• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-08 14:52:29    
Малчид аялал жуулчлалын нийгэмлэг байгуулав

CRI

     Гэр бүлийн аялал жуулчлал болон аялал жуулчлалын нийгэмлэг бол сүүлийн жилүүдэд Өвөр Монголд их хөгжиж байгаа шинэ ажил үйлэс юм. Өвөр Монголын Улаанхад хотын Хэшигтэн хошуу байгалийн өнөл баялаг эх баялаг болон түүх стёлын элбэг зузаан эх байялагтаа түшиглэж, аялал жуулчлалын ажил үйлсээр хошуугаа хөгжүүлэн ардаа баяжуулах чухал арга зам болгосноос хойш малчид нь хошууныхаа энэ бодлогод түшиглэн аялал жуулчлалын нийгэмлэг байгуулах хэлбэрээр гэр бүлийн аялал жуулчлалын ажил үйлэс хөгжүүлж эхэлснээр малчин өрхийн жилийн цэвэр орлого 3000 юаниар нэмэгдэж, аялал жуулчлалын нийгэмлэгт оролцсон малчин айл 100 гаруй болсон юм байна.

     Хэшигтэн хошууны Дархануул сум нь малчдаа туслан Шянганы Ай Дэ сангийн нийгэмлэг болон Өвөр Монголын Ядуурлыг бууруулан нээн хөгжүүлэх төвийн дэмжлэгтэйгээр экологийн аялал жуулчлалын ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлж, малчдын экологийн аялал жуулчлал хөгжүүлэхэд шаардлага бүхий тоног төхөөрөмжийг бүрдүүлэн сайжруулж, малчид бэлэн мөнгө үгүй ч гэсэн хадлан бэлчээртэй нь газар гаргаж, монгол гэртэй нь гэрээ босгож, морьтой нь морио хөтөлж, дуулж чаддаг нь дуу дуулж, хонь малтай нь малаа гаргаж, малчин өрхөөр бүрэлдсэн аялал жуулчлалын үйлчилгээний нийгэмлэг байгуулаад гэр бүлийн аялал жуулчлалын үйлэст үйлчилж байна. Хөнгөр гацаа нь жуулчалын 10 хөтлөгч 10 морьтон бэлэтгэж, жуулчдад морь унаж сургах үйлчилгээ хангаж, 10 дуучин бүжигчин бэлэтгэж, жуулчдад монгол дуу урлаг сонирхуулан, мөн монгол үйлдвэрлэл амьдралд оролцуулах, галын наадам зохиох зэргээр гэр бүлийн аялал жуулчлал хөгжүүлж байна. Баянуул гацааны малчин Дамрин 2002 онд 50 мянган юаний хөрөгнгө оруулан малчин айлын аялал жуулчлал эрхэлсэн юм. Одоо тэднийх морь унах, сур харвах, бөх барилдах зэргийн монгол наадамын үзүүллэг үзүүлж, тал нутгийн соёлг сурталчлан сонирхуулж байна. Одоо тэдний дайчилгаар Баянуул гацааны 40 гаруй малчин айл аялал жуучлалын ажил үйлэс эрхэлж, хүн тутмын орлого нь 2002 онд 1800 юань байснаас 6500 юань болон нэмэгдсэн байна.

     Малчид аялал жуулчлалын нийгэмлэг байгуулж, гэр бүлийн аялал жуулчлал хөгжүүлснээс малчдын үзэл ухамсар дээшилж, орлого нь урьд өмнө байгаагүй их хэмжээгээр нэмэгдсэн байна. Малчид их хөрөнгө оруулахгүйгээр бэлэн байгаа зүйлээ ашиглан аялал жуулчлалын нийгэмлгэт оролцож болох учраас дарамт нь бага, орлого нь их болжээ. Үндэстний соёл, зан дадгал, үйлдвэрлэл амьдрал, хоол ундаа, буудал зэрэг үйлчилгээ хангаж, малчдын зах зээлд орох үзэл ухамсар болон эрхэлэлт эзэгнэлтийн чадвар нь ил тод дээшилж, аялал жуулчлалын ажил үйлэст оролцсон малчин айлуудын жилийн цэвэр орлого 3000 юань нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын нийгэмлэгт оролцох малчин айлын тоо жилээс жилд нэмэгдэж, уул нь 40 гаруйхан байсан бол одоо 100 гаруй айл болж нэмэгдэв. "Манай малчид өнгөрсөнд зөвхөн мал малжиж л чаддаг байсан бол одоо монгол гэрээ босгож, морио хөтлөөд жуулчдад үйлчлэх болсон, хурууд цагаан идээ, мах шөлөө худалдаад орлого олох болсон, ялангуяа аялал жуулчлалын нийгэмлэг байгуулан гэр бүлийн аялал жуулчлал хөгжүүлэх болсон нь их сайн явдал болно" гэж Хэшигтэн хошууны холбогдох удирдлага хэлж байлаа.