Хятадын олон улсын радио, эрхэм хүндэд сонсогчид оо, та одоо Хятадын олон улсын радиогийн Бээжингийн параолимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан бэлэтгэсэн тусгай нэвтрүүлгийг хүлээж авч сонсч байна. Сая та бүхэн Олон улсын параолимпийн хорооны дуулалыг сонслоо. Бээжингийн цагаар 9-р сарын 6-ны орой энэ дуулал Хятадын нийслэл Бээжингийн Үндсний биеийн тамир спортын ордон "Шувууны үүр"-т эгшиглэж, 11 хоног үргэлжилэх Параолимпийн наадмын хөшгийг ярлаа.
Энэ орой 140 гаруй улс орон, газар нутгаас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин параолимпийн нээлтийн ёслол дээр хуран цугларч, өөрийнгөө ялан даваж, эрэлхэг зориг санаатай байгаагаа харуулж, эрүүл хүмүүстэй адилхан нэг дэлхийд харъяалагдан, хамтын ирээдүйгээ цогцлон байгуулах гэсэн чухал ухагдахууныг харуулж, олимпийн баяр бахдалыг хамтаар эдэлж байгааг харуулсан байна.
Энэ бол Хятадчуудын хүсэн хүлээж, дэлхийн олон орны хамтаар анхаарал хандуулж байсан баяр бахдалт цаг мөц мөн. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал хандуулж, халамжилаж ирсэн найз нөхөд Бээжингийн параолимпийг хүсэн хүлээж ирсэн юм. Хятадын хөгжлийн бэрхшгээлтэй хүмүүсийн холбооны дарга Дэн Пүфан параолимпид ерөөл дэвшүүлж хүсэл найдвараа ингэж ирэлхийллээ.
Параолимп бол дэлхийн ард түмний хамтын баяр юм. Мөн ч хүн төрөлхтөний гадуурхал, буруу ойлголтоо орхиж, эрх тэгш эвсэг зохицонгуй байхыг уриалах өргөн их баяр наадам юм. Бид энэ цаг мөцийг хүсэн хүлээж байна, дэлхийн ард түмэнтэй хамт нэгэн дэлхий ижил мөрөөдөл гэсэн уриан дор хүн төрөлхтөний нийгмийн энх тайван, хөгжил дэвшил, найрамдал нөхөрлөл, хүмүүнлэгийн төлөө урайлан хашгирч байна гэжээ.
Олон улсын параолимпийн хорооны дарга Пилир Кравен хэлэхдээ, Бээжингийн параолимп Бээжингийн олимптой нэгэн адил гайхалтай сайхан болно гэдэгт итгэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бээжингийн параолимп Бээжингийн олимптой нэгэн адил гайхалтай сайхан болох болно гэж Хятад улсын дарга Хү Жиньтао илэрхийлсэн билээ. Амлалтаа үйл ажиллагаагаар биелүүлэх хэрэгтэй байдаг. Бидний өдөр бүр хараж байгаа үйл ажиллагаа нь хоёр олимп нэгэн адил гайхалтай сайхан болно гэснийг бидэнд хэлэж өгч байна гэжээ.
Хоёр олимп нэгэн адил гайхалтай сайхан болно гэснийг нээлтий ёслолоос эн тэргүүнд олж харах болно. Бээжингийн параолимпийн нээлтийн ёслолын ерөнхий дизейнч Фан Мин танилцуулж хэлэхдээ, параолимпийн нээлтийн ёслол хүмүүнлэгийн хайр халамжийг харуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Параолимпийн ухагдахуун нь хүн чанар, хайр халамж, хүсэл эрмэлзэлийг нэн илүү харуулж, маш романтик бүтэцтэй байж дуу хөгжимд ихээхэн орон зай олгосон байна. Хятадын элментийг параолимпийн нээлтийн ёслол дээр мөн харуулах бөгөөд, страд болон моод элментүүдийг ч бодолхилсон байна гэжээ.
Бээжингийн параолимпийн нээлтийн ёслол Бээжингийн цагаар 6-ны оройн 8 цагаас албан ёсоор эхлэж, 2 цаг 50 минут үргэлжилэх болно. Параолимпийн наадмын нээлтийн ёслол эхлэнгүүт олон орон, газар нутгийн тамирчид талбайд орож дараа нь сая уран сайханы тоглолт тоглох болно. Уран сайханы тоглолт амь насаар гол сэдэв болгож, орон зайн аялал, цагийн аялал болон амь насны аялал гэсэн гурван хэсгээс бүрэлднэ. Олимпийн наадмын нээлтийн ёслолтой нэгэн адил бамбар асаах арга нь параолимпийн нээлтийн ёслолын хамгийн онцлогтой зүйл бөгөөд хамгийн нууц зүйл болно. Бид бүгдээрээ энэхүү гайхалтай цаг мөцийг хамтаар хүлээе.
Эрхэм сонсогчид оо, та бүхэн ХОУР-гийн Бээжингийн параолимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан тусгай нэвтрүүлгийг хүлээж авч сонсч байна.
Нээлтийн ёслолын холбогдох үйл ажиллагаанаас гадна Бээжингийн параолимпид хүмүүсийн анхаарал татасан олон зүйл байж, олон олон нэгдүгээрийг бий болгох болно.
Бээжингийн параолимпийн хугацаанд 140 гаруй улс орон, газар нутгаас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин, 2500 гаруй дасгалжуулагч, албаны хүн оролцох болно. Энэ нь оролцогч орон, газар нутгаар хамгийн олон параолимпийн наадам болно.
Дэлхий дахинд нийт 600 сая гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байж, Хятад улсд хөгжлийн бэрхшээлтэй хүн 83 сая гаруй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн уралдаан тэмцээн үзэхэд дөхөм үзүүлэхийн төлөө Бээжингийн параолимпийн наадам дээр анх удаа тохионы ярианы ситем ашигласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Бээжинийн параолимпийн наадмын албаны виб сайтаас гурван харааст хөдөлгөөнт зургаар хийсэн тохионы яриаг хараж түргэн шуурхай мэдээлэл авч болно. Энэхүү үйлчилгээг нь параолимпийн түүхэнд анх хангаж байгаа болно.
8-р сарын 30-ны өдөр Бээжингийн параолимпийн хотхонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн конвенцийн дурасгалын ханыг байгуулжээ. Энэ нь параолимпийн түүхэнд анх удаа НҮБ-ын конвенцаар гол сэдэв болгон дурасгалын хана байгуулж байгаа болно. Үүнийг байгуулсны зорилго нь НҮБ-ын " Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн тухай конвенц"-ыг мөрдөн сахихийг хүмүүст шаардаж байгаа хэрэг болно. Энэхүү конвенц бол НҮБ-ын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашигийг тал бүрээр хамгаалах анхны олон улсын хуулийн баримт бичиг болно.
1960 оноос параолимпийн анхны наадмыг хийснээс одоо болтол параолимп нь 48 жилийн замналыг туулсан байна. Параолимпийн үүсэл гарлын тухай яриа бол их хүнд сэдэв юм. Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны Параолимпийн үйл хэрэг хариуцсан газрын дарга Ван Биньян танилцуулж хэлэхдээ,
Дэлхийн хоёрдугаар дайн олон гэр бүлийг салгаж сарниулсан тэдүйгүй олон хүн төрөл төрөгсөдөө алдаж, их олон хөгжлийн бэрхшээлтэй хүн бий болсон байна.
1948 онд герман эмч Лудвиг•Гуттманн сер болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийг халуунаар дэмжигчид үе мөчний дайралт хийлгэсэн, үе мөч мэдрэлгүй болсон эрэмдэг зэрэмдэг цэргүүдийг зохион байгуулж, тэргэнцэр дээрх сагсан бөмбөгийн тэмцээн зохиосныг нь Сток Мандевилл﹙Stoke Mandeville﹚-ийн наадам гэж нэрэлжээ. 1960 онд Ромд Олимпийн 17-р наадам өндөрлөж хоёр долоон хоног болсны дараа, дэлхийн 23 улс орны хөгжлийн бэрхшээлтэй 400 хүн тэнд болсон Сток Мандевилл﹙Stoke Mandeville﹚-ийн олон улсын 9-р наадамд оролцжээ. Уг наадмыг хожим нь Олон Улсын Олимпийн Хорооноос "Пара олимпийн анхдугаар наадам" гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
1960 оноос эхэлж Пара олимпийн наадмыг 4 жил бүрд нэг удаа зохион явуулдаг болсон юм. 1988 онд Сөүлд Пара олимпийн 8-р наадам өндөрлөснөс хойш, Пара олимпийн наадам болон Олимпийн наадмыг нэг л хотод хийх зуршилтай болжээ. 1989 онд Олон Улсын Пара Олимпийн Хороо албан ёсоор байгуулагджээ.
8-р сарын 28-ны өдөр Олон Улсын Пара Олимпийн Хорооны сүлд дуулал эгшиглэнгийн дунд, Бээжингийн Тяньтань буюу Тэнгрийн сүмд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн хамтлагийн дүлий эмэгтэй хөтлөгч Жян Шиньтянь хотгор шилээс гал бамбарыг асаасан тэр хоромд Пара олимпийн наадмын ариун гал дүрэлзэн асаж эхэлснээр, Пара олимпийн наадмын ариун галыг амжилттай асаасан байна.
Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа эхэлснийг Ерөнхий сайд Вэнь Жябао мэдэгдлээ. 8-р сарын 28-наас 9-р сарын 6-ны өдрүүдэд Пара олимпий ннаадмын бамбарыг "Цаг эриний өнгө төрх", "Хятадын соёл иргэншил" хоёр шугмаар Хятадын 11 хотод дамжуулж, "ялан давах, уусан нэгдэх, хамтаар хүртэх" гэсэн гурван гол сэдвийн учир утгыг амьдлагаар тайлбарласан байгаа юм.
Хүндэт сонсогчид оо, Хятадын Олон Улсын Радиогийн бэлтгэсэн Пара олимпийн наадмын тусгай нэвтрүүлэг үргэжилж байна. "Ялан давах" нь Бээжингийн Пара олимпийн наадмын гурван их үзэл ойлголтын нэг нь юм. Өөрөө өөрөөсөө давж, хамгийн дээд хэмжээнд хүрэхийн тул чармайх нь түүний гол агуулга бөгөөд энэ нь Олимпийн хөдөлгөөний "түргэнээс түргэнд, өнөдөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэйд" гэсэн зорилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын учир утгыг харуулсан байна.
"Ялан давах" нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын физиологийн саадыг ялан давах итгэл зороигийг юуны өмнө харуулж, цөхрөшгүй шаргуу чармайх үзэл санааны дүр төрхийг нь илтгэсэн юм.
Хятадын хараагүй тамирчин Ли Рүй хэлэхдээ: "Би бүх Хятадын залуучуудын сагсан бөмбөгийн нэгдсэн тэмцээны аварга байсан, Олимпийн наадамд оролцох нь миний хүсэл мөрөөдөл юм. Хаараагаа алдсан нь урагшлах чиглэлээ алдсан явдал биш. Миний ялан давах зүйл нь зөвхөн бие махбодын саадыг л биш, нэн чухад нь өөрөө итгэл зоригтой байх явдал юм. Аль ч уралдаан тэмцээн гэсэнгүй, би бүх хүчнээрээ чармайн оролцоно" гэлээ.
Ли Рүй 2004 оны Афины Олимпийн наадам дээр, уртын харайлт, гуравын харайлтын төрөлд 2 алтан медаль авсан юм. Энэхүү амжилт нь түүний хувьд хялбараар ирсэн зүйл биш. Нүд нь хараагүй учраас Ли Рүй харанхуйн дунд гүйж үсрэхдээ тасгалжуулагчийн алга ташилтын дуугаар командоо болгож байлаа. Дасгал сургуулилт хийхдээ элстэй газрын гадна харайж ойчроод хамар амаа хавдуулах, цаашлаад бэртэж гэмтэх явдал ч байнга гардаг байжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн өөрийн бие махбодын саадыг ялан давахад л биш, өөрөө итгэл зоригтой байх нь тэдэнд нэн чухал болно. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спорт нь эхэлсн тэр цагаасаа онцгой ач холбогдолыг агуулсан юм. Тэр нь хүний бие махбодын саадыг ялан давж, итгэл зориг, авхалж самбаа, хүч чадлаа сорьж, амь насны нөөц хүчийг нээж, хүний бүтээлч чадавх болон үнэ цэнийг харуулахын зэрэгцээ бас илаарьшлыг ахиулан, сэтгэл санааны хүмүүжил болж, амьдралын итгэл зоригийг нэмэгдүүлэн, эрх тэгш оролцоход тус дөхөм үзүүлдэг юм" гэж Хятадын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч, "НҮБ-ын хүний эрхийн шагнал" хүртэгч Дэн Фүфан хэлж өнгөрсөн юм.
Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Эрхэм сонсогчид оо, та бүхэн ХОУР-гийн Бээжингийн пара олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан тусгай нэвтрүүлгийг сонсч байна.
Уусан нэгдэх гэсэн нь Бээжингийн пара олимпийн наадмын гурван том үзэл баримтлалын нэг болсны хувьд олимпийн "нягтрал нэгдэл" "энх тайван" "эвсэг зохицонгуй" гэсэн үнэ цэнийн тухай үзэлтийг харуулж, хүн хүний хоорондын, хүн нийгэм болон хүн байгалийн уялдаа холбоо гэсэн гурван талыг хамарсан юм.
Жан Ляньжи бол хижээлдүү насны Тяньжинь хүн юм. Өөрийн эрхэлж байгаа цуглуулгын ажил төрөлдөө түшиглэж, амьдрал нь хүндрэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг 18 жил тэтгэж байгаа аж. Түүний энэ үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын зориг санаанд сэтгэл хөдөлснөөс болсон байлаа.
"хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол маш агуу их юм. Тэдний үзэл санаа нь үнэхээр хүний сэтгэлд хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах бол хүн бүхний үүрэг хариуцлага мөн гэж би боддог. Хүн бүхэн хариуцлага хүлээж, үүрэг гүйцэтгэх юм бол маргааш улам сайн сайхан болно."
Олон жилийн турш Хятадын нийгэм нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг олон арга хэлбэрээр харж халамжлан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил төрөл маш санй хөгжиж ирсэн юм. Хятадын засгийн газар их хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан бөгөөд олон бодлого тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулж, тэдний эрх ашгийг баталгаажуулсан юм. Бээжингээр жишээлж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал ахуйн тал бүрийг хамарсан юм. Бээжин хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны хариуцлагатай хүн хатагтай Жао Чүньлуань хэлэхдээ:
"Эдгээр бодлогуудад: нийгмийн баталгааны бодлого, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангахыг ахиулах бодлого, нийгмийн амьдралд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх тэгш оролцохыг баталгажуулах бодлого зэрэг багтаж байна" гэлээ.
Энэ оны 4-р сард Хятадын хууль тогтоох байгууллага "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тухай хууль" –д өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн баталгааг цаашид эрчимжүүлсэн бөгөөд энэ хуулийг 7-р сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ оны 6-р сард БХАТИХ-ын Байнгын хороо НҮБ-ын " хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн конвенц"-ыг батлан зөвшөөрлөө. Энэ конвенц нь НҮБ-ын түүхэн дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг бүх талаар хамгаалах анхны олон улсын хуулийн баримт бичиг байгаа юм. Хятадын ГХЯ-ны сайдын орлогч У Давэй хэлэхдээ,
Конвенцыг батлан зөвшөөрсөн нь нийгэм нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашиг болон нэр төрийг хүндэтгэх сайн сайхан заншил бий болгоход ашигтай, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг батлах үйлсийн хөгжилд ашигтай юм гэжээ.
Бээжингийн пара олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан тусгай нэвтрүүлгийг хүлээж авч сонсч байна.
Бээжингийн пара олимпийн гурван том үзэл баримталалын нэг болсны хувьд хамтаар эдлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрүүл хүн адилхан энэ дэлхийд харьялагдаж, ирээдүйгээ хамтаар цогцлон байгуулах чухал үзэл баримтлалыг харуулсан юм. хамтаар эдлэх гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл хүмүүстэй адилаар олимпийн хөдөлгөөн болон нийгмийн амьдралын тэгш эрхийг эдлүүлэх явдал болно.
Ли Шяоган бол гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засдаг хүн юм. тэрээр хэдийгээр өдөржин тэргэнцэртэй явдаг боловч тэрээр олимпийн наадмыг газар дээр нь орчиж үзэхийг маш их хүсдэг юм байна. Түүний энэ мөрөөдөл Бээжин хот пара олимпийг угтаж саадгүй төхөөрөмж угсарснаас болж биелэгдэх гэж байгаа ажээ.тэр хэлэхдээ,
Бид олимп үзэх сэн гэж их мөрөөддөг, урьд нь гэртээ л үздэг байлаа. Одоо хөжглийн бэрхшээлтэй хүмүүс бидэнд зориулж олимпийн ордон талбайнуудад саадгүй төхөөрөмж угсарсан байна. Энэ нь бидэнд мах дөхөм хялбар болж байна. Би ч гэсэн тэмцээн сонирхох боломжтой боллоо. Миний хөгжөөн дэмжихийг хараж л байгаарай гэж би айл саахалтынхандаа хэлж байна гэжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олимпийн баяр бахдалыг эрүүл хүмүүстэй адилхан эдүүлэхийн тулд Бээжингийн пара олимпийн ордон талбай, хэвлэл мэдээлэлийн үйлчилгээ, зочид буудал, зам харилцаа зэрэг талаар бүр саадгүй төхөөрөмж угсарсан юм. тэмцээний талбайд саадгүй цахилгаан шат, саадгүй зорлон зэрийг шинээр нэмэн байгуулсан юм уу ашиглалтад оруулж, хаараагүй хүмүүст зориулсан 550 мерт урт хуванцар зам тавигдаж, хиймэл гар хөл болон тэргэнцэр засан сэлвэх цэгүүдийг байгуулсан зэрэг юм бүхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүднээс бодон зохицуулж байгааг харуулж байна. Гурван удаагийн пара олимпд оролцож байгаа Украйны тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тамирчин Виктор Шербов, Бээжингийн пара олимпийн ордон талбайнуудын өөрт нь үлдээсэн хамгийн гүнзгий сэтгэгдэлийн талаар ингэж ярилаа.
Сүүлийн хоёр хоногт бид тэмцээний талбайнуудаар очиж үзлээ. Нөхцөл маш сайн болсон байлаа. Ер нь миний оролцож байсан пара олимпиудын дотроос надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь Бээжингийн пара олимпийнх байлаа. Би их азтай хүн гэлээ.
Бээжингийн пара олимпийн наадмын тамирчид болон албан тушаалтадын хоноглох газар болох Бээжингийн пара олимпийн тосгон нь хоол хүнс хонож хэвтэх явж суух талаар тамирчидын хэрэгцээ шаардалыг бүрэн харгалзаж үзсэн юм. параа олимпийн наадам нь нийт 42 давхар байшин ашиглаж байна. Тамирчидын орж гарахад хөдөм үзүүлэхийн төлөө давхар байшин бүр нь зөвхөн 1-3 давхарыг нь л ашиглаж байна. Тамичидын суух байрны хаалга нь энгийн хаалганаас 10% өргөн байж, өрөөний цахилгаан асааж унтраагч, хаалганы бариул зэргийн маш дор угсарсан юм. угаалгын өрөөнд тусгайлан угаалгыг сандал байршуулж, шүршүүрийг өндөр нам гэж хоёр төрлөөр байрлуулсан юм. иймэрхүү нарийн нямбай байршуулалтад Словинийн зээрэнцэгийн тамирчин шагшин магтаж хэлэхдээ,
Яриангүй, олимпийн тосгоны үйлчилгээ нь маш сайн байна. Хаанахынаас ч сайхан байна. Эндэхийн үйлчилгээ нь таван одон зэрэглэлийн гэдэг нь гарцаагүй байна. Энд ирэхгүй юм бол эндэхийн ямар сайхан гэдгийг төсөөлхийн ч аргагүй гэжээ.
Нөгөө талаар, Бээжингийн пара олимпийн үеэр нийтийн автобусын 17 тусгай шугам ажиллаж, саадгүй төхөөрөмж угсарсан 40 нийтийн автобус үйлчлэх бөгөөд Хятадын анхдагч саадгүй таксийний анги ажиллах болно. Үүний зэрэгцээ Бээжингийн метроний олон буудалд эгц цахилгаан шат зэргийг ажиллуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дөхөм үзүүлж байна.
Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст авч хэлбэл, тэд нийгэм нийтийн өөрт нь хангасан зүйл зүйлийн дөхөм нөхцөлийг эдлэхийн зэрэгцээ өөрсийнхээ арга хэлбэрээр олимпд оролцох болно. Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажилын комиссын албын эрхлэгч Ли Цаймао танилцуулж хэлэхдээ, үлэмжхэн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон төрлийн арга хэлбэрээр Бээжнгийн пара олимпийн наадамд оролцож байна гэжээ. Тэр хэлэхдээ,
Олимп болон пара олимпийн сайн дурынхнаар Бээжин хотын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган хүн нэрээ бүртгүүлсэн байна. Бээжингийн хотын 680 хөгжлийн бэрэхшээлтэй зүжигчин пара олимпийн нээлт хаалтын ёслолд оролцох болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Бээжингийн пара олимпд 10 мянга гаруй бэлэг дурсгалын зүйлийг өөрийн гараараа хийж бүтээсэн байна. Энэ явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олимпийн баяр бахдалыг эдэлсэн юм гэжээ.
Нэн олон хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс олимпийн баяр бахдалыг хуваалцаж байгаагийн хамт нийгмийн бүтээн байгуулалтад оролцож, эрүүл хүмүүстэй хамтаар сайн сайхан ирээдүйгээ байгуулж, нийгмийн дэвшлийн үр өгөөжийг хүртэж байна.
Тэргэнцэртэй энэ залууг Ван Янь гэдэг. Тэр бол Хятадын Ши-ань хотын цахилгаан хөдөлгүүрт механикийн компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Бээжингийн пара олимпийн бамбар дамжуулагчийн нэг нь юм. олон жилийн турш тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө урьд хожид буяны шинжтэй 9 үйлдвэр байгуулж, хөгжлийн бэрхшээлэтй 200 гаруй хүнийг ажлаар хангасан байлаа. Тэр хэлэхэдээ,
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эм эмнэлэгээр үйлчлүүлэх, боловсрол хүртэх, ажлаар хангагдах зэрэг талаар маш олон хүчирдэлтэй байна. Ийм учраас бид ийм байгууллага байгуулж, эдгээр асуудлыг шийдэх гэсэн юм. хөгжлийн бэрхшээлэтй хүмүүс бид хөгжлийн бэрхшээлэтй хүмүүсийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулах гэсэн юм гэлээ.
Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Эрхэм сонсогчид оо, та бүхэн ХОУР-гийн Бээжингийн пара олимпийн наадмын нээлтэд зориулсан тусгай нэвтрүүлгийг сонсч байна.
Энэ оройн нээлтийн ёслолоос хойш, Бээжингийн пара олимпийн наадам нь уралдаан тэмцээний албан ёсны хөтөлбөрийн дагууу явагдна. Олон улсын пара олимпийн наадмын хорооны дарга Филип Кравен нийт олныг наадамд урьж байна:
"Би өөрөө сагсан бөмбөгийн тэргэнцэртэй тамирчин байсан юм. Эн бол дэлхийд хамгийн бэрхшээлтэй биеийн тамирын хөдөлгөөн болох юм. Миний ХОУР-гийн сонсогчдод хэлэх гэж байгаа зүйл бол: та бүхэн пара олимпийн тоглолтуудыг нүдээрээ үздэг л юм бол дуу алдан гайхаж, асар их баяр цэнгэл эдлэх болно—та бүхэн маань бэлтгэлээ сайн хийгээрэй."
Бээжингийн пара олимпийн наадмын тухайд олон орны тамирчид өөр өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл тавьж байна. Хятадын төлөөлөгчид бол Бээжингийн пара олимпийн наадамд оролцох цар хэмжээгээрээ хамгийн их нь юм. Бээжингийн пара олимпийн наадамд оролцох Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ван Шиньшянь хэлэхдээ, Хятадын баг тамирчид тоглолтын төрөл бүрд эрчимтэй өрсөлдөх болно гэжээ.
"Манай тамирчид тоглолтын бүх төрөлд бүх хүчнээрээ чармайж, сайн амжилт олох болно. Үүнээс гадна, Бээжингийн пара олимпийн наадам нь бас маш найрамдуу, маш баяр баясгалантай өргөн цуглаан болох болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадам зохион байгуулж байгаа нь ч нийт олонтой баяр баясгалангаа хуваалцахын төлөө юм."
Пара олимпийн наадам нь бүх дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадам болох төдийгүй хамгийн гол нь энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрөө өөрийгээ ялах сайхан боломж, "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл хүмүүстэй хамтаар энэ дэлхийгээ эдлэж, хамтаар баясан цэнгэх" үзэл баримтлалыг санаачлах сайхан боломж байгаа юм.
Нэг дэлхий, адил мөрөөдөл. Өнөө орой, Бээжингийн пара олимпийн наадам эхэллээ. Одоогоос арван хэдэн хоногийн турш, таван их тивээс хүрэлцэн ирцгээсэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид Бээжинд бодит үйл ажиллагаагаараа өөрөө өөрийгээ ялж чадаж байгаагаа харуулж, хир чадлын хэмжээ түвшнээ сорьж, олимпийн "нягтрал нэгдэл" "энх тайван" "эвсэг зохицонгуй" гэсэн үнэ цэнийн тухай үзэлтийг харуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрүүл хүмүүс сэтгэл сэтгэлээрээ холболдож, Бээжингийн пара олимпийн наадмын агуу их уриа дууныг хамтаар эгшиглүүлэх болно.
Эрхэм сонсогчид оо, сая та бүхэн ХОУР-гийн Бээжингийн пара олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. Та бүхний хүлээн авч сонссонд баярлалаа. Баяртай.
|