Саяхан Америкт хэвлэгдсэн настай хүмүүсийн хоол ундны тухай номд тэмдэглэхдээ: 70-аас дээш насны хөгшин буурлуудын хувьд бол биедээ хэзээд ус нэмж байх нь хамгийн чухал юм. Шөл бол настай хүмүүсийн хамгийн чухал ундаа мөн.
Хятадын настайчуудын эрүүл мэндийн нийгэмлэгийн орлогч дарга Хүн Жаогуан хэлэхдээ, ходоодны шингээлт сайн байх нь сайн юм идсэнээс дээр гэсэн үг байдаг.
Настай хүмүүст авч хэлбэл нэнч ийм юм гэжээ.
Хөгшин хүмүүсийн хоол шингээх чадавхи нь залуу хүмүүсийнхээс их дорой байдаг. Залуу хүмүүс ямар хоол идлээ ч гэсэн 95%-ийн шим тэжээлийг нь биедээ шингээн авч чаддаг, харин өвгөн өтгөс хүмүүс бол зөвхөн 50%-ийг нь л биедээ шингээн авч чаддаг байна. Янз бүрийн амтат сайхан шөлүүд нь настай хүмүүст тун тохиромжтой байдаг. Шөл нь шингээхэд хялбар, шим тэжээл сайтай байдаг болохоор өвгөн хөгшин хүмүүсийн ходоод гэдсэнд хамгийн тохиромжтой ундаа юм.
Хятадын настайчуудын эрүүл мэндийн нийгэмлэгийн орлогч дарга Хүн Жаогуан бас настайчууд уухад хамгийн тохиромжтой хэдэн зүйлийн шөлийг онцлон танилцуулсан байна. Тухайлбал:
Хонь ны махтай цагаан луувантай шөл. Хонь ны мах, цагаан лууван, цагаан гаа, сонгино, үнэрт ногоо, сармис зэргээ цэвэр сайхан угааж хэрчээд шавар тогоонд чанана. Урьдаар хоньны мах, цагаан гаа, сонгино, амтлагч архиа хийж зөөлөн галаар цаг хиртэй чанасныхаа дараа цагаан лууван давсаа үйгээд дахиж 30-40 минут чанахад цагаан лууван нь шалзарсан байвал болох нь тэр. Энэ шөлөндөө дүүпүү хийгээд чанаж болох юм.
Үүнээс гадна, улаан ногоонд байдаг уураг болон бусад шим тэжээлийн зүйлүүд нь хүний биед амархан шингэдэг болохоор хоол боловсруулах системийн чадавхи нь муудсан настай хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой хүнсний зүйл юм. Загасны толгой болон дүүпүү нь уураг элбэгтэй, тос багатай, амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүн болохоор өтгөс хөгшин хүмүүс бас загасны толгойтой, дүүпүүтэй шөл хийж идэж болох юм. Бие сультай настан буурлууд шингэн будаа юм уу шөл хийхдээ бага зэрэг хүн орхоодой болон сүүн орхоодой хэрэглэвэл тамир тэнхээ сэлбэж, ханиахыг зогсоож болох юм.
Үүний зэрэгцээ, Хятадын настайчуудын эрүүл мэндийн нийгэмлэгийн орлогч дарга Хүн Жаогуан сэрэмжлүүлж хэлэхдээ, шөл хэдийгээр гэдэс ходоодны шингээлтэд тусалж, бие махбодид сайн нөлөө үзүүлдэг боловч түүнийг тэнцвэртэй хэрэглэх хэрэгтэй. Хэзээд шөл уугаад байж болохгүй, тос ихтэй шөл ч тааруухан юм. Иймээс үүнийг туслах хүнсний бүтээгдэхүүний хувиар тохиромжтой хэрэглэх нь тун чухал байгаа юм. \Л.Буянтогтох орчуулав\
|