"Ариран" бол Хятадын страдын дууны тавцан дээр маш их сайшаал хүлээж байгаа дууны хамтлаг юм. Тэдний өвөрмөц сайхан хоолой, сэтгэл хөгжөөм бүжиг, эелдэг сайхан зүс царай нь үзэгч олонд гүн суугдал төрүүлсэн юм.
"Ариран" хамтлаг нь Гим Кай нам, Гим Юн гир, Жан Жин ү, Гүн Хук зэрэг Солонгос үндэстний 4 гоё залуугаар бүрэлдсэн юм. Тэр 4 бол Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Яньбяний Солонгос үндэстний өөртөө засах жөүгээс ирсэн байна. Тэд дөрвийн хоолой нь өөр өөрийн онцлогтой байдаг болохоор дөрвөн бүлгийн найрал бүрэлдүүлж, дуу нь хүмүүсийн сэтгэлийг маш их татаж, мөн хөгжил баясалтай байдаг юм. Хамаг анх нь энэ дөрвөн хүү бүжиг тоглож байхдаа танилцсан юм. Гирин мужийн Яньбянь их сургуулийн бүжгийн пакультетэд энэ дөрвөн хүү бүр бүжигийн тусгай мэргэжлийн оюутан байв. Тэд бүгдээр дуу дуулах дур сонирхолтой байсан болохоор, " ариран" хамтлаг байгуулж, сурлагийн чөлөө заваар хамт дуу дуулан боловсорч байсан юм.
Сургуулиасаа төгссөний дараа дөрбүүл Бээжинд ирж аз хайсан юм байна. Бээжинд ирээд төдий л удаагүй байхад азаар тэднийг Бээжингийн Бай де нэрэмжит соёлын компанийн жууч ажилтан тоож, өөрийнхөө компанийн дуучин болгов.
Компаньтай хэлэлцээр тогтсоны дараа, компани нь тэднийг дууны дасгал хийлгэсэн бөгөөд бас их мөнгө гарган бүжиг диглэгч урин, тусгайлан тэдний дуунд бүжиг тааруулж өгсөн байна.Энэ дөрвөн хүү өөрийн анхны СD-г гаргахаар яаралтай ажиллаж байх үе,Төв Телевизийн зохиосон бүх Хятадын залуу дуучдын 10-р тэмцээн тохиосонд, компани нь тэдний нэрийг ч бүртгүүлсэн байлаа. Анх удаа том тэмцээнд оролцож байгаа болохоор энэ дөрвөн хүү ямар ч итгэлгүй байсан боловч туршиж үзье гэсэн бодлоор, нарийн хянамгай бэлтгэл хийжээ. Олон удаа шигшиж, олон удаа мөрийцөх явцыг өнгрөөгөөд " Ариран" хамаг эцэст онцлог сайхан дуулах урь авьяасаараа мэргэжлийн хэсгийн тэргүүн шагнал болон үзэгч олны хамгаас их сайшаал хүлээсэн том шагнал гэх хоёр шагнал хүртсэн байна.
Энэ шагналыг хүртсэнээс хойш, " Ариран" улам ч ажил ихтэй болж, дотоод гадаадын олон газарт тоглолт гаргаж, урлаг чадвар нь улам сайн болж, үргэлжлэн урагшилсаар байна. \Орчуулсан сэтгүүлч Пэрлаймаа\
|