Хятадын Засгийн газар ойрын өдөр НҮБ-д 2007 оны цэргийн зардлын тайлангаа дэвшүүлнэ. Энэ нь цэргийн зардлыг ил болгох тухай НҮБ-ын системд 2007 онд Хятад улс оролцноос хойш, НҮБ-д цэргийн зардлын тайланг хоёр дахь удаагаа дэвшүүлэх гэж болно. Хятадын Засгийн газрын энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн олон оронтой цэргийн салбар дахь итгэлцлээ нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж бий нааштай байр суурийг харуулж байгаа юм гэж холбогдох мэргэжилтэн үзжээ.
4-ний өдөр Хятадын Гадаад Хэргийн Яамны Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй Хятадын тал НҮБ-д 2007 оны цэргийн зардлын тайлан дэвшүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Жян Юй танилцуулж хэлэхдээ, "Энэ оны тайланд Хятадын 2007 оны цэргийн зардлын үндсэн тоо баримтыг хамарснаас гадна бас Хятад улсын цэргийн зардлын гол гол ашиглалтыг танилцуулан өгүүлсэн байдаг болохоор, хангасан мэдээлэл нь 2007 онд дэвшүүлсэн тайлангийнхаас нэн баялаг агуулгатай юм" гэлээ.
Цэргийн зардлыг ил болгох тухай НҮБ-ын системийг 1980 онд тогтооснос хойш, 110 гаруй улс орон тайлагнаж өнгөрсөн юм. Хятад улс 2007 онд уг системд оролцож, мөн жилдээ 2006 оны жил тутмын төсөв дэх цэргийн зардлын тайланг дэвшүүлсэн байна. Энэ жил Хятад улсаас НҮБ-д дэвшүүлэх тйалан нь хоёр дахь тайлан болно.
Хятадын Орчин Үеийн Олон Улсын Харилцааны судалганы газрын Академийн Аюулгүй байдал, стратегийн институтын орлогч захирал Гао Зүгүй манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын эдийн засаг түргэн өсөхийн хирээр, улсын ерөнхий хүчин байнга нэмэгдэж, Хятадын цэргийн салбарын орчин үеийн хөгжилд хүрэх байгуулалтын түвшин ч зохих хэмжээгээр дээшилсэн юм. Хятадын цэргийн салбарын хөгжилд дэлхийн хэсэг орнууд анхаарал тавьж байгаад чиглүүлэн, Хятад улс цэргийн зардлыг ил болгох тухай НҮБ-ын системд 2008 онд оролцсон байна. Энэ нь Хятад улс дэлхийн олон оронтой цэргийн салбар дахь итгэлцлээ нэмэгдүүлэх гэсэн нааштай байр суурийг харуулж байгаа юм гэжээ.
Гао Зүгүй хэлэхдээ, "Энэ системийн шаардлагад зааснаар, бид эрхбиш жил болгонд түрүү жилийнхээ цэргийн зардлын тайланг хоёр дахь жилдээ хийж, цэргийн зардлын ашиглалтын байдлыг тайлагнах хэрэгтэй байдаг. Энэхүү арга хэмжээгээр олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын цэргийн зардлын ашиглалтын байдлыг нэн сайн ойлгуулж болох бөгөөд бас нэгэн маш чухал талаас Хятадын цэргийн салбарын байдлыг дэлхий нийтэд ил байлгах хэмжээг байнга нэмэгдүүлж байна" гэлээ.
Цэргийн зардлыг ил болгох тухай НҮБ-ын системд оролцох нь чухал ач холбогдолтой гэж хэлбэл, цаг даруйдаа тайлан дэвшүлэх нь Хятадын Засгийн газрын амалсан зүйлээ нухацтай биелүүлэх байр суурийг илтгэж, том гүрний хувьд Хятад улсын олон улсын холбогдох үүрэг хариуцлага хүлээх гэсэн шийдвэр зоригийг харуулж байгаа юм гэж Гао Зүгүй тэмдэглэжээ.
Хятадын Засгийн газар цэргийн зардлыг ил болгох тухай НҮБ-ын системд 2007 онд сая элссэн боловч, эдгээр жилүүдэд Хятадын тал цэргийн зардлыг нэмэгүүлэх ажлыг ил тод байлгах талаар гаргасан хүчин чармайлтыг хүмүүс харж байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба жил болгон батлан хамгаалалтын цагаан ном нийтэлж байгаа нь үүний нэг жишээ юм. Үүнээс гадна, Хятадын тал бас зэвсэглэлийг хорогдуулах, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхэсс сэргийлэх тухай цагаан ном, сансар судлалын бодлогын цагаан номыг олон удаа нийтэлж, Хятадын армийн байгуулалт, зэвсэг тоноглолын хөгжил зэрэг талын сүүлийн үеийн байдлыг цаг даруйд нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ардын Чөлөөлөх Армийн ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд, Хятад улс бас армиуд хоорондын дээд хэмжээний яриа хэлэлцэл хийх, цэргийн нэгдсэн сургууль хийх, тэнгисийн цэргийн флотыг харилцан айлчлуулах зэрэг арга хэлбэрээр гадаадынханд Хятадын батлан хамгаалалт болон армийн байдлыг цаашид ойлгуулсан юм гэж энэ мэргэжилтэн онцолсон байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|