг хүлээн авч зочлох тусгай зориулалтын 6 зочид буудал байна. Эдгээр буудал нь саадгүй төхөөрөмж угсарсан олон өрөөтэй. Бээжингээс гадна туслагч хотын хувьд Чин Дао болон Шянган нь иймэрхүү зочид буудалд бүртгүүлсэн сэтгүүлчидийн хүлээн авах гэж байна. өнөө тэргэнцэр дээр сууж ажиллах сэтгүүлчид урьдчилсан захиалгаа өгчөөд байгаа, тэдний тавьсан холбогдох шаардлагыг хангаад байгаа юм байна.

     Сүн Вэй Жягийн танилцуулснаар, тэргэнцэр дээр сууж ажиллах сэтгүүлчидийн онцгой шаардалгад чиглүүлэн нийтийн автобуст өөрчлөлт оруулж, тэргэнцэртэй сэтгүүлчидийн зорчих нөхцөлийг хангах юм байна. Сүн Вэй Жягийн яриатай танилцья.

     Бүртгүүлсэн сэтгүүлчийн зам харилцааны үйлчилгээний туршилтын ажил 2008 оны 8-р сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн юм. төсөөлөхөөр энэ нь 9-р сарын 2-ны өдөр болтол үргэлжилэх болно. Зам харилцаа нь хэвлэл мэдээлэлийн гол төр, олон улсын радио телевийзийн төв, Бээжингийн уралдаан тэмцээний бүх ордон талбай, тусгай зориулалтын зочид буудал, параа олимпийн тосгон, нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал зэргийг холбосон байна гэжээ.

     Түүний танилцуулснаар, уралдаан тэмцээний талбай орднууд нь сэтгүүлчидийн ажиллах гол газар тул, хөгжлийн бэрэхшээлтэй сэтгүүчидэд зориулж, үйлчилгээний онцгой төлөвлөгөө тогтоож, тэдний ажилын саадгүй явагдахыг батлах юм байна. Сүн Вэй Жягийн яриатай танилцья.
Энэ төлөвлөгөөний дагуу параа олимпийн хугацаанд ордон талбайнууд болон хэвлэл мэдээлэлийн төв нь шалган өнгөрүүлэх цэг, үзэгчидийн тавцангийн тоног төхөөрөмж, ажилын ширээний өндөр нам, цахилгаан шат, жорлон зэрэг тоног төхөөрөмжийн талаар хөгжлийн бэрэхшээлтэй сэтгүүчидэд үйлчилгээ хангах юм байна.

     Манай сурвалжлагч хөгжлийн бэрэхшээлтэй сэтгүүлч Чин Фэнтэй уулзаж, сэтгэгдэлийг нь асуулаа. Тэрээр хараагүй хүн тул саадгүй төхөөрөмжийн байдлыг өөрийн биеэрээ туршин хэрэглэж үзээд маш их сэтгэл ханхлуун байна.

    Эндэхий ажилтад бидний саналыг сонсохыг их хүсдэг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Би саналаа хэлэх гээд хэлэх юм олдохгүй юм. бидний бодоогүй зүйлийг ч бодож шийдчсэн байна гэлээ.

     Английн сэтгүүлч Томас Гриафиц 9-р сарын 1-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр нисэх онгоцны буудалд буунгуутаа Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны хэвлэл мэдээлэлийн үйлчилгээний ажилын өөрт нь үзүүлж байгаа дөхөм дөт нөхцөлийг мэдэрсэн байна. Тэрээр манай сурвалжлагчид хэлэхдээ,

     Эндэхийн юм бүхэн надад сайхан санагдаж байна. Нисэх онгоцны буудлаас зочид буудал хүртэл их дөхөм дөт нөхцөл хагаж өгсөн байна. Нэг л үгээр хэлбэл маш сайхан санагдаж байна гэжээ.