• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-08 15:14:57    
Сэтгэл зүйн авран туслах үйлчилгээ хангадаг анхны утас

CRI

     Хятадын сэтгэл зүйн авран туслах үйлчилгээ хангадаг анхны утас бол 1991 оны 6-р сарын дунд арав хоногт албан ёсоор ажиллаж эхэлсэн Тяньжинь хотын Ангаах ухааны нийгмийн шинжлэх ухааны судалгааны төвийн Сэтгэл зүйн авран туслах үйлчилгээ хангах утас болно. Энэ утсан дээр сэтгэл зүйн эмчилгээний нэрт мэргэжилтэн профессор Чэнь Жүнсүн суудаг байжээ. Энэ утсыг тэрээр Тяньжинь хотын Ангаах ухааны нийгмийн шинжлэх ухааны судалгааны төвийн дэмжлэгтэйгээр хувийн хөрөнгө мөнгө хурьмтуулан ажиллуулсан юм.

     "Офицерийн одон" авсан анхны хүн: 1989 онд Наньжин хотын Жиньлин Хятад ангаах ухааны ясны салааны эмнэлгийн эмч Жү Ханьжангийн үүдсэн "Жижиг зүүний хутаг" гэдэг эмчилгээний арга нь Брюсселийн Юрика дэлхийн нээлтийн 37-р яармаг дээр алтан медаль хүртэж, тэр өөрөө тус яармагийн "Офицерийн одон" шагнал авч, энэ шагналыг авсан анхны хятад хүн болсон байна.

     Толгойн зүүний судалгааг хамгийн эрт хийсэн эмч: Хятадын хүний толгойн зүүний судалгааг хамгийн эрт хийсэн эмч бол Ши-ань хотын Хятад ангаах ухааны эмнэлгийн Зүү төөнөлгийн тасгийн эрхэлэгч Фан Юньпэн болно. Тэрээр 1970 онд хүний толгойд хэрэглэх зүүг судлан бүтээж, "Шааншигийн толгойн зүү" гэж нэрлэгдсэн байна. 1978 онд тэрээр энэ амжилтаараа төрийн шинжлэх ухаан техникийн шагнал авсан байна.

     ДЭМБ-д ажилласан анхны хятад бүсгүй: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ажилласан анхны хятад бүсгүй бол 1986 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ази Номхон далайн бүсийн хэрэг эрхэлэх газрын даргын халдварт өвчнийг хяналтад авах болон туршилтын техникийн зөвлөхөөр уригдан жилласан Шанхай хотын Эрүүл мэнд, өвчин тахлаас сэргийлэх газрын дарга Сыма Хүйлань болно. Тэрээр мэргэжлийн өндөр чадвар болон урсам цэвэр Англи, Япон хэлтэй учраас энэ албан тушаалд уригдан ажилласан байна.

     Улсын зэргэллийн эм бэлдмэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагналын онц зэргийн шагнал хүртэсэн анхны төсөл: Хятадын улсын зэргэллийн эм бэлдмэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагналын онц зэргийн шагнал хүртэсэн анхны төсөл бол Цэргийн ангаах ухааны шинжлэх ухааны хүрээлэнгийн Жү рэньбао, Лю Шүэтүн, Ян Вэньдэ, Жөү Жиньхуан, Жан Чикай, Жян Юйтү, Рэнь Дэли нарын хамтран бүтээсэн "Байлдааны үеийн онцгүй зэвсгийн шархыг мэчлэн хамгаалах нь" гэсэн төсөл болно.

     Хятад, Европ ангаах ухааныг уялдуулсан бөөр судлалын доктор хүмүүжүлсэн анхны багш: Хятадын Хятад, Европ ангаах ухааныг уялдуулсан бөөр судлалын доктор хүмүүжүлсэн анхны, мөн улсаас эрх олгосон цорын ганц багш бол Хятадын Хятад ангаах ухааны судалгааны хүрээлэнгийн Гуан Аньмэний эмнэлгийн Бөөр судлалын тасгийн эрхэлэгч, Хятадын Хятад, Европ ангаах ухааныг уялдуулсан бөөр судлалын нэрт мэргэжилтэн профессор Лю Юуфан болно. \М.Цэцэн бэлэтгэв\